МУ-ын Гавьяат малчин, “Боржигон” МСУХ-ны дэд тэргүүн, нийслэлийн Алдарт уяач С.Батаа: Сүмбэр хайрхандаа залбираад явж байхад ажил аяндаа бүтдэг
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, МУ-ын Гавьяат малчин, “Боржигон” МСУХ-ны дэд тэргүүн, нийслэлийн Алдарт уяач С.Батаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сүмбэр хайрханаа дээдэлж явдаг Гавьяат хэзээнээс энэ нутгийн хүн болсон юм бэ?
-1978 оноос хойш энэ сайхан өгөөжтэй нутагт ажиллаж амьдарч байна. Айл гэр болж, өрх тусгаарлаад 32-р баазад жолоочоор ажилд орж байсан тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Үр хүүхдүүд минь бүгд энэ нутагт төрж өсөж, ажил бизнесийн гараагаа ч гэсэн эндээс эхэлж байлаа.Товчхондоо өнөөдөр сайн сайхан, ажил үйлс маань өөдрөг бүтэмжтэй байгаагийн эхлэл энэ нутагт тавигдсан. Морь уяхын тухайд ч ялгаагүй. 1992 онд Хар Айрагийн Магсарын Ухна гэдэг хүнээс хээр азарга авч анх адуутай болж байлаа.
-Чойрын богдоос эхлээд Сүмбэр хайрхан, Уяан товог гээд эртний ерөөл шингэсэн адис жанлавтай олон сайхан хайрхануудтай юм билээ?
-Тэгэлгүй яахав. Тэр ч утгаар нь би компаниа “Сүмбэр” гэж нэрлэсэн юм шүү дээ. Жил болгон очиж мөргөнө. Энэ нутгийнхаа уул, усанд залбирч явахад ажил аяндаа бүтээд л байх шиг санагддаг шүү. Манай Чойр чинь дээхнэ үед мянган лам хурал хурж байсан мундаг дагшин газар шүү дээ. Тэнд Цагаан Дарь-Эх бурхан байдаг. Манай нэг малчин тэр хавьд нутагладаг байсан юм. 1994, 95 оны л үед. Тэгсэн хүүхэд нь шарлачихаад хүндхэн байсан. Хэд хоногийн дараа яваад очсон хүүхэд нь зүгээр болчихож. Гайхаад асуусан “хэд хоног Цагаан Дарь-Эхэд мөргүүлээд л зүгээр болчихсон” гэж байсан. Тэр эмэгтэй одоо ч бий л дээ. Ийм сайхан хүн зондоо ээлтэй нутаг.
-Сонин сайхан түүх байна шүү. Ингэхэд та хэзээнээс аймгийн МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байгаа юм бэ?
-Нэлээд хэдэн жил болж байна.Ний нуугүй хэлэхэд ах нь дотоод ажилд нь тэр бүр оролцоод байж чаддаггүй. Харин Шүрэнчулуунтайгаа ярьж байгаад өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээдэг юм. Манайхны залуучууд холбоогоо сайн авч яваа.
-Ингэхэд хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Манайх дээр үеэсээ улаан хээр, халтар голдуу зүсмийн адуутай айл байлаа. Энэ эцэг өвгөдөөс ирсэн адууныхаа цусыг сэлбэж 1995 оноос Сүхбаатарын Дарьганга, Эрдэнэцагаан, Уулбаянаас удам угшил, үр төл сайтай хөгшин азарганууд их цуглуулсан. Ямартаа ч олон жилийн хөдөлмөрийн үр шимээр манай адууны цус сайн сэлбэгдсэн. Үүнийг миний унаган адуунаас болон гадагшаа зарсан адуунуудын амжилтаас төвөггүй харж болно. Одоо ингээд бодоход адууныхаа үржлийг зөв хийсэн юм болов уу л гэж баярладаг.
-Адуу авахдаа өөрөө шинжих үү?
-Тийм ээ, өөртөө зөв гэж бодсоноо л авдаг юм. Гэхдээ энэ тухай өрөөлд бол дэмий биз дээ.
-Гадагшаа гарсан адуунууд яаж давхиж байна вэ?
-Хурдалж байгааг дуулаад баярлаж л суух юм. Улсын начин Батбаатарын авсан үрээ амжилттай сайн давхиж байна. Бас Булган аймгийн Дашинчилэн сумын нэг залуу манайхаас адуу авсан. Тэр нь Архангайн хаврын уралдаанд түрүүлж, портер авсан байна лээ. Бас Говьсүмбэрийнхээ Энхжаргалд зарсан даага хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Үүнээс Говьсүмбэрийн Чойрт хол тасархай түрүүлсэн. Говьсүмбэрт байдаг хамаатны дүү Чинбатадаа өгсөн хязаалан үрээ маань аймгийнхаа наадамд түрүүлж л байлаа. Энэ мэтчилэн аймаг сумын наадмаар хурдалж байгаа адуунууд олон бий. Өөрөө тэр болгон хүрч эдэлж чадахгүй болохоор зарсан адуу маань хурдалж байгаад баярладаг.
-Хамгийн сайхан дурсамжтай наадмын түүхээсээ хуваалцаач?
-Би чинь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул хүн. Манай Бадарын голд хуучин цагт морь шинжихдээ гаргуун, уяа сойлго ч сайн тааруулдаг Жигмэдхорол, Намжилдорж, Цэвэгравжаа нарын лут хүмүүс байлаа. Тэр үед нас залуу байж дээ. Энэ хүмүүсээс асууж мэдэж байх нь яав гэж хааяа боддог. Ер нь хал үзэж хашир суусан ахмадынхаа үгийг сонсож явахад буруудахгүй шүү. Би 1975 онд цэрэгт явсан юм. Түүнээс хэдэн сарын өмнө жил бүрийн тавдугаар сарын 9-нд Ялалтын баярыг тэмдэглэж морь уралдуулдаг байлаа. Тэр жил Ялалтын баяраар миний халтар зээрд морь түрүү магнайд хурдлан залуу хүү надад уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн юм. Тэгэхэд аав “миний хүүгийн морь түрүүлээд ирлээ. Эр хүн болжээ. Хийморьтой байна, цэрэгт яваад ир дээ, алзахгүй” гэж билээ. Үнэхээр л гурван жилийн цэргийн албаа амжилттай хаагаад ирж байлаа. Энд сонирхуулахад морь түрүүлээд ирсэн надад хадаг байдаггүй ээ. Их ховор байсан үе л дээ. Тэгсэн ашгүй нутгийн сайн уяач Жамбалцэрэн гэж өвгөн хадаг гаргаж өгч мориныхоо хүзүүнд уяж байлаа. Анхны айраг түрүү гэдэг утгаараа дурсах тоолонд их таатай байдаг юм. Тэр түрүүлсэн морио дараа нь нийгэмчлээд “Содном зээрд” гэж нэртэй болсон. Сүүлд нэгдэл тарахад бригадын дарга Гэлэг гэдэг хүн надад “Энэ танай аавын адууны цустай” гээд 150-иад адуу хүлээлгэж өгч байсан. Түүнээс их олон жилийн хойно Төв аймгийн Мааньтад болсон Шийтэрийн зээрд азарганы уралдаанд хар азаргаа түрүүлгэж байсан маань бас л сайхан наадмуудын нэг дээ. Тэр уралдаанд тухайн үедээ аймаг, бүсэд түрүүлсэн газар газрын шигшмэл азарганууд мордсон юм. Бас 2010 онд Алтангадас авсан жилээ их сайхан наадсан. Өөрийн унаган адуу хязаалан үрээгээ улсад айрагдуулж, зүүн бүсэд шүдлэнгээ түрүүлгэсэн.
-Хүүхдүүд тань моринд дуртай юу?
-Нэг хүү маань аавынхаа ажилд тусалдаг юм. Бас Говьсүмбэр аймгийн уяач Очирын Дашдаваа гэж сэтгэл сайтай залуутай хамтран олон жил морь уяж байна.
-2013 онд МУ-ын Гавьяат малчин хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Таны дээдчүүл сайн малчид байсан гэлцэх юм билээ?
-Миний өвөө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Цэрэнгэд тайж гэж олон малтай хүн байлаа. Энэ сайхан буурлынхаа буянаар хүүхэд байхын л малын захад өсөж, дөртэй болсон хүн дээ, би. 1972 онд илгээлтээр хөдөө гарч, цэрэгт явтлаа гурван жил адуу, хонь, ямаа маллаж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл малын буянаар сайн сайхан л явна. 2011 онд том ах Тогооч, эгч Мааманхүүтэйгээ гурвуулаа Алтангадас одонгоор энгэрээ мялаасан бол 2013 онд би Гавьяат малчин болсон. Мал дагавал ам тосдоно гэдэг л энэ дээ. Би улсад 36 жил ажилласнаас 21 жилийг нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Энэ олон жилийн хөдөлмөрийг маань үнэлж Монгол улсын Гавьяат малчин хэмээх эрхэм цолыг төрөөс олгосонд баярладаг юм. Надтай хамт мал аж ахуйн салбарт хүчин зүтгэж байсан малчид, Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хамт олны маань хөдөлмөрийг үнэлсэн хэрэг гэж би ойлгодог. Энэ шагнал надад болон миний хамт олонд илүү урам зоригтой ажиллах эрч хүчийг нэмсэн. Тиймдээ ч малынхаа үүлдэр угсааг сайжруулж, мах бэлтгэлийн тал дээр илүү чармайлт гарган ажиллах зорилт тавиад байгаа. Илүү сайн ажиллах даалгавар гэж ойлгож байгаа шүү.
-Ерээд оны эхээр мал дээр гарчээ? Хувьчлал эхэлчихсэн үе байх нь ээ.
-Тийм ээ. Гэхдээ би хувьчлалаар ганц хадаас ч авч үзээгүй хүн. Өөрийнхөө олон жилийн хөдөлмөрийн үрээр л өнөөдрийн амжилтанд хүрлээ. Энэ он жилүүдэд миний малыг захын нэг айл 1000-д хүргэж байсан түүхэн баримт бий. Би 2007 оны үед малаа дээд тал нь 20-иод мянгад хүргэж үзсэн. Ачаалал ихсээд амаргүй юм билээ. Одоо бол тоонд биш чанарт анхаарах цаг болсон. Тийм болохоор уламлалт мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж, өндөр ашиг шимтэй эрчимжсэн мал аж ахуйтай болох зорилт тавиад байгаа. Сэлэнгэ аймагт Чинбат захиралтай Гацуурт компани үйл ажиллагаа явуулдаг. Би эндээс өндөр ашиг шимтэй ангус үүлдрийн бух авч үхрийнхээ үржил селекцийн ажлыг хийж байна. Энэ нь богино хугацаанд үр ашигтайгаараа үхрийн аж ахуйд үр дүнтэй юм. Энд тэмдэглэхэд Монголд үхрийн үржлийн ажлыг Гацуурт компанийнхан өндөр түвшинд хийж байгаад талархаж байна. Минийхээр энд төр засаг, хөдөө аж ахуйн яамнаас анхаарал хандуулж мал аж ахуй эрхэлж буй хүмүүстээ хүргэхэд үнэхээр сайхан боломж энд л байна гэж хэлнэ.
-Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн тухай дуулах сайхан байна. Бид хоёр оны зааг дээр ярилцаж байна. Сэтгүүлийн хуудсаар дамжуулаад нутгийн олондоо мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Монголынхоо нийт уяачдад гарч буй шинэ ондоо амжилт бүтээл арвин, хүлэг морь нь хурдан, хүүхэд нь цовоо цолгиун, уяа нь эвлэг байж дэлгэр сайхан наадахын ерөөл өргөе.
-Тэр ерөөл бат орших болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна