Аймгийн Алдарт уяач Н.Намсрайжав: Сүрэнхор бид хоёр нэг жил сумын наадмын таван түрүү, 15 айргийг нь авчихаж байсан
А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 07 -нд
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Насангийн Намсрайжав гуай хурдан морь сонирхогч хэн бүхний андахгүй мэддэг хээр азарганы эзэн Х.Сүрэнхор Манлайн төрсөн ах юм. Тэрээр дунд боловсролтой. Залуу насандаа автын жолоочоос эхлээд бригадын даргын алба хашиж явсан. БНМАУ-ын аварга малчин, мянгат малчин, МАХН-ын XIX их хурлын төлөөлөгч, ММСУХ-ны гишүүнээр сонгогдож байсан хөдөлмөрч нэгэн. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Малчны алдар одон, АХ-ын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиудаар шагнаж байжээ. Энэ эрхэм хүнтэй уншигч таныг уулзуулъя!
-Сүрэнхор Манлайн төрсөн ахтай уулзаж буйдаа таатай байна. Бидэнд Хөх гуайн талаар хуучлаач?
-Бид эцэг эхээс наймуулаа. Сүрэнхор хамгийн бага нь, би дээд талын ах нь байгаа юм. Хорвоогийн жамаар манайхнаас хоёр эгч, бид гурав л үлдээд байна. Хөх аав бол Сүрэнхор дүүгийн аав. Би ээж Насангаараа овоглодог. Багадаа Хөх аавынхаа болон нутгийнхаа Баянмөнх гэдэг хүний морийг унадаг байлаа. Манай Хөх аав олон сайхан хээр адуутай. Хээр адуунууд нь тус тусдаа нэртэй. Тэднээрээ олон айраг, түрүү авсаан. Хурдан хээр морь нь улс хувьсгалын 30 жилийн ойгоор улсад түрүүлсэн “Мөнгөний онгорой” хэмээх Лувсандоржийн хартай сумынхаа наадамд уралдаж аман хүзүүдэж байсан.
-Өвгөн морь мал уяхдаа юуг илүүтэй анхаардаг байсан бэ?
-Морийг хөлсөөр онгойлгоно.Уяагаа босгох газраа сонгохоос эхлээд тун нямбай. Мориныхоо уяаны ажлыг шат дараатай хийнэ. Ер нь уяачийнхаа хувьд мундаг хүн байсан шүү.
-Та ах нь учраас Сүрэнхор гуайгаас түрүүлж уяа эвлүүлсэн биз?
-Тиймээ. 14 настай аав ээжийнхээ гэрээс гараагүй хүүхэд байхдаа морь уяж эхэлсэн. Тэр цагаас хойш 61 жил морины сүүл боож байна даа. Манай ах дүү нараас Сүрэнхор, бид хоёр л морь уядаг. Манай Сүрэнхор надаас долоо дүү, хожуу гарсан юм.
-Намсрайжав Алдартын нэрийг дуурсгасан ямар хурдан хүлгүүд байсан бол?
-Анхны хурдан хүлэг минь Лувсаннямын хээр гэж даага. Түүнийг аваад дааганд нь, шүдлэнд нь, дахиад хязаалан насанд нь түрүүлгээд морь уях донтой болсон доо./инээв/ Түүнээс хойш олон ч морь уясан. Нэг сайхан соёолон морио аймгийн 50 жилийн ойгоор аман хүзүүдүүлж байлаа. Шарга азаргаа хоёр жил дараалан сумандаа түрүүлгэсэн. Бүс, аймгийн хэмжээний наадамд соёолон морио нэг жил зургаа түрүүлгэсэн нь надад маш их урам зориг өгсөн. Мөн нэмээд гурван их насаа суманд дараалан оруулчихсан гээд дурсамжтай сайхан наадам цөөнгүй ээ.
-Тэр адуунуудынхаа удам угшлыг яривал аль зүгийн адуунууд болж таарах уу. Хэнтийнхэн ихэвчлэн Галшар адуугаар нааддаг юм билээ?
-Дээр хэлсэн улсад хар морио түрүүлгэсэн Лувсандоржийн адуунаас бий. Түшигийн Чүлтэм гэж Баянмөнх сумын сайн уяач байсан. Түүний улсад айрагдаж байсан шарга азарганы төлөөс бий. Мөн Жаргалтхааны Чанцалын саарлууд, Галшарын Балдайн Санжаагийн адууны угшлаас ч байгаа. Дээр нь мэдээж дүүгийн Босоо хээрийн цустай адуу бий.
-Бас ч гэж сайн адуутай юм байна. Амжилт арвин биз?
-Медаль өгдөг болсноос хойш том жижиг, хол ойрын наадмаас 115 медаль авчээ. Дээр үед медаль өгдөггүй байхад аймаг, сумдын ойд айрагдсан нь багцаагаар 40 гаруй адуу бий байх. Тэгэхээр нийтдээ 150 гаруй адуу айрагдуулсан юм уу даа.
-Сумын наадамд таван түрүү, 15 айраг авахад гурав нь миний их морь дараагаараа орж байсан гэж та түрүүн ярьсан. Түүний дараа ч мөн их морь айрагдсан гэсэн. Их морины уяаг илүүтэй тааруулаад байна уу?
-Их насыг гайгүй уядаг болов уу гэж боддог л юм. Манай Сүрэнхор болохоор соёолонд илүү сайн байсан. Би бас даагыг ч бузгай уячихна аа.
-Сүрэнхор гуай хээр азаргаа авч улсын наадамд ирдэг тэр үеэр та хамт ирж наадаж байв уу?
-Үгүй ээ. Би сум орон нутгийн хэмжээнд л нааддаг байсан. Дүүг 70 жилийн ойгоор улсын наадамд хээр азаргатай явахад би цуг явах гээд бие муудаад явж чадалгүй үлдчихсэн юм. Харин улс хувьсгалын 50 жилийн ойгоор би цуг явсан. Тэгэхдээ морио айрагдуулж, цагаадуулаагүй. Хорин хэд, гуч, дөч, тавиар оруулж байсан.
-Хээр азарганы төлүүд танд байдаг гэсэн. Тэд хэр давхидаг вэ?
-Хээр азарганы төлүүд бий. Гэхдээ нэг их айхтар айраг, түрүү авсан нь үгүй. Сайн азарганы үр ховор байдагтаа тэр үү, эсвэл гарах нь болоогүй байдаг юм уу, мэдэхгүй.
-Дүүтэйгээ хамт наадсан сайхан сайхан дурсамж их биз?
-Сүрэнхор маань бие ядруухан болоод ирэнгүүт “Ах аа, хоёулаа энэ жил сумандаа нэг дор морио уяж, сайхан наадъя даа” гэсэн юм. Тэр дагуу нь би дүүгийндээ ирж хамт морио уяцгаасан. Тэгээд бид хоёр сумын наадмаас таван түрүү, 15 айргийг нь хуваагаад авчихаж байсан. Тэгэхдээ бүр дүүгийн гурван азарга түрүүлж, айрагдаж байхад миний гурван их насны морь мөн түрүүлж, айрагдаж байлаа.
-Давтахад бэрх амжилт юм. Хэдэн оны наадамд тэгж сайхан наадсан юм бэ?
-Саяхан даа, 2000 он шиг санагдаж байна.
-Сүхбаатарын адуу хурдан хурц хэмээн амтай болгон шагшицгаах болж. Хэнтийн хурдан хүлгүүд өмнөх шигээ амжилт үзүүлж чадахгүй байгааг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Наадам завсартай шүү дээ. Одоо Сүхбаатар аймгийн адууны хурдны эрин үе болчихоод байгаа юм. Нэг, хоёр жилийн дараа Дорнодын адуу дийлж ч мэднэ. Ахиад хэсэг хугацааны дараа Хэнтийн адуу дийлнэ. Түүнээс адууны яс муудсандаа биш байхаа.
-Би хувьдаа адуугаа чанаржуулах тал дээр анхаардаггүй байгаад өдий хүрэв үү гэж бодогддог шүү?
-Адуугаа чанаржуулдаггүй, анхаардаггүй байсан байж болох юм. Гэхдээ өвгөн ноён Пүрэвжав хар зүсмийнхээ адууг битгий гадагш нь гаргаарай хэмээн захисан юм гэнэ лээ. Тэгээд нэг үе Галшарын хар адуу нь их хурдан байсан юм. Одоо Галшарын хар адуунууд эргээд сэргэж байна.
-Таныг ид морь уядаг байх үед Дэлгэрхаандаа дархан ямар, ямар адуунууд байсан бэ?
-Олон сайн адуу байсан. Миний шарга азарга гэхэд хоёр жил түрүүлсэн. Аахүүгийн хул азарга гурван жил. Нямсамбуугийн саарал азарга хоёр жил түрүүлсэн. Ийм даалуу азарганууд байлаа шүү дээ. Буугийн хээр гээд улсад зургаалж байсан азарга байлаа. Тэр болгоныг нэгд нэгэнгүй хэлэхэд хэцүү. Их олон морины угшил ярих болно.
-Тэгвэл нутгийн наадмын дэвжээг хамгаалсан мундаг уяачдын тухайд?
-Нутгийн нэрийг хамгаалдаг мундаг уяачид гэвэл Даваанэрэнгийн Санжаа, Аахүү гээд сайн уяач байлаа. Сүүлийн үеийн залуучуудаас Болдоо гэж сайн уяач гарч байна. Уясан болгоноо бараг давхиулж байгаа шүү. Мөн Дамдинсүрэн гэж манай нэг дүү байдаг. Тэр бас сайхан хурдлуулж байна.
-Танайхны ураг удам, үр хүүхдүүдээс залгамж халаа болж морь уяхаар бэлтгэгдэж байгаа залуучууд бий биз?
-Манайхан олуулаа улс. Би өөрөө өргөмөл хоёр хүүхэдтэй. Харин манай ураг удмынхан 150-160-аад өрх, 400-гаад хүн байгаа юм. Тэднээс эрэгтэйчүүд нь бараг бүгд уяна шүү. Манай Хөх аавын хүүхдүүд, Харваачийн Цэнджав гэж дүүгийнх нь хүүхдүүд сайн уяж байна. Нямсамбуу, Оосордагва гээд аймгийн Алдарт уяач болчихсон хүмүүс байна.
-Та олон шавьтай юу?
-Хонхроосоо, баг, бригадаасаа, ургаасаа гээд тоолбол сумандаа ойролцоогоор арав гаруй сумын Алдарт уяач төрүүлчихээд байгаа гэж боддог.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан бэ?
-2002 онд шиг санагдаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай. Уясан хүлгэд нь тод магнай, торгон жолоогоо өргүүлж явах болтугай гэж хүсэн ерөөе.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
103.229.123.85
Saihan ah min um sain amgalan boltugai
Reply