Уяачдын дундаас дахин Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан төрлөө

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 12 -нд

“Макс” группийн Ерөнхий захирал, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Цэрэнжигмэдийн хийж бүтээснийг төр засаг өндрөөр үнэлэн төрийн дээд одон МУАҮГАжилтан тэмдгээр шагнасан билээ. Тэрээр хийж бүтээснээ гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгээ хуваалцах, талархал илэрхийлэх үүднээс "Гавьяат цол"-ны мялаалгын найр буюу хөдөлмөрийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. МУТМУяач Д.Цэрэнжигмэдийн олон сайхан хурдан хүлгүүд нь айраг түрүүг авч, айраг түрүүнийхээ хишгийг тухайн орон нутагт нь хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулан үлдээдэг уламжлалтай бөгөөд мөн ах дүү хоёр Тод Манлай, “Макс” группийн захирлууд 2011 оноос эхлэн хүүхэд асрах төвийн 120 гаруй бүтэн өнчин хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламж нээн өгсөн байна. “Уг хадгаламжийн хүү нь одоо нэмэгдсээр байгаа ба эдгээр хүүхдүүд 18 нас хүрээд бие дааж амьдралын замд хөл тавихад хадгаламжид байгаа мөнгө нь маш их хэрэг болно. Цаашид хадгаламж эзэмших хүүхдүүдийн тоог тогтмол нэмэгдүүлэх болно” хэмээн Тод Манлай уяачид ярьж байлаа.
Хөдөлмөрийн баяр дээрээ “Макс” угшлын адуун сүргийн хурднаасаа бусадтай хуваалцан Монголын морин спортын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн эрхэм маань хийж бүтээсэн их үйлсэд нь баяр хүргэхээр ирсэн зочдоос таван азтаныг шалгаруулж “Макс” угшлын бага адуугаар аз, хийморийг нь мялаав. Мөн “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермд Словак Улсаас оруулж ирсэн үр шим өндөртэй сүүний чиглэлийн Гольштейн үүлдрийн тугалаар гурван азтаныг мялаав. Асгат сумын Улсын сайн малчин Баяраагийн ач хүү азтануудын нэгээр шалгарч Гольштейн үүлдрийн хар тарлан эр тугал хожиж үхэр сүргийнхээ чанарыг сайжруулан өндөр шимтэй сүүний чиглэлийн сүрэгтэй болох боломжтой болжээ.
А.Ганпүрэв

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна