МУ-ын Алдарт уяач П.Энхмөнх: Хул үрээ миний аавын бий болгосон их хангай угшлын адуу

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 03 -нд

МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ П.ЭНХМөНХ:
-АХ-95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд хоёр даага айрагдууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсаны 95 жилийн ойн баяр наадамд хоёр үрээгээ сайхан айрагдууллаа. Баяртай  байна. Хул дааганы хувьд Монголын хамгийн шилдэг гүүний шагнал буюу Мөнгөн гүү цомын эзэн болсон халзан гүүний маань төл. Эх халзан гүү нь Тойруулга угшилтай адуу байгаа юм. Энэ гүүний төл хул дааганы ах  гурван үрээ улс, бүсийн наадамд айрагдаж байсан. Та бүхний сайн мэдэх Ойдовын хул азарга байна. Мөн миний өөрийн улсын наадамд гурваар давхиж байсан хул морь. Гурав дахь нь бүсийн наадамд айрагдаж байсан хул
-Хул дааганы эцэг нь ямар азарга билээ?
-Манай өөрийн тойруулга угшилтай зээрд азарга бий. Энэ хул үрээ бол миний аавын  /ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Пунцагбалжирын/ бий болгосон Их хангай угшлын адуу.
-Зээрд үрээний тухайд?
-Зээрд халзанг нь би Төв аймгийн Сэргэлэнгийн Энхбаатар гэж хүнээс авсан юм. Эх нь тойруулга угшилтай гүү байдаг. Эцгийнх нь тухайд сайн мэдэхгүй байна.
-Энэ хоёр үрээ Төрмөнх гэдэг хүний нэр дээр мордсон?
-Миний найз байгаа юм. Найзынхаа нэр дээр хоёр үрээгээ мордуулж сайхан айрагдууллаа.
-Алдарт хэдэн насны морь мордуулсан бэ?
-“Түмний эх” гал маань улсын баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртлээ. Одоо хангайн бүсдээ бэлтгэж байна.
-Дараагийн уралдаанд нь амжилт хүсье.
-За баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна