Шүдлэн гарааны зурхайгаас эргэлээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 10 -нд

Их  монгол улс  байгуулагдсаны 810 жил, АХ-ын 95 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд газар газрын  шандаст хурдан 372 хүлэг бүртгүүлснээс 281 ажнай гарааны зурхайгаас эргэлээ.  Шүдлэнгийн уралдаанд  Архангай аймгийн Хашаат сумын уугуул, уяач Батцэнгэлийн Гэанбаатарын хүрэн, Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хүрэн халзан, Архангай аймгийн Булган сумын уугуул, Тордойн Ариунболдын хар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Жонойсүрэнгийн Лхагвасүрэнгийн зээрд халзан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, Гомбонямын Эрдэнэсүхийн сартай бор, Увс аймгийн Зүүнговь аймгийн МУ-ын Манлай уяач Бичээрэйн Далайн хул, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн зээрд, Увс аймгийн Өлгий сумын уугуул, Замбын Дэндэвийн халтар, Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Дорлигжавын Амгаланбаатарын бор, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Бандиагийн Баярсайханы хүрэн зэрэг олон хурдан хүлгүүд  шандас шалгаж байна.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна