Нийслэлийн Алдарт уяач Ц.Нүүдэл: Шинэ цолоо мялааж, төрийн наадмын хишиг хүртлээ
АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд хонгор шүдлэнгээ аман хүзүүнд хурдлуулсан Увс аймгийн Малчин сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Цагдаагийн Нүүдэлийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-АХ-ын 95 жилийн ойгоор хурдан шүдлэнгээ аман хүзүүнд хурдлууллаа. Төр түмнийхээ их баяр цэнгэлээс айраг хүртсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ жилийн баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хурдан морьтой холбогдсон 10 гаруй жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзлээ. Сэтгэл их өндөр байна. Би чинь 2010 онд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албаа хүлээлгэж өгөөд л моринд тууштай орсон хүн. Түүнээс өмнө тав, зургаан жил хэртэй ажлын заваар уяж байсан л даа. Ингээд АХ-ын 95 жилийн ой, төрийнхөө их баяр наадамд өөрийн унаган адуу болох хонгор шүдлэнгээ айрагдууллаа. Ер нь хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа уяач бүхэн энэ насандаа төв цэнгэлдэхэд орж, цулбуур өргөн цоллуулахыг хүсдэг. Би мөрөөдлөө биелүүллээ. Уяачийн хөдөлмөр ямар амаргүйг жинхэнэ утгаар нь ойлголоо. Үнэндээ наадамд морь оруулах хүсэл л байснаас илүүг мэддэггүй байж. Яах аргагүй л хөх тэнгэр, хөрст алтан дэлхий, түмэн олны хайр хишиг, буян заяа түшдэг ажээ. Сая Эрдэнэтийн бүсэд хонгор даага маань бас тавлалаа. Хоёргүй сэтгэлээр, үнэнчээр зүтгэсэн он жилүүдийг маань ямартаа ч тэнгэр харжээ.
-Хонгор үрээ наадмын өмнөх сунгаануудад хурдан байв уу?
-Уяж эхлээд 10 хоноод, хот орж мориндоо жаал жуул хэрэгтэй юмаа авч ирсэн юм. Тэгээд харсан алсын тамир нэг л жоохон дутуу харагдаад байх нь тэр. Өнөө “алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр эхнэр хүртэл мэддэг болчихсон. “Манай хонгор шүдлэн тамир жоохон муутай байна уу даа” гэж хэлж байлаа. Улмаар уяачтайгаа зөвлөлдлөө. “Үгүй ээ энэ жил хонгор шүдлэнгээ тавьчихвал яасан юм” гэвэл долоо хоног ажиглая. Тэжээлийг нь нэмээд, ажил хийгээд үзье гэсэн. Тэгсэн нээрээ л долоо хоноод өнгө засаж, хоёр гурван удаа зөөлөн хөлс авсан бүүр өөр боллоо. Энэ жил бид Төв аймгийн Баян суманд морьдоо уясан юм. Ингээд Багахангайд эхний сунгаан болоход аваачсангүй. Ноднин улсад 10-н хэдээр давхисан шүдлэнгээ ч оруулсангүй. Харин дунд сунгаанаар багцааг нь харахгүй бол болохгүй гэж бодоод уралдууллаа. Тэнд үнэхээр сайн байсан ч үзүүр дээрээ даруулсан. Уг нь 200,300 метр тасарвал тасарчихаар байсан юм. Түүний дараа ахин сунгаагүй ээ, шууд улсад мордуулсан. Ер нь багцаа харагдсан л даа, айргаар орчих болов уу гэж бодсон.
-Уралдааны үед та хаана байсан бэ?
-Хүний зөн совин гэж сонин юм шүү. Шүдлэнг маань узелиэр зарлахад би машиндаа сууж байлаа. Тэгээд нүүрээ нэг нойтон салфетикаар арччихаад, нарны тос түрхчихлээ. Хажууд явсан дүү маань гайхсан байртай харснаа “та өглөө түрхээгүй байж одоо түрхэж яадаг байнаа” гээд толгой сэгсрэв. Би болохоор хонгор шүдлэнгээ ороод ирвэл, камерийн өмнө халтар ухна шиг юм зогсож баймааргүй байгаа юм. Ингээд цагдаагийн узель дээр явж очоод чагнаж байтал шүдлэнгүүд дааганы газар ороод ирлээ гэнэ. Гэсэн ч хонгор үрээ маань зарлагддаггүй, нэлээн удлаа. Дүү хоёулаа бие биерүүгээ хараад л суулаа. Дотроо бол горьдоод байгаа ш дээ. Ордоггүй юмаа гэхэд зарлагддаггүй юм байхдаа гэж бодохоор хоолой дээр юм тээглээд, хачин болж байнаа. Тэгсэн найман км рүү ороод ирсэн “Увс аймгийн Малчин сумын Цагдаагийн Нүүдэлийн хонгор шүдлэн буруу талаар нь долоо руу орж ирлээ“ гэх нь тэр. Араас нь удсан ч үгүй “айрагдах нь дамжиггүй боллоо“ гэв. Баярлаад хашаа дагаад гүйж явсан “түрүүллээ“ гэж зарлалаа. Урд нь гараад тасарчихсан нэг шүдлэн зарлагдахгүй явсан юм байлгүй. Ингээд аман хүзүүдсэн. Морь барианы цэнхэр хашаанд ороод ирсэн сонин болдог юм билээ. Би чинь том биетэй хүн шүү дээ. Тэгэхэд миний жин бараг хоёр дахин нэмэгдчих шиг болсон. Дээр нь толгой эргэж, хүмүүс эрээлжлээд л... /инээв/
-Хэдэн жил төрийн наадамд морь мордуулж байна вэ?
-Сүүлийн 10 жил мордууллаа. Аавынхаа хар азаргыг дүүгийнхээ нэр дээр мордуулдаг байсан юм. Төв аймгийн Батсүмбэрийнхэн энэ азаргыг сайн мэднээ. Олон ч удаа Батсүмбэрт айрагдаж түрүүлсэн. Одоо хөөрхий хөгширсөн л дөө. Миний аав чинь Увс аймгийн Малчин сумын хүн. Тэгээд 1980 онд Увс аймгаас нүүж ирээд, 2010 онд бурхан болтлоо энд амьдарсан.
-Тэр үедээ хэдээр давхиж байв?
-Дээд тал нь 40 дөнгөж гаргаад ирж байсан. Өөр нэг хээр шүдлэн 18-аар ирж байсан нь тэрхүү 10 жилд гаргасан дээд амжилт байгаа юм. Түүнээс долоо, найман жилийн дараа ийнхүү аман хүзүүнд хурдлууллаа.
Энэ жил хэдэн насны морь мордуулсан юм бэ. Азарганы уралдаанаар таны нэр зарлагдаад байх шиг байсан?
-Энэ он жилүүдэд морины хорхойтнууд, морь тайлбарлагчид, сэтгүүлчид намайг бага сага мэддэг болж л дээ. Миний шарга азарга чинь хаврын бүсүүдэд их олон удаа айрагдаж, түрүүлсэн хурдан хүлэг байгаа юм. Даанч энэ жил хөл жоохон тааруу байгаад уясангүй. Тэрийг наадмаар андуурсан бололтой. Ямар сайндаа л “шарга азарга чинь зарлагдаж байна” гэж олон хүн утсаар ярьсан. Би чинь тэр өдөр Төв аймагт байлаа шүү дээ.
-Ганцхан шүдлэн мордуулсан юм уу?
-Шүдлэн, соёолон, даагатай ирсэн. Даанч соёолонгоо шүдээр хасуулчихсан. Энэ тэжээл иддэг адуу чинь наснаасаа өмнө шүд ам нь гүйцдэг тал байх юм. Надад бас нэг хурдан хар соёолон бий. Дорнод аймгийн Чойбалсан сумын Бэхбатын унаган адуу болох энэ соёолон зөв талаас нь харахаар шүд нь гүйцчихсэн. Хавчиг руугаа орж байгаа атлаа буруу талаасаа соёолон хэвээрээ гээч. Харин даагаа явуулаад 20-д ирсэн.
-Наадмын дараа хангайн бүсэд даага, шүдлэнтэйгээ яваа юу?
-Даага, шүдлэн, соёолон, их настай явлаа. Тэнд сёолон өнгөлж явснаа суугаад 18-аар орсон. Харин их нас газрын хагас хүртэл “Нүүдэлийн хонгор” гэж зарлагдсан шүү.
-Хонгор шарга буюу бүгээн адуугаар нааддаг юмаа даа?
-Тэгж болно шүү. Миний шарга азарга чинь Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Пүрэвдоржийн унаган адуу байгаа юм. Надад ирээд дөрөв, таван жил болж байна. Шарга азарга Булганы “Хулжийн хурд”, Төв аймгийн “Дэлгэрхааны хурд”, Батсүмбэрийн 90 жил, “Сэцэнхааны хурд” хаврын бүс, Малчин сумын 90 жил гээд томоохон наадмуудад уралдаж намайг олонтаа баярлуулсан юм. Одоогоор аймгийн бүсийн уралдааны гурван айраг, 90 жилийн ойн хоёр айрагтай. Дээр нь жижиг наадмын олон айраг бий.
-Төлүүдээс нь уралдаж байна уу?
-Би олон даагатай болохоор уяж амжсангүй. Тэгээд ч өнөө жил төл нь тамир муу байлаа.
-Хүсэл мөрөөдлөө биелүүлээд цэнгэлдэхэд ороход юу бодогдож байх юм бэ?
-Би урьд нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны уяач Цагдаагийн Нүүдэл гэж бүртгүүлдэг байлаа. Харин энэ жил үндсэн захиргаа гэж асуухад нь Увс аймгийн Малчин сумын уугуул Ц.Нүүдэл гэж бүртгүүлсэн нь зарлагдаад л явлаа. Эндээс нутгийн уул ус баярлаж дээ гэж бодсон. Цэнгэлдэхэд ороход яах аргагүй төрсөн нутаг, аав ээж гээд л хайртай дотны бүхнээ боддог юм билээ. Мэдээж нутаг орныхон маань надаас дутаагүй баярласан бизээ.
Миний аав чинь насаараа адуучин явсан хүн. Увсын Малчин, Төв аймгийн Батсүмбэрийнхэн андахгүй дээ. Төв аймгийн бол “Малчин заяа” гэлцдэг байсан юм. Монголчууд чинь малд нүдтэй хүмүүс гэж ярьдаг даа. Ааваас жишээ нь “манай халтар азаргатай адуу харагдав уу” гэж асуухад хэний адуу хаана, аль жалганд байгааг хэзээний мэддэг байснаас ийн нэрлэсэн хэрэг.
-Бичин жил хишгээ хайрлажээ. Цолоо мялаагаад төрийн наадмаас хишиг хүртлээ?
-Тиймээ энэ сайхан бэлгэшээлтэй жил болж байна. Монголчууд бид чинь эрт дээр үеэсээ морь уяж ирсэн уламжлалтай улс. Гэхдээ өнөө цагт морь уяна гэдэг хүссэн нэгний ажил байхаа больсон байна. Мэргэжлийн талдаа орчихлоо. Тэгэхээр амжилт гаргахын тулд байгаа бүхнээ зориулах ёстой болж байгаа юм. Үнэндээ заримдаа хэтэвчин дэх хэдээ ч тэмтрэх үе гарч байлаа. Заримдаа шантраад больчихмоор үе ч гарна шүү дээ. Гэвч морьтой л холбогдож явах учиртай гэх шиг буян заяа энэ чигт зүглүүлж, буян хишгээ хайрлаад байна уу даа боддог болсоон. Одоо ч нас тавь гарчихлаа. Би чинь яруу найрагч, хүүхдийн зохиолч хүн. Энэ ажлаа амжуулмаар үе бас гарна. Ямар сайндаа л “Гурван найз”, “Хүйтэн цас” хоёр романаа эхлүүлчихээд уяаны ажлаа хойш тавих санаатай байсан юм. Тэгсэн чинь ноднин Увс аймгийн Малчин сумын 90 жилийн ойгоор зургаан айраг авдаг байгаа. Сэтгэлийн амьтан би чинь урам ороод л ирсэн. Дараа нь энэ хэдэн адууныхаа өвс тэжээлийг бэлдэхээс болоод адуугаа цөөлье гэж бодсон. Тэгтэл өвөл Нийслэлийн Алдарт уяач цолыг хүртлээ. Энэ мэтчилэн адуунаас холдож болохгүй олон шалтгаан байна.
-Нийслэлийн Алдарт уяач цолыг хэдэн түрүү, хэдэн айргийн амжилтаар хүртсэн бэ?
-Өнгөрсөн жил би 43 айраг авч тун ч одтой наадсан. Үүнээс өмнө сумын 90 жилээр гурав, хаврын бүсээр нэг, Хангарьдад шүдлэн гуравлуулж, даага тавлуулсан бол аймгийн чанартай хаврын бүсээс таван айрагтай. Тэрний урд нэг жилд 18 айраг авч мөн сайхан наадаж байлаа. Харин өнөө жилийн хувьд 27 айрагтай. Ингээд л цаанаасаа дэмжээд “Нүүдэл ээ чи морио уяа, адуутайгаа бай” гээд байх шиг байгаа юм даа.
-Танайхан Увсаас ирэхдээ адуутайгаа ирж байв уу. Эсвэл Төв аймагт ирээд цуглуулсан уу?
-Манайхан таван хоньтой Увсаас гарснаас гурав нь л ирсэн юм гэнэ лээ. Би тэр үед барилгын гуравдугаар дивизийн багш хийдэг байлаа. Тэгсэн Төв аймгийн Өндөрширээт суманд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийж таардаг юмаа. Болоогүй надад туслах дүрд тоглох завшаан тохиосон гээч. Тэр бол 1992 он. Зураг авалтаар өглөө гүү барьж байсан айлд очлоо. Тэр нь Найдандорж гэж айл. Би ч унагыг нь барилцаж байгаад их догшин нэг хар алаг унагыг олсоор бугуйлдаад авлаа. Манай Увсынхан бугуйлдаа сайн л даа. Энэ унагыг хаана уях уу гэж асуувал уяаны эхэнд гэнэ. Ингээд гэрт нь орж цай уугаад гарахад тэр айлын ганц хүү өнөөхийг бэлэглэлээ. Хожмоо тэр гүүнээс манай адуу өссөн. Миний хар азарга ч тэднийхний адууны угшилтай. Түүнээс хойш Дорнод, Сүхбаатар, Увс гээд олон ч газраас адуу цуглуулсан.
-Танай адуунаас гадагшаа гарч уралдаж байна уу?
-Хотын бид чинь үнэндээ нутаггүй улс. Тэгэхээр хаана ямар өвстэй газар байна, тэнд л очих юм. Мэдээж малын хөлийн татвараа төлөөд шүү дээ. Гэвч хаана ч очсон адлагдахыг яана. Ингэхээр адуугаа цөөлөхөөс аргагүй болох юмаа. Би чинь 200-гаад адуугаа яг мал маллах улсад азарга азаргаар нь зарсан. Одоо ч 200-гаад адуугаа цөөлөх санаатай. Хүмүүс адуу авъя гээд ирдэг л юм. Гэхдээ зарах гэж шимтдэггүй ээ. Би чинь олон жил гаднаас адуу авсан ч орохгүй болохоор жаахан урам хугардаг юм билээ. Яахав жижиг наадмуудад орсон л доо. Өөрийн биеэр үүнийг мэдэрсэн болохоор хүнд үнэтэй адуугаа зарчихдаг. Өнөөх нь очоод амжилт гаргаж чадахгүй бол тэр хүн баярлахгүй нь ойлгомжтой. Магадгүй “Нүүдэл ах муугаа зарчихаж л гэхээс сайныг өгсөн ч давхиулж чадсангүй” гэж бодохгүй болов уу. Сая баяр наадмаас хойш хонгор шүдлэнтэй эцэг нэгтэй адуу сурсан хүмүүс олон болсоон. Ер нь миний бага адуунууд сайн л даа.
-Яриа эхлэхийн өмнө та морь уях нь миний арван хурууны нэг нь л гэж онцолсон. Тэгвэл үлдсэн Нүүдэлийг бидэнд танилцуулж болох уу?
-Нэгэн цагт уяач гэхээр малчнаар л төсөөлдөг байлаа. Өдгөө энд сайд нь ч байна, ардын эмч, багш нь ч байна. Өөрөөр хэлбэл нийгмийн бүх давхаргын төлөөлөл мориор дамжин нэгддэг юм. Түүний нэг нь болох би хүүхдийн зохиолч, яруу найрагч, улс төрийн ухааны доктор, Ард түмний гавьяат цолтой. Мэдээж малчин ардын хүү учраас малын захад хүн болсон. Аав маань биднийг багад даага сургуулна. Тэр үеийн хүүхдүүд зундаа нэг дэрсэн шүүр, 10 зурамны арьс, гурван даага сургах даалгавартай. Би адуучин айлын хүү болохоор 100 даага өлхөн сургачихна. Ингээд хэдэн жилийн дараа нь эмнэг сургалтын спортын дэд мастер болж явлаа. Энэчлэн адуу малыг яг арван хуруу шигээ мэднэ. Гэхдээ уяхаас бусдыг нь.
Харин хүүхдийн зохиолчийн хувьд 10 гаруй номтой. Би 21-р зууны анхны доктор болсноо ярих дуртай. 2001 оны 1 сарын 5-нд Улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Нэг хэсэг шүлгээ ч, хүүхдийн зохиолоо ч, номоо ч бичээд л явлаа. Гэхдээ сүүлийн тав зургаан жил мориндоо илүү анхаараад бичиг цаасны ажлаа жаахан хойш нь тавьчихаад байгаа юм. Ямар сайндаа л эхлүүлсэн романаа явуулж чадахгүй байхав. Энэ морь уяна гэдэг чинь жилийн 360 хоногийн ажил байдаг юм байна. Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Болорхуягтайгаа зөвлөлдөж байгаад л морио уядаг. Тэрнээс морь уяна гэдэг нэг хүний биш, багийн хөдөлмөр шүү дээ. Энд мэдээж унаач хүүхэд, ар гэрийнхэн бас багтана. Түүнээс өмнө Нямжав гэж залуу уяачтайгаа арав гаруй жил хамтран ажиллаж байлаа. Одоо ч өөрөө чагнуур зүүгээд адууныхаа зүрхийг чагнадаг болсон шүү. Цаг хугацаа явахын хэрээр илүү мэргэших бололтой.
-Та бас теннисээр хичээллэдэг гэсэн байхаа?
-Залуудаа цанын спортын, чөлөөт бөх хоёроор хичээллэж байлаа. Харин теннисийн хувьд саяхных гэх үү дээ. Одоогоос зургаан жилийн өмнө толгой их хүчтэй өвдөөд эмчид очлоо. Тэгсэн тархины цусан хангамж муу байна. Дасгал хөдөлгөөн хий, бүжиглэж бай гэж зөвлөлөө. Би яаж бүжиглэх билээ. Уг нь спортыг бодвол бүжиг стресс багатай юм билээ л дээ. Тэр үед нэг барилгын дэлгүүрт ажилд орсон юм. Манайхан теннис их тоглоноо. Би ч өнөө хэддээ уруу татагдаад, бүүр гурав, дөрвөн удаа байгууллагынхаа теннисний аварга болсон.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна