Зүүн бүсэд “Монмасло” ХК-ийн захирал Д.Ганзоригийн зээрд халзан соёолон түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 30 -нд

Хэнтий аймагт болж буй зүүн бүсийн уралдааны соёолонгууд барианд ороод байна. Газар газрын шандаст 229  хурдан хүлэг бүртгүүлснээс  гурав нь үүлдэрлэг байдлаар хасагдаж 226 соёолог гарааны зурхайгаас эргэсэн юм. Ингээд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.
Соёолон-226

1. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, “Монмасло” ХК-ийн захирал Д.Ганзоригийн зээрд халзан /АХ-ын 95 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан /
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ч.Гансүхийн ногоон
3. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Д.Дамдиндоржийн хонгор
4.Хэнтий аймгийн Батноров сумын харьяат аймгийн Алдарт уяач  Д.Зоригийн шарга 
5.Сэлэнгэ  аймгийн Хушаат сумын харьяат Д.Наранбаатарын Аархал бор
6. Хэнтий аймгийн Батноров сумын харьяат  Г.Тайванжаргалын хээр
7. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат  Л.Амгаланбаярын зэгэл
8. Дорнод аймгийн Баянтүмэн харьяат Ц.Болор-Эрдэнийн хүрэн
 9.Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Довдонбалжирын сартай хонгор
10. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Ю.Батмөнхийн ??? тус тус хурдалжээ.
Одоо  шүдлэн мордох гэж байна. Бид тун удахгүй мэдээллийг хүргэх болно.
Мэдээллийг: “Сэцэн ханы хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна