Т.Болдбаатарын Магнай халиун азарга түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн төрийн их баяр наадмын хурдан азарганууд хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын шандаст 214 хүлэг бүртгүүлснээс 177 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул,  МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун. Халиун азаргыг уралдаанч есөн настай Б.Ганболд хүү унаж хурдлуулжээ. Халиун азарга төрийн наадмын хоёр айраг, бүсийн наадмын гурван түрүү, таван айраг хүртсэнг морь сонирхогчид мэдэж байгаа биз ээ.
2.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч найман настай Г.Түвшинбаяр
3.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шовгор зээрд. Уралдаанч найман настай О.Гончингсумлаа
4.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр. Уралдаанч найман настай А.Алтангэрэл
5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул. Уралдаанч 10 настай У.Төгөлдөр хүү унаж тус тус хурдлууллаа.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна