Эрлийз дунд ангилалд Ш.Лхамсүрэнгийн саарал түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 13 -нд

Төрийн их баяр наадмын эрлийз дунд ангилалын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  125 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас  Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул,  уяач  Ш.Лхамсүрэнгийн саарал  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Э.Анарын хонгор, айргийн гуравт  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, уяач Ц.Чинбатын хамар цагаан хээр,  айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын хээр, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Мөнх-Оргилын зээрд  тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна