Аймгийн Алдарт уяач Д.Цолмон: Тавин хэдэн жил хүлгийн сүүл боохдоо морь доголгож үзээгүй өдий хүрсэн
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Цолмон гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Гурван үеэрээ сумынхаа наадамд морь айрагдуулсан хийморилог уяачтай уулзаж байгаадаа баяртай байна. Дээдсийнхээ талаар хуучлаач?
-Манай аав Дамиран бор, шарга зүсмийн хурдан морьтой нутаг нугадаа сайн уяач гэгдэж явсан хүн. Харин би нэг жил сумынхаа наадамд таван насны морь түрүүлгэж байлаа. Одоо харин нас өндөр болоод морь уяж чадахаа больж, хүүхдүүд маань морь уяж байна. Нэг хүү минь энэ жил сумандаа соёолон морь түрүүлгэж, нэг морь айрагдуулсан.
-Цолмон Алдартын урмыг тэтгэсэн ямар хурдан хүлгүүд байв?
-Анх 19 настай хүүхэд хар морио уяж уяачийн гараагаа эхэлж байлаа. Хар үрээ маань ургацын наадамд түрүүлж амжилтын гараагаа эхэлснээс хойш сумандаа гурав түрүүлж, аймагт нэг аман хүзүүдсэн. Мөн Цэцэн-Уул суманд айрагдаж, Завханмандал сумын ойд тавласан. Ер нь айраг алдаж үзээгүй хурдан буян. Хар мориноос гадна ах дүү хоёр улаан мориор нэг үе сайхан наадсан хүн би. Хоёр улаан морь маань сумынхаа наадамд хэд хэд түрүүлж айрагдсан. Бас Баяндүүрэн гэдэг хүнээс нэг хул морь авч их сайн давхиулсан. Аймгийн бүсэд миний нэг морь аман хүзүүдэж байлаа. Энэ мэтчилэн яриад байвал олон доо. Товчхондоо ах нь энэ насаа адуунд зориулсан хүн. Тавин хэдэн жил хүлгийн сүүл боохдоо морь доголгож үзээгүй өдий хүрсэн.Үүгээрээ их бахархдаг. Гэтэл одооны уяачид уясан морио доголгоод л байх юм. Сүүлийн үед наадам их болоод морио хайрлах нь бага болоод байх шиг санагдах юм.
-Уяач хүн гэдэг морио сайн уяхаас гадна зөв эдэлдэг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Магадгүй тэр нь хамгийн чухал үзүүлэлт ч байж мэднэ?
-Тэгэлгүй яахав. Ах нь цагтаа сумандаа уургачаараа гайхагддаг л байлаа.Мориноос тоотой унасан байх шүү. Бас моринд жороо арилжаа оруулдаг байлаа. Гол дагуулж уруудаж өгсөхөд адуунд алхаа хурдан ордог. Сайхан хатирдаг явдалтай морь холын замд унахад зөөлөн, ядрахгүй, дээр нь газар амархан хороодог. Сайхан шүү. Ер нь морь унана гэдэг нэг талаараа биеийн тамирын дасгал хийж байгаа юм шүү дээ. Морь унаснаараа өвддөг байсан бол би аль эрт үхэх болсон. Өдий хүртлээ эм ууж тариа хийлгэж ч бараг үзээгүй. Энэ жилийг хүртэл өөрөө унаагаа солиод л байдаг байсан юм. Тэгсэн саяхнаас хүүхдүүд хориглоод солиулахаа байсан.
-Ямар нэг таагүй зүйл болох вий гэж болгоомжилж байгаа байх л даа?
-Тэр ч тийм байх. Ах нь мал дагавал ам тосдоно гэсэн буурлуудынхаа сургаалыг дагасныхаа буян хишгийг хангалттай амсаж яваа хүн. Малыг хайрлаж байж буян хишгийг нь амсана шүү дээ. Би 11 жил нэгдлийн адуу хариулахдаа өнчин унага дутаагаагүй. Сүүлд нь хонь маллаж хоёр мянга хүртэл нь өсгөж байлаа. Улсад мянга гаруй мал тоолуулаад тасралтгүй арван жил болж байна. Малын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь төр үнэлж аймгийн аварга малчнаар хоёр удаа шалгарсан. Мөн 2000 онд Алтангадас одонгоор шагнуулж, 2002 онд аймгийн Алдарт уяач цолоо авлаа. Бас улсын аварга малчин болсон. Үүндээ маш их баяртай байлаа. Тэгтэл өнгөрсөн жил Завхан аймгийн 90 жилийн их ойгоор Гавьяат малчин гэх хүндтэй сайхан шагналын эзэн болсон.
-Авах ёстой бүх л шагналыг авчээ дээ?
-Тэгсэн. Халуун хошуут малын л буян шүү дээ. Сүүлийн үед адуугаа чанаржуулахаар Сүхбаатар, Дорнод, Тэсээс азарга авчирч тавилаа.
-Уяачийн жаргалыг ханатал мэдрүүлсэн бахдалт наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе хэмээн бодож байна. Сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?
-Далан хэдэн онд сумынхаа наадмын таван түрүү авчихаад зогсож байтал Баатар ирээд “олон морь түрүүлгэсэн хүн байна манайд очоорой“ гэж хэллээ. Тэгээд хэлсэн ёсоор нь наадам тарахаар уясан морьдоо эхнэртээ хөтөлгөөд, нялх хүүхдийг нь тэврүүлээд “гэрийнхээ зүг явж бай би удахгүй очно” гэж хэлээд явуулчихлаа. Батаарынд давхиад очтол “сумын наадмыг чи тэр чигээр нь авлаа. Үүнийг ууя” гээд нэг шил архи гаргаад өглөө.Би ямар архи уух биш, ёслоод гурав татсан байдаггүй. Нэг мэдсэн өглөө болчихож. Сэрэнгүүтээ эхнэртээ санаа зовоод л бушуухан гэр лүүгээ давхисан. Тэгсэн харин эхнэр маань морьдоо хөтөлж авчраад адуунд нь тавьчихсан байж билээ. Тэр үеийн эмэгтэйчүүд муухан эрээс дутахааргүй байсан юм шүү. Ийм эмэгтэйчүүдийн буянаар эр хүн өдий зэрэгтэй яваа юм шүү дээ. Өнөөдрийн миний амжилтанд ханийн минь нөмөр нөөлөг маш их байсан. Тиймээс айраг, түрүү хүртсэн тухайгаа биш, халамжит ханийнхаа тухай дурсамжаар ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна.
-Сонсоход таатай байлаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна