ХУЛАН БОР

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 18 -нд

АХ-ын 91 жилийн ой улсын баяр наадам болон Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүүлж, хэдхэн хоногийн зайтай эзэндээ улс, бүсийн наадмын хоёр түрүүг авчирч байсан Богд халтарыг морь сонирхогчид андахгүй. Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг гэдэгчлэн хурдан халтар өмнийн говийн хийморилог эрхмийг монголын ард түмэнд танилцуулж байсан нь дөрвөн жилийн өмнөх түүх. Өнөө жил хурдан халтарын эзэн бор үрээ айргийн гуравт хурдлуулж төрийн наадмын хоёр дахь хишгээ хүртлээ. Ингээд “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын бор үрээг танилцуулъя.
Удам, угшил:
Эцэг:
Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Түвшинбаатарын унаган хонгор азарга. Аварга нэрт хонгор азарга улсын наадамд хоёр ч удаа арав дотор давхиж байсан билээ.
Эх: Жаргалант угшилтай буурал гүү.
Амжилтын товчоон:
2016 онд шүдлэн:
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна