УРМААР ТЭТГЭГЧ УНАГАН ХЭЭР

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 17 -нд

АХ-ын 89 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд Харцага бор хязаалангаа айргийн таваар давхиулж байсан Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Самдангийн Дамбажав өнөө жил унаган хээр соёолонгоо айргийн гуравт хурдлуулж, төрийн зарлигт наадмын гурван түрүү, зургаан айргийн эзэн боллоо. Уясан, унасныг урмаар тэтгэгч унаган хээрийг товч танилцуулбал:
Удам, угшил:
Эцэг: Тод манлай уяач Д.Даваахүүгийн Цолмон халтарын төл цавьдар азарга
Эх: Төв аймгийн Баянцогт сумын харьяат Н.Эрдэнэхуягийн хээр гүү. Хээр гүү дээд талаараа Төв аймгийн Баянцогт сумын харьяат улаан нүдэн хэмээх Дамдинсүрэнгийн зэгэл /Энэхүү зэгэл азаргыг Д.Даваахүү Тод манлай хамгийн хурдан азарга хэмээн үнэлдэг/, Аръяадагвын халтарын цустай.
Амжилтын товчоон:
2014 онд шүдлэн:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 90 жилийн ойд түрүү
“Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд 21
Төв аймагт болсон уралдаанд аман хүзүү
2015 онд хязаалан:
АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр наадамд долоо
Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү
2016 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүү
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна