Н.Доноодойн хээр даага түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан даага дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  267 хүлэг бүртгүүлж 212 даага гарснаас:
1.
Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр. Уралдаанч 10 настай Б.Бат-Эрдэнэ
2.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар уяач Н.Баасанжав хээр. Уралдаанч 13 настай Ц.Отгонбаатар
3.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул. Уралдаанч 15 настай Ч.Бямбажав
4.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан. Уралдаанч 13 настай Н.Отгонжаргал
5.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ бор халзан. Уралдаанч есөн настай М.Анхзориг хүү унаж хурдлуулжээ.

А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна