МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн бор түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 12 -нд

Хийморь цогцолсон соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо.Монгол орны өнцөг булан бүрээс   хуран чуулсан 235 хурдан буянгуудаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Дагваджорийн бор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт  уяач Ө.Пүрэвбаатарын загал үрээ хурдалсан бол айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул,  уяач  С.Дамбажавын хээр үрээ , айргийн дөрөвт Төв  аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан үрээ, Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан тус тус хурдаллаа.  Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна