ХОНГОР НУТГИЙН ХИЙМОРЬ

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 22 -нд

Далайн түвшнээс дээш 3957 метрт өргөгдсөн хараа булаам үзэсгэлэнт Их богд уулын өвөрт өссөн хонгор нутгийн хийморилог хүү төрийн наадмын анхны хишгээ  хүртлээ. Баянхонгор аймгийн Богд суманд уягдаж, наадмын өмнөх сунгаануудад шинэ цагийн хязаалантай эн тэнцүү уралдаж байсан хонгор үрээ АХ-ын 95 жилийн ойд шандас шалгасан 281 хурдан хүлгээс айргийн тавд хурдалж, говь хангайн цэнхэр орноор овоглодог хүлэг эрдэнэ шүтээнтэй олны магнайг тэнийлгэсэн юм. Ингээд хурдан хонгорыг уншигч танаа танилцуулъя.
Удам, угшил:
Эцэг:
Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Пэрэнлэйн унаган хонгор халзан азарга
Эх: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Батболдын буурал гүү
Амжилтын товчоон:
2015 онд даага:
Овооны тахилга уралдаанд түрүү
Баянхонгор аймгийн Богд сумын баяр наадамд түрүү
2016 онд шүдлэн:
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна