Хүсэл биелүүлэгч хурдан хүрэн

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 26 -нд

Уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулж буй аав, хүү Алдартууд өнөө жил ч гэсэн ганзага дүүрэн наадлаа. Төрийн наадам албан ёсоор эхэлсэн 7-р сарын 10-ны өдөр олон жилийн хүслээ биелүүлсэн Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хурдан хүрэнг уншигч танаа танилцуулъя.
Удам, угшил:
Б.Баярсайхан Алдартын унаган адуу.
Эцэг: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат МУ-ын Алдарт уяач Цэрэндашийн Жамбалсүрэнгийн бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн Хандгай хүрэн азарганы төл говийн бүсийн уралдаанд хоёр түрүүлсэн хүрэн азарга. 
Эх: Алдартын унаган цэгээн /зээрд/ гүү. Энэхүү  зээрд гүүнээс гарсан зургаан эр төл зургуулаа хурдлаад буй бөгөөд ууган төл хүрэн азарга Дүнжингаравын хурдад тавлаад, говийн бүсэд аман хүзүүдсэн. Түүний дүү хүрэн соёолон энэ жил “Мандалын хурд”-д гуравлаад, аймгийнхаа зүүн, баруун бүсэд айрагдсан. Бас нэг дүү хүрэн үрээ нь өнгөрсөн жил даагандаа “Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Өнөө жил хамгийн бага дүү нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын баяр наадамд аман хүзүүнд хурдалжээ.
Амжилтын товчоон:
2015 онд шүдлэн:
Хулд суманд болсон хаврын уралдаанд айргийн тав
Өмнөговь аймгийн хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
Өмнөговь аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
2016 онд хязаалан:
Сайхан-Овоо суманд болсон овооны тахилга уралдаанд түрүү
Гурвансайхан суманд болсон овооны тахилга уралдаанд түрүү
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү
Өмнөговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд аман хүзүү
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна