Хангайн бүсэд Н.Гантулгын зээрд даага түрүүлжээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 30 -нд

Орхон аймагт болж байгаа төвийн бүсийн уралдаанд 160 даага бүртгүүлснээс 15  нь үүлдэрлэг байдлаар хасагдаж, 145 гарааны зурхайгаас эргээс эргэжээ. Ингээд эхний аравт хурдалсан даагануудыг танилцуулъя. 
Даага-145

1.Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул сумын Алдарт уяач Н.Гантулгын зээрд
2.Улаанбаатар хот “Сэлбэ плаза” ХК Раднаагийн хонгор
3. Төв аймгийн Заамар сумын харьяат Л.Шинэбилэгийн бор хээр
4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Цэвээнсүрэнгийн хээр халзан
5.Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Билгүүдэйгийн хонгор
6.Увс аймгийн Малчин сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор халзан
7. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Сүхбаатарын шарга
8. Булган аймгийн Бугат сумын харьяат Х.Оюунбаатарын хүрэн халзан
9.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Батбаярын шарга
10.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Махвалын халиун  тус тус хурдалжээ.
Мэдээллийг: “Тод магнай” сэтгүүлийн сэтгүүлч Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна