Н.ХҮРЛЭЭГИЙН НОГООН

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 14 -нд

Яруу саарал, Бүс халзан зэрэг хурдан хүлгүүдээрээ морь сонирхогчдын эчээ танил болсон Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн ногоон үрээ АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд есөд давхиж, давхар уяагаар Таван толгойн нүүрсний уурхайн 50 жилийн ой говийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан билээ.
Удам, угшил:
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач олноо “бураа” хэмээн алдаршсан Пүрэвжав агсны хүү Бүнчингийн унаган адуу. 
Эцэг: Пүрэвжав агсны хүү Батхүрэлийн Мөнххаан сумын 80 жилийн ойд айргийн тавд хурдалж байсан саарал азарга. Саарал азарганы эцэг халиун азарга Мөнххаан сумын 70 жилийн ойд түрүүлсэн. Түүний эцэг /халиун азарганы/ хонгор азарга Мөнххаан сумын 60 жилийн ойд аман хүзүүдсэн.
Эх: П.Бүнчингийн хонгор гүү.
Саарал азарга, хонгор гүү хоёрын төл ногоон үрээний ах хонгор азарга Мөнххаан сумынхаа баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдаад байгаа аж.
Амжилтын товчоон:
2016 онд хязаалан:
Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2016” уралдаанд найм
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд ес
Таван толгойн нүүрсний уурхайн 50 жилийн ой говийн бүсийн уралдаанд айргийн тавд
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна