МУ-ын Алдарт уяач Балсангийн Сүхсайхан

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 06 -нд

Дорнод аймгийн Хэрлэн сумаас төрсөн гурван Алдартын нэг нь Балсангийн Сүхсайхан. Уяач эцгийнхээ  шийрийг хатаан хусуур сойз бүслэх болсон тэрээр 1930 онд Халхгол сумын нутагт төржээ. Багаас аав Балсангийнхаа уясан морьдыг унаж хурдан хүлгийн нуруун дээр дарцаглаж явсан тэрээр моринд томдсон үеэс уяа эвлүүлж эхэлжээ. Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн удамт хурдан хүлгэд нь аймаг сумын наадамд амжилт үзүүлэн аймгийн наадмаас гэхэд л арван түрүү, долоон айраг хүртэн 1997 онд аймгийн аварга уяач , мөн ондоо МУ-ын Алдарт уяач цол тэмдгээр шагнагджээ. Б.Сүхсайхан  Алдарт өөрийн морь уях удаан жилийн туршлагаа хойч үе үр хүүхэддээ өвлүүлэн үлдээхийн хамт И.Намжил, Ц.Энхбаяр, Л.Ганбаатар, Г.Оюунбаатар нарын залуусыг уяаны эрдэмд хөтлөн амжилтанд хүргэжээ.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна