Зүүн бүсэд “Сэцэн ханы хурд” МСУХ-ны тэргүүн Т.Батжаргалын хээр шүдлэн түрүүлжээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 30 -нд

Хэнтий аймагт болж буй зүүн бүсийн уралдааны шүдлэн барианд оржээ. Хурдны өлгий нутгийн 272 хурдан үрээ бүртгүүлснээс ес нь үүлдэрлэг байдлаар хасагдаж, 263 үрээ гарааны зурхайгаас эргэсэн байна. Ингээд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.
Шүдлэн-263

1.Хэнтий аймгийн  Дадал сумын уугуул, “Сэцэн ханы хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач  Т.Батжаргалын хээр
2. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, “Монмасло” ХК-ийн захирал Д.Ганзоригийн  хээр алаг
3.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хар
4. Дорнод аймгийн Матад сумын харьяат МУ-ын Алдарт уяач Б.Цэндбаатарын хул халзан
5.Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Энхтүвшингийн Товгор хээр
6.Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн зээрд
7. Дорнод аймгийн Халхголын сумын харьяат Б.Батсүхийн цавьдар
8.Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Б.Оростогоогийн цавьдар
9.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Отгонжаргалын зээрд
10.Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат А.Лувсандоржийн будан тус тус хурдалжээ.
Мэдээллийг: “Сэцэн ханы хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс

 

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна