Аймгийн Алдарт уяач Д.Батбаяр: Бурхан надад олон сайхан хурдан хүлэг хайрласан
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Батбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай аав үйлдвэрийн даргаас Хөдөлмөрийн баатар болтлоо дэвшсэн анхны хүн гэлээ. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Миний аав адуугаараа, айргаараа алдартай Булган аймгийн Сайхан сумын хүн. Багадаа улаан бурхан гээд айхтар өвчин тусч эрлэг номун хааныд очихоо алдсан. Тухайн үед улаан бурхны айхтар дэгдэлт гарч хүмүүс олноороо эндэж байсан юм билээ. Аав ч тэр өвчнийг тусч, ширэнд боогоод хаячихсан байхад нь “ус ууя” гэж хэлээд амь аврагдаж байсан гэдэг. Тэр айхтар өвчний үлдэгдэл гээд цоохор нүүртэй хүн байсан. Айхтар өвчин тусч, аав ээжийгээ алдаад ахтайгаа хоёулаа үлдэж, Данхар Даваажав гэгч хүн болгосон гэдэг юм. Багаас ийнхүү хал зовлон үзэж, хатуу хүтүүг туулаад арван хэдэн настай хүүхэд Булганы гурилын үйлдвэрт ачигчаар анх ажилд орж. Тэгээд өөрийгөө даачилж дөрвөн аргын тоо бодон сурч, бичиг үсэгт тайлагдаад мастер цаашлаад үйлдвэрийн дарга болтлоо дэвшсэн юм билээ. Миний аав монголын хүнсний чиглэлийн бүх үйлдвэрт ажиллаж байсан. Ажил нь нурчихсан газар болгонд томилогдож өөд нь татдаг, тэр тоолонд манайх гэдэг айл нүүж явдаг байсан. Зүүнхараагийн спиртний үйлдвэрийг хөл дээр нь босгосон хүн. Тэр үйлдвэрийн суурийг англи хар арьстай эмэгтэй тавьж байсан тухай дуулж байсан уу?
-Үгүй...?
-Хувьсгалаас өмнө олзны япончуудаар үйлдвэр бариулсан юм билээ. Монголд их олон юм хийсэн хүн гэдгийг тэр нутгийнхан одоо ч ярьдаг юм. Харамсалтай нь коминтернийхэнд цаазлуулчихсан юм гэнэ лээ. Түүний дараа Зүүнхараагийн спирт бал бурамын үйлдвэрийг хятадууд барьж байгаад хаяад явчихсан байхад нь аав даргаар нь томилогдож очоод хөл дээр нь босгон, үйл ажиллагааг жигдрүүлсэн. Тухайн үед спирт бал бурамын комбинат чинь оросын туузан гоймонд, төмсний гурил, уургын гурил, бурам гээд зөндөө гоё зүйлүүд хийдэг байсан ш дээ.
-Аав тань хэдэн онд Хөдөлмөрийн баатар болж байсан юм бэ?
-Манай аав чинь бүүр 1977 онд баатар болох гэж байсан ч ан хийсэн хэргээр хойшлоод 1986 онд Хөдөлмөрийн Баатар болж байсан. Тухайн үед хэдийгээр зөвшөөрөлтэй ан хийсэн ч төрийн шагнал авахад нөлөөлсөн юм билээ.
-Та өмнө нь аав маань Жаргалант угшлын нэг азарга адуутай байсан гэж байсан. Морь мал уядаг байсан юмуу ?
-Манай аав чинь туслах аж ахуйг мундаг хөгжүүлсэн хүн байхгүй юу. Хавар туранхай мал амьдын жингээр нь тооцож аваад Зүүнхараагийн спиртын шаараар бордож, намар Дарханы мах комбинатад тушаадаг. Жингийн зөрүүнд үлдсэн мал нь өссөөр маш олон болж, сүүлдээ бүр суурилдаг болсон. Сувай үхрийнх, эр үхрийнх, хониных, ямааных гээд л. Тухайн үед хүмүүс аавд адуу бэлэглэдэг байсан байх. Ямар ч байсан баатар болсныхоо дараа Жаргалант угшлын голдуу гүүтэй нэг азарга адуутай л байсан. Түүн дээрээ нэмээд Сүхбаатараас Зүүнхараагийн хорих ангийн идшэнд ирсэн адуунаас нь бас авч сэлбэсэн.
-Аавын бий болгосон тэрхүү адуугаар уяачийнхаа гарааг эхэлж байжээ дээ?
-Тиймээ. Ний нуугүй хэлэхэд би чинь дөрвөн хананы дунд өссөн хотын хүүхэд, адуу мал гэж мэдэх ч үгүй. Манай хадам аав Завхан аймгийн Тэс сумын хүн. Хүргэн хүүдээ гээд Хэнтий угшилтай нэг хонгор даага бэлэглэсэн юм. Түүнийг нь манай найз Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Ц.Амгаланбаатар харчихаад “энийг чинь уямаар байна. Их зүгээр адуу юм” гээд болдоггүй ээ. Наашаа авчруулсан эцээд ирдэггүй ээ. Арай хийж авчраад тэжээсэн найзууд шоолоод л болдоггүй ээ. Хавар нь ногоо дөнгөж гарангуут хөдөө гаргачихаад би өөрөө Герман яваад өгсөн. Тэгээд наадмаас 10-аад хоногийн өмнө ирсэн найз маань “үрээгээ авчиръя” гээд шавдуулаад болдоггүй. Ядаж байхад хорио цээрийн дэглэм тогтоочихсон. Хулгайгаар явж үрээгээ авчраад найз маань уялаа. Би хоол унд гэх мэтийн зүйлийг дөхүүлж өгөх гээд очихдоо хамаагүй хүмүүстэй очно. Найз тэр болгонд “хурдан морь эмзэг шүү, битгий хамаагүй хүнтэй ирж бай” гээд л. Би нөгөөхийг нь тоохгүй ээ. Тэгж байсан нэг сунгаа болоод хонгор үрээ маань түрүүлчихлээ. Хэд хоногийн дараа наадам болсон хол тасархай түрүүлдэг юм даа.
-Хэдэн оны наадамд билээ?
-2001 он буюу АХ-ын 80 жилийн ой. Өөрийн морь түрүүлээд орж ирэхийг харах үгээр илэрхийлшгүй сайхан мэдрэмж. Хоёр аав минь бурхан болчихсон байсан. Тэднийгээ харсан ч болоосой гээд бодсон өөрийн эрхгүй нулимс унагасан. За тэгээд л моринд ёстой эргэлт буцалтгүй орсон доо. Морио түрүүлсний дараа Зүүнхараа руу ээжтэйгээ яриад “за би айлын том хүүгийн хувьд адуугаа авнаа” гээд л хэлчихсэн. Тэгээд хадам аавын нэг, өөрийн нэг гээд шууд хоёр азарга адуутай болчихсон. Адуугаа ирэнгүүт хадам аавын адууны хонгор азаргыг МУ-ын Алдарт уяач Батчулуунд бэлэглээд Буриад Дашбалжир гэж хүний хүү Бямбаагаас нэг халтар азарга авч тавьсан. За ингээд л адуугаа сайжруулах, уяж хурдлуулах үйлсэд хүчин зүтгэж эхэлсэн дээ.
-2006 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болж байсан юм байна. Таны нэрийг гарган хурдалсан хүлгүүдээ танилцуулаач?
Ер нь унаган адуугаараа л нааддаг байсан. Авмал гэвэл Тува гаралтай нэг азаргыг Мөнхбаатар найзаасаа анх худалдан авч байлаа. Хар азарга одоогоос дөрөв, таван жилийн өмнө Орхоны наадамд айрагдаж байсан. Нэгэн удаа Баян-Агтын наадамд очтол алдарт Буган хүрэнтэй уралдах сайхан завшаан таардаг юм байна. Буган хүрэн бол Монголд цуутай азарга ш дээ. Т??эр бол бас л сайхан наадмуудын нэг л дээ. Түүнээс хойш Дүнжингаравт уралдуулахаар хотод ирсэн юм. Уралдааны өмнөх сунгаануудад томчуудын адуунуудтай уралдуулахад дандаа өнгөлөөд л байсан. Даанч уралдааны өглөө доголоод уралдуулаагүй. Гэхдээ боддог юм. Бурхнаас надад олон сайхан хурдан хүлэг хайрласан гэж. Тэгээд ч сайн морь эзнээ хайж явдаг гэдэг биз дээ.
-Хар азарганы үр төл бий юу?
-Хар азарганы дээд цус нь англи хольцтой. Гэхдээ эрлийз биш. Хотод уралдах гээд очиж байхад Манлай уяач Б.Билэгдэмбэрэл миний хар азаргыг харчихаад “ямар жижигхэн адуу вэ” гэж дуу алдаж байж билээ. Харахад бие жижигтэй Монгол адуу шиг мөртлөө давхихаараа их том болчихдог юм. Энд нэгэн түүх сонирхуулахад Бугатын 80 жилд хар азаргаа мордуулчихаад дурандаад сууж байлаа. Бас л бахтай давхиж байнаа. Тэгсэн харж суусан нэгэн хөгшин “ийм адгуус гэж юу байхав. Наадах чинь мотоцикл байна” гэж билээ. Тийм л х?????урдан ажнай байлаа. Барианаас гараад л тасарчихна. Араас нь дөхөөд ирэхээр урагшлаад л тасарчихна. Тэр хооронд амраад амжина. Ямар ухаантай гээч.
Одоо үр төлөөс нь таван цагаан сайхан азарга байна. Сайхан гүүнүүд ч б????айна. Нэг хэсэг манайх чинь 300 гаруй адуутай болж өссөн. Тэр үед би хотод ажилдаа дарагдаад дүүдээ даатгаад үлдээсэн юм. Тэр хооронд манай дүү дуусгаж өгсөн. 77 адуутай л үлдсэн. Гэхдээ харамсдаггүй юм. Яахав буянаараа л болоо биз.
-Сүүлийн жилүүдэд яаж наадаж байна вэ?
-Сүүлийн гурав дөрвөн жил ажил ихтэй болохоор тэр бүр санаснаараа мориндоо анхаарал хандуулж чадахгүй байна. Манай уяач, адуучид энд тэнд уралдуулна гээд аваад явдаг, түрүүлчихээд л ирдэг юм.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Толгойд байгаа зүйл гарт баригдаж, санаа хүрсэн газар гар хүрдэг гэдэг. Нийт уяачдадаа үүн шиг санаснаараа наадахыг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэн" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна