Манлай хүрэн

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 10 -нд

“Унаган хурд”-ынхан урамтай сайхан наадаж, улсынхаа наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртлээ. Уяачийн эрдэм ухааныг шалгаж, уралдаанч хүүхдийн авхаалж самбааг сорьдог хамгийн шимтэй  их насны морьдын уралдаанд аман хүзүүнд хурдалсан хүрэн морь бол Алтан-Овооны абшигтай хүлэг.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул,  бичин жилийн босгон дээр Монгол Улсын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон Дайдийхүүгийн Баяраа монгол төрийн наадамд анх удаа их насны морь айрагдуулсан нь энэ билээ. Ингээд цол мялаасан хурдан хүрнийг товч танилцуулъя.
Удам, угшил:
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Будын Гэрэлтнарангийн унаган адуу.
Эцэг: Хүрэн азарга.
Эх: Хүрэн гүү. Хүрэн азарга, хүрэн гүү хоёрын дундаас гарсан эр болгон нь хурдалж байгаа бөгөөд Манлай хүрний төрсөн ах өнгөрсөн жил Дарьганга сумын 90 жилийн ойд түрүүлсэн бол, дүү хязаалан үрээ нь өнөө жил сум, аймагтаа айрагдсан байна. Мөн дүү даага нь  өнөө жил Сүхбаатар аймгийн наадамд мөн айрагджээ.
Амжилтын товчоон:
2015 онд хавчиг:
Дарьганга сумын баяр наадамд айргийн гурав
2016 онд долоотой:
Сүхбаатар аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү
Дулаанхан уулын тахилга уралдаанд түрүү
Онгон суманд болсон уралдаанд түрүү
АХ-ын 95 жилийн ой Үндэсний их баяр наадамд аман хүзүү
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна