ТОД МАНЛАЙН ХАЛЗАН

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 10 -нд

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн хонгор халзан морь өнөө жил төрийнхөө их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдалж, буурал уяачийн магнайг тэнийлгэлээ. 2009 он АХ-ын 88 жилийн ойн баяр наадмаас /зээрд халзан азарга аман хүзүүдсэн/ хойш төрийн наадмаас хишиг хүртээгүй Тод манлай өөрийн унаган хонгор халзан морио нутгийн дүү Д.Ононгоороо уяулж, 383 хүлгээс дөрөвт давхиулжээ. Ингээд хонгор халзан морины талаарх товч мэдээллийг хүргэе.
Удам, угшил:
Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн унаган адуу.
Эцэг: Өвгөн цавьдар азарганы төлийн төл Мөнгөн хэмээх бэлэвсэн цавьдар халзан азарга. /Тод манлайн хурдан хар морьтой эцэг нэгтэй/ Халзан азарга Чойрт болсон уралдаанд Алтангэрэлийн хүрэнтэй уралдаж аман хүзүүнд хурдалж байсан.
Эх: Дэлдэн хэмээх  Жамцын алаг азарганы угшилтай хул халзан гүү.
Амжилтын товчоон:
2013 онд соёолон:
АХ-ын 92 жилийн ой үндэсний их баяр наадамд 10
Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд  зургаа
2014 онд зургаатай:
Бэсрэг наадмуудад хэд хэд айрагдсан
2015 онд долоотой:
өнжсөн
2016 онд найман настай:
Дорнод аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айрагдсан
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд 11
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна