Ц.ГАНТӨМӨРИЙН ХУЛ

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 21 -нд

... Торгоны замаар дэлхийн хөсөг хөврөн наашлах шиг
    Торгон хул минь дорныг бүүвэйлнээ
    Бэл бэлээ аргадсан миний монгол минь ээ
    Бүтэн тойрог уяаны алтан хүрээ юу
    Гийнгоо энэ л сайхан наадмын хүрээгээр
    Наян найм тойръюу эзэн  Монголын заяандаа
    Есөн ес өөдөө залбиръюу
    Гийнгоо Торгон хулын мөнгөн давхилаар
    Наадмын хоймор өндөсхийж
    Тосч догдлон сэрсэн
    Найман буян асаж дэлгэрэв үү хэмээн урам сэргээж, хийморь далласан буянт хүлгээ дуун суварганд мөнхөлсөн Ховд аймгийн Алтай сумын уугуул,  Монгол Улсын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөр АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд хул үрээгээ айргийн дөрөвт хурдлуулан энэ жилийн амжилтын салхиа  хагалсан. Салхиа  хагалсан хэмээсний учир Алдарт уяач төрийн наадмын дараа Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдааныг зорьж нэг түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадсан юм. Газар газрын шандаст 148 хурдан хүлэг тоосоо өргөсөн соёолонгийн уралдаанд Ц. Гантөмөрийн сартай зээрд түрүүлсэн бол 204 хязаалангаас зээрд үрээ нь айргийн тавд хурдалжээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна