Соёолон гарааны зурхай руу хөдөллөө

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 12 -нд

Тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 295 хурдан буян бүртгүүлж,  гарааны зурхай руу хөдөллөө. Соёолонгийн уралдаанд улс бүсийн наадмын  нэг түрүү, хоёр айргийн эзэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, улс бүсийн хоёр  айргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Ж.Эрдэнэбатын хар, төрийн наадмын аман хүзүү Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, уяач Ж.Энхболдын сартай зээрд, улсын наадмын нэг айргийн эзэн Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хүрэн зэрэг энэ цагийн олон хурдан буянгууд морджээ. Бид тун удахгүй түрүүлж айрагдсан эздийн баярын сэтгэгдлийг хүргэх болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна