Хязаалан гарааны зурхай руу хөдөллөө

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, төрийн их цэнгэл, баяр наадмын хурдан хязаалангууд  найман цагаас гарааны зурхай руу мордох байсан боловч борооны улмаас хойшлон 10 цагаас шүдлэнгээндээ орж эхэллээ. Энэ жилийн  хязаалан насны морьдын уралдаанд газар газрын 385  хурдан хүлэг шандас шалгахаар бүртгүүлсэн байна.
Өмнөх жилүүдэд төрийнхөө их баяр наадамд айраг, түрүү хүртэж  байсан Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрэвдоржын Алтансүхийн бор, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярын Баттөрийн Буянт хул, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы Тэнүүн хонгор тэргүүтэй  хурдан ажнайгууд зорин ирсэн байна.  

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна