ХОНГОР НУТГИЙН ХИЙМОРЬ ХУРДАН ЦАГААНЫ ЭЗЭН УЛСЫН АЛДАРТ УЯАЧ НАНЖИДЫН ЯДАМ
А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 25 -нд
Үдлээд буцдаг үүлэн цэнхэр замбуулинд хожмоо дуурсах алдартай, хийсэн бүтээсэнтэй аж төрөх нь хүмүүн биеийг олсны утга учир ч байж мэднэ.Чухамхүү тийн амьдарч чадсан, өдгөө ч түмэн олныхоо дунд ам дамжигдан “амьдарсаар” байгаа ”Мөнх” хүмүүсийн нэг нь Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Нанжидын Ядам агсан юм.
Бие барсан ч цаг хугацаа орон зайг туулан хүлэг эрдэнээ дээдлэгч түмнийхээ сэтгэлд мөнхөд сэрүүнээрээ орших энэ эрхэм хүн 1924 онд Галуут сумын Үнэгт бригдын нутагт төржээ. Тэрээр айлын өргөмөл ганц хүү. Эцэг Нанжид нь нутаг орондоо малынхоо тоо толгойгоор тэргүүлэгч бэлтэй эр
/хожмоо улсын сайн малчин болсон/ байсан бөгөөд бүгээн зүсмийн олон хурдан адуутай байж. Н.Ядам ч багаас морь уях эрдэмд суралцсаар анх 18 настайдаа өөрийн унаган саарал морийг уяж уралдуулсанаас хойш 1967 оныг хүртэлх 25 жилийн хугацаанд /үүнээс дөрвөн жилд нь буюу 1943, 1945, 1951, 1967 онуудад Баянхонгор аймаг улсын төлөвлөгөө норм биелүүлээгүй, тахал өвчин гарсан зэрэг шалтгааны улмаас баяр наадам хийгээгүй/ Ардын хувьсгалын ойн баяр наадмаас
/бүрэн бус мэдээллээр/ 33 түрүү, айраг авчээ./Н.Ядам агсан өөрөө 50-иад түрүү, айраг авсан хэмээдэг байсан гэдэг/
Сайн адуу уяж байж сайн уяач болдог гэдэгчлэн Н.Ядам эцгийн өвлүүлсэн чанартай адуугаар эхлэлээ зөв тавьж, өөрийн унаган мэдрэмж, уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үрээр Баянхонгор аймгийн түүхэнд хамгийн олон айраг, түрүү /аймгийнхаа баяр наадмаас/ хүртсэн уяачаар тодорч чадсан юм. Дан ганц айраг, түрүүний тоогоор ч бус аймгийн баяр наадамд зургаан насны морь түрүүлгэсэн цорын ганц уяач болж чадсан юм. Өөрөөр хэлбэл Н.Ядам аль ч насны морьдын уяа сойлгыг гоц сайн тааруулдаг. Битүү голдуу адууг шилж сонгон олон жил тогтмол амжилттай уралдуулж чаддаг хосгүй чадвартан байв.
Н.Ядамын уясан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь цагаан азарга нь. Аймгийн баяр наадамд /1948-1959 оны хооронд/ зургаа түрүүлж, тав айрагдан завсаргүй 11 жил түрүүлж айрагдсан энэ хурдан хүлгийн удам угшлыг хөөвөл Чин сүжигт Номун ханы их сүргийн адууных болдог. Гэгээнтний адуун сүргийг маллагч ах дүү нартай Мандалын бригадын панз Улаан гэгч наймаа хийн гурван шараар арван цагаан гүү авчээ. Түүнээс Н.Ядам нэг байдсан гүү авч, эцгийнхээ хээр азарганд хураалган гарсан төл нь цуут цагаан азарга юм./Зарим хүмүүс цагаан азаргыг эхийнхээ гэдсэнд ирсэн унага хэмээдэг/ Дааганд нь эх нь үхэж өнчин үлдсэн цагаан азарга 1948 онд хавчиг жилээ анх түрүүлэн түүнээс хойш аймаг, сумын наадамд найм түрүүлж, арав айрагдсан байдаг. Аймгийн баяр наадмын цувааг харахад:
1948 онд-түрүү
1949 онд-түрүү
1950 онд-түрүү
1951 онд-түрүү
1952 онд-түрүү
1953 онд-аман хүзүү
1954 онд-аман хүзүү
1956 онд-аман хүзүү
1957 онд-аман хүзүү
1958 онд-аман хүзүү
1959 онд-айргийн дөрөв
Цагаан азарга зөвхөн өөрөө хурдлаад зогсохгүй үр төл нь мөн онцгой хурдалсан гайхамшигт хүлэг бөгөөд Цулын хондон азарга аймгийн баяр наадамд хоёр түрүүлж, гурав айрагдсан бол сумын наадамд хоёр түрүүлж, тав айрагджээ. Мөн Цулын хондонгийн төл өөрийнх нь хээр азарга сумын наадамд зургаа түрүүлж, найм айрагдсан байдаг. Ер нь Н.Ядам бүх насны морьдын уяаг жигд тааруулдаг ч азаргаар түлхүү амжилттай наадаж байсан агаад үүнийг нь аймгийн баяр наадмын 25 түрүү нь бэлхнээ илтгэнэ./Өөрийн болон хүний азаргыг уяад түрүүлгэсэн/
Н.Ядам хурд танихдаа гаргуун нэгэн байсан талаар дээр дурдсан. Түүний нэг жишээ нь аймгийн наадамд нэг түрүүлж, зургаа айрагдсан хурдан хүрэн морь нь юм. Цэргээс халагдаж ирээд удаагүй нутгийн дүү Дамбасүрэнгийн унасан битүү хүрэн морь Н.Ядамын нүднээ тусч найман бодоор авч аймаг, сумын наадамд гурав түрүүлгэж, ес айрагдуулжээ.
Түүхийн шарласан хуудас сөхөж түүний амжилтыг сийрүүлэн харваас: /Баянхонгор аймгийн зарим жилийн баяр наадмын цуваа олдоогүй/
Амжилтын товчоон:
Хүрэн морь: /аймгийн наадамд/
1954 онд-түрүү
1955 онд-аман хүзүү
1956 онд-аман хүзүү
1957 онд-айргийн гурав
1958 онд-айргийн гурав
1959 онд-айргийн гурав
1960 онд-айргийн дөрөв
Хээр соёолон:
1948 онд- түрүү
Бор хязаалан:
1962 онд-түрүү
Хонгор нутгийн нэрт уяач сайн хүлэгчээс гадна тулхтай зөвлөгч байж. Найр наадамд хамт явсан нутгийн залууст мэддэг чаддагаа харамгүй хуваалцдаг түүний талаар Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Сономбал:
“Би 1968 оноос эхлээд Ядам Алдартыг мэднэ. Манайх хойд Үүдэн хөндийд нутаглаж байсан хаврын нэг өдөр “хээр хоночихоод ирлээ” гэсээр нэг өндөр ханхайсан өвгөн хэдэн адуу хөтөлчихсөн хүрээд ирлээ. Би дүү Мандахтайгаа хоёул байсан юм. Нөгөө хүнд хэдэн хайдаг ямаагаа шувтарч байж сүүтэй цай чанаад, борцтой хоол хийж өглөө. Хэд хоногийн дараа нөгөө хүн “хээр азаргаа түрүүлгэчихлээ” гэсээр дахин ирж манайд хоночихоод явсан юм. Түүнээс хойш надад сайн ханданаа. Наадамд цөөнгүй удаа цуг явсан. Ядам гуай морийг их цэвэрхэн гоё уядаг. Адуунд их иртэй. Уран уургалдаг, моринд их хайртай хүн байсан. Ядамын цагаан гэж ойгүй хурдан азарга байсан гэдэг. Тэрийг нь би сайн мэдэхгүй ээ. Харин хээр азаргыг нь бол мэднэ. Шонгийн мод шаачихсан юм шиг дөрвөн хөлтэй сартай хээр азарга байсан. Мөн Ядамын хүрэн гэж ямаандуу хоншоортой үнэгэн язгууртай гэх юмуу даа хурдан хүрэн морь байлаа. Ядам гуай ийш тийшээ явахад их сайхан түүх яринаа. Бөмбөгөр сумын наадмын түрүүг авах гэж хоёр жил дараалан хүрэн морьтойгоо очоод дөнгөж л айрагдуулаад байж. Тэгээд гурав дахь жилдээ Үнэгтийн бригадын урд талын аманд очоод хоёр тампуу /шуудай/ дүүрэн ногоо зулгаачихаад нөгөөдөхөө ганзагалаад яваад өгч. Тэгээд тэр жилээ морь, азарга хоёроо түрүүлгэж байсан гэдэг. Энэ тухайгаа яриад хүний нутагт наадахад хоолны зөрүү гарна. Манай Галуут таанагүй. Харин Бөмбөгөр тийшээ таанатай. Урьд хоёр жил идэш нь хурцдаад түрүүлж чадаагүй юм. Тэгэхээр нь нутгийн өвс авч очиж өгөөд түрүүлгэж байлаа. Ер нь тэгээд морь уях гэж байгаа бол доохнуур уяад, цээжин биеэ өсгөж тавьж байгаарай. Тэгвэл морины хоол нь хөнгөрдөг юм. Доохнуур гэдэг нь таана хөмөөлтэй газар эхэлж морио барьж уяад, наадам дөхөх тусам таана хөмөөлгүй хөнгөн идэштэй газар бараадаж бай гэсэн үг л дээ. Цуг явахад түшигтэй. Хүмүүс шиг ханхалзаж, бэлэн ам гарахгүй. Архи дарс уухгүй, ёстой нөгөө тохитой жинхэнэ монгол эр хүн байсан даа. Хүнд тусч. Нэг удаа би тэмээний эрэлд явж байгаад өвгөнийд очиж хонолоо. Өглөө нь миний морийг харчихаад “ээ хө чиний морь чинь аргадаад байвал гэрээ хүрэх л байх. Гэхдээ залуу хүн морь аргадаж явах муухай байдаг юм” гэж хэлээд адуугаа хөөж ирээд нэг хүрэн морь барьж өгсөн. Тэгэхээр нь би “одоо ингээд сэрүү уналаа. Би бүл муутай. Морийг чинь мөд авчирч өгч чадахгүй” гэсэн. “Дуугай наадахаа унаад яв. Алдалгүй байж байгаад ирэх жил авчраад өгөөрэй” гэсэн. Тэгээд би жил тойрон морийг нь хадгалж байгаад хүргэж өгч байлаа. Ядам гуай ер нь надад их сайн байсан шүү. Ийш тийшээ наадамд явахад “энэнгээр морио утаарай” гээд цагаан зандан авчирч өгнө. Морь уяж өдий зэрэгтэй яваадаа нутгийн тулхтай буурлуудадаа баярлаж явдаг юм шүү.”
Ийнхүү түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, Монгол төрийн наадмыг чимж явсан Н.Ядам нутгийн Мижиддоо хэмээх чинээлэг эрийн ганц охинтой гэр бүл болж, гурван хүүгийн ижий аав болсон байдаг. Түүний ууган хүү Дорж нь өргөмөл бөгөөд Баасанжаргал, Батсүрэн нарын хоёр эрэгтэй дүү дагуулжээ. Н.Ядам Алдартын хөвгүүдээс Дорж нь аавын эрдмийг өвлөн морь уяж 1990 оны 10 сум нийлсэн “Морин эрдэнийн бат оршил өргөх” даншиг наадамд алаг морио айргийн гуравт хурдлуулсан бол дөрвөн жилийн дараа Жаргалант суманд болсон даншигт хээр азаргаа айргийн дөрөвт хурдлуулж байсан билээ.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна