375 ИХ НАС БҮРТГҮҮЛЖЭЭ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 11 -нд

Хурдан их насны морьд дөнгөж сая гарааны зурхай руу хөдөллөө. АХ-ын 95 жилийн ойн баяр наадмын их  насанд 375 морь бүртгүүлсэн байна.  Их насны уралдаанд МУ-ын Манлай уяач Б.Буяннэмэхийн улсын наадмын нэг түрүү, бүсийн наадмын гурван айргийн Манлай хээр дөрөв дугаартай, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн улсын наадмын хоёр түрүү, Их хурдын нэг түрүү, бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн эзэн хүрэн морь тав дугаартай, МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэгэрэлийн улсын наадмын нэг түрүү, бүсийн наадмын гурван айргийн эзэн хонгор 33 дугаартай, МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн эзэн халтар 111 дугаартай, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын хоёр айргийн эзэн загал 119 дугаартай, Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, уяач Н.Түвшинбуянгийн улсын наадмын нэг айраг, Их хурдын нэг айраг хүртсэн хар халзан 159 дугаартай, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач М.Даваажаргалын улсын наадмын нэг аман хүзүү, бүсийн наадмын нэг айргийн эзэн хүрэн сарт 519 дугаартай, МУ-ын Тод манлай уяач Б.Мөнхтөрийн улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын нэг айргийн эзэн Сарт хээр 588 дугаартай, Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, уяач А.Аюурын улсын наадмын нэг түрүү, бүсийн наадмын хоёр айргийн эзэн хул 913 дугаартай, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын улсын наадмын нэг айргийн эзэн хээр 923 дугаартай, МУ-ын Манлай уяач Х.Цогтсайханы улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын гурван айргийн эзэн халзан 935 дугаартай, МУ-ын Манлай уяач Т.Гантөмөрийн улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн хүрэн буурал 954 дугаартай хурдан хүлгүүд морджээ.  Тод магнайтай хамт байсан эрхэм уншигч та бүхэнд баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна