Улс бүсийн уралдааны хоёр түрүү, нэг айргийн эзэн хурдан шарга

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 26 -нд

Дуу хуурын өлгий нутгийн хийморилог уяачид хурдан хязаалангийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртэн, арвын дотор хоёр үрээ давхиулсан. Газрын хол усны уртаас төрийн наадмаа зорин ирж шандас шалгасан 306 хурдан үрээнээс гуравт хурдалж, уясан эзэн унасан хүүхэд, уугуул нутгийн түмнээ баясгасан шарга хязаалан бол Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Батжаргалын адуу. Өнгөрсөн жил уралдаж чадалгүй буцаж байсан шарга үрээ өнөө жил ийнхүү бахтай сайхан айрагдлаа. Ингээд хурдан шаргыг уншигч танаа танилцуулъя.
Удам, угшил:
Эцэг: Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Манлай уяач Аюушийн Ухна агсны адууны халиун азарга.
Эх: Гүр угшилтай зээрд гүү.
Амжилтын товчоон:
2014 онд даага:
Дундговь аймгийн Гурвансайхан сумын 90 жилийн ойд түрүү
Дундговь аймгийн Өндөршил сумын 90 жилийн ойд түрүү
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90 жилийн ойд түрүү
“Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд түрүү /энэ мэтчилэн даагандаа долоо уралдаж, долоо түрүүлсэн/
2015 онд шүдлэн:
Өмнөговьд болсон хаврын уралдаанд түрүү
Дундговь аймгийн Адаацаг суманд болсон уралдаанд түрүү
2016 онд онд хязаалан:
Улсын сайн малчин Баатарчулууны мялаалга уралдаанд түрүү
Мянгат малчин Ганболдын мялаалга уралдаанд түрүү
Төв аймгийн Цээл суманд болсон аймгийн хойд бүсийн уралдаанд түрүү
Далангийн хонгорын тахилга уралдаанд түрүү
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
Өмнөговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд түрүү
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна