Аймгийн Алдарт уяач Д.Жумдаан: Эр хүн залуу халуун, бяр тэнхээтэй байгаа дээрээ адуу малтай сайн ноцолдож биеэ задалж байх хэрэгтэй
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Жумдаан гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Агтны төвөргөөн, хүлгийн үүрсээнд жавхаажсан адуучин явжээ. Тэр сайхан цагийн дурсамжаас яриагаа эхэлье?
-1980 онд нэгдлийн адуу аваад нэлээд хэдэн жил малласаан. Тэр үедээ эмнэг сургалтын аймгийн аваргаар шалгарч байлаа. Бас уургаар сумаасаа шалгараад Бууцагаанд тэмцээнд явж л байсан. Бидний үеийнхэн морин дээрээс, явган суугаад аль алинаар нь л уургална. Би морь уургалахдаа сайн байсан шүү. Явган суугаад уургалахдаа гуд татаад дархан унагана. Тэр үеэ бодоод одоогийн банди нарын уургалж байгааг харахаар “хн үхсэн хойноо” гэж бодогдох юм. Сүүлийн үеийн залуучууд чинь хашаа руу хөөж оруулаад л барьсан болох юм байна ш дээ. Тийм адуучин гэж юу байхав. Эр хүн тэр дундаа хөдөө мал маллаж буй хүүхдүүд залуу халуун, бяр тэнхээтэй байгаа дээрээ адуу малтай сайн ноцолдож биеэ задалж байх хэрэгтэй. Залуу хүний хийморь сэргэнэ. Өөрийгөө магтаж байгаа юм биш намайг залууд “алив нэг ирээд морь уургалаад өгөөч” гээд гуйдаг л байсан. Галуутад хүртэл очоод баригддаггүй морийг нь барьж өгч байлаа. Сүүлдээ түүндээ урамшаад өөрийнхөө хэдийг барьж уячихаад айлын адуу руу явдаг болчихсон байсан./инээв/
-Уурга сайн чанартай байх ёстой биз. Модоо хаанаас авдаг байсан юм бэ?
-Худалдааны уурга авна. Галуутын хангайгаас ч уургын модоо авна. Тэр үед уургын мод гайгүй байсан. Одоо ч 30,40 мянга хүрээд дийлдэхээ байж дээ. Түүнээс нь болдог юмуу бугуйлддаг болж. Гэхдээ бугуйл хаяж байгаа нь ч дээ. Олон дунд сайхан даллаад хаядаг залуучууд байна. Дийлэнхи нь л жаахан эв дүй муутай хаях юмаа. Би хувьдаа морь бугуйлдахыг дэмждэггүй. Боогоод огцом татаж байгаа болохоор адуу догширно. Цаашлаад эмнэг адуу бол гэмтэх ч аюултай. Намар бол бүр бугуйлдаж болохгүй. Тиймээс болж өгвөл сайхан уургалдаг л болмоор байгаа юм.
-Хэдэн алдын уурга тохиромжтой вэ?
-Манай энд 2-4 метрийн уургаар л уургалдаг. Хэт урт бол морь уургалж болох ч үгүй. Богино өөрт эвтэйхэн байсан нь дээр. Байнга уурга бариад явахаар суганы товч л тэсдэггүй гэмтэй. Ер хамгийн түрүүнд нь дээлний суга элэгдэнэ шүү./инээв/
-Эмнэг сургалтын аварга болж байсан гэлээ. Тэр талаараа яриач?
-Дээр үед нэгдэл нийгмийн адууг сургаж номхруулахад хүн болгон эрвийх дэрвийхээрээ оролцдог байлаа. Дунд сургуулийн хүүхдүүд хүртэл 10 даага сургах үүрэгтэй.
10 даага сургасан хүүхдийг нэг даагаар шагнадаг. Би их олон эмнэг сургасаан. 50 хүртлээ эмнэг сургасан. Дээр үеийн хүүхнүүд мундаг байжээ. Өөрсдөө эмнэгээ сургачихдаг.
-Хэдэн жил адуу малласан юм бэ?
-Би хоёр ахиж адуу аваад зургаан жил малласан. Сүүлд хүүхдүүд сургууль соёлын мөр хөөгөөд төв бараадсан юм. Миний хань хамгийн том хүүхдээ 13-тай байхад өнгөрч ах нь олон өнчин хүүхэдтэй үлдсэн хүн. Хань маань дөнгөж 33-тай байхдаа төрөхийн хүндрэлээс болоод нас барж, улаан нялцрай хүүхэд үлдэж байлаа. Би тэрийг яаж хүн болгож дийлэхэв. Хүн өргүүлсэн. Одоо айлын эхнэр болчихсон байна.
-Үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, зөв хүмүүжүүлэхээс илүү гавьяа гэж юу байхав?
-Хэдэн хүүхдээ худлаа ярьж , хулгай хийлгүй өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр хүн болгосон. Саяхан том хүү маань аймгийн сайн малчин боллоо. Одоо бүгд том болсон. Сайхан л амьдарч байна.
-Ингэхэд танай аав морь мал уядаг байв уу? Та хэзээнээс морь уясан юм бэ?
-Манай аав морь уяж байгаагүй ээ, харин олон жил жин тээсэн. Сайн жинчин гэгддэг байлаа. Засгийн газрын хүндэт жуухаар шагнуулж байсан. Жин тээх ч бас шаггүй ажил шүү. Эндээс түүхий эдээ тэмээнд ачаалаад явна. Нөгөөхийгөө өгчихөөд ирэхдээ будаа, гурил, цай авчирна. 20, 30 тэмээ хөтлөөд хоёр гурван сар явна. Ирээд хэсэг амраад дахиад явна. Жилдээ хоёр явдаг байсан. Аавыг маань энэ нутгийнхан одоо ч ярьдаг. Нэг зангаараа, сайхан хүн байж билээ гээд. Аав архи дарс уудаггүй байсан болоод тэгдэг үү. Би бас архи уухгүй, тамхи татахгүй. Сүүлдээ мал маллаад ноосны аймгийн Аварга болж байлаа. Нэгдлийн эр хонь хариулдаг байсан юм.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Долуулаа. Айлын хоёр дахь хүү. Манайхнаас би л ганцаараа морь уяж байна даа. Эмэгтэй голдуу юм. Ганц ах маань бурхан болчихсон.
-Хэдэн оноос хурдан морь уясан гэлээ?
-1972 оноос. Өөрийнхөө хэдэн бага адууг оролдож сургаад уясан. Тэр үед одоотой адилхан бэлэн давхилтай адуу авна гэж байх биш. 1992 оныг хүртэл 20 жил морь уяхдаа 48 айраг, түрүү авсан байна лээ. Сумын тэгш ой, нэгдлийн ойг оруулаад шүү дээ. Аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, нэг айрагтай. Уясан бага адуугаа барагтай бол түрүүлгэж, айрагдуулна. Ер нь оруулаагүй үе бараг байхгүй байхаа. Бас азарга нэлээд олон түрүүлгэсэн. Хүнээс авсан хээр азарга янзын хурдан байсан. Гэндэнсүрэн гэж хүн засах гэж байхад нь хоёр гурван гүүгээ хураалгая гээд авсан юм. Тэр хээр азарга нэгдлийн 20 жилийн ойгоор гуравлаад, бусдад нь дан түрүүлсэн. Лав тав түрүүлсэн шүү, суманд. Төл алаг морь нь бас их сайн давхисан. Бага наснаасаа соёолон хүртлээ түрүүлээд, их насанд нийлсэн хойноо нэг тавласан. Аймгийн наадамд 22-оор нэг давхисан юм байна.
-Та түрүүн аавын унаган зээрд морь байлаа гэж байсан. Тэр яаж давхисан адуу вэ?
-Суманд дөрөв түрүүлж, доод гүүрний наадамд нэг дөрвөлсөн. Бидний үед чинь сумаасаа гарч нааддаггүй. Энэ хавьдаа л уралддаг байлаа шүү дээ. 1980-н хэдэн онд аймагт ирж уралдаад шүдлэн түрүүлгэж, даага түрүү, аман хүзүүнд оруулсан. Бас манай сумын хязаалан түрүүлсэн. Ер нь гайгүй сайхан наадацгаасан шүү.
-Дээхэн үед энэ нутгийн нэрийг гаргадаг ямар мундаг уяачид, хурдан хүлгүүд байсан бэ?
-Бямбаагийн Цагаан согсоот гэж хурдан морь байлаа. Унага байхдаа ногтондоо үрэгдээд шил нь тасарчихсан юм билээ. Тэгээд тэнд нь цагаан үс ургачихсан. Цагаан согсоот аймагт ч түрүүлсэн, сумандаа ч түрүүлсэн. Тэр их хурдан морь байсан. Бас Сандагийн зээрд, Дэндэвийн бор гээд олон хурдан хүлгүүд байлаа. Тулгамдахаар бас нэр нь орж ирэхгүй байна шүү. Манай талийдаг ахын морьд бас их сайн давхидаг. Аймгийн наадмаас олон түрүү, айраг авсан. Азарга ч түрүүлгэж байлаа. Одоо байсан бол аймгийн Алдарт уяач болчихоор амжилттай.
-Ахын тань нэртэй ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Хар голтой хул азарга аймагт лав хоёр түрүүлсэн. Суманд бол олон түрүүлсээн. Тэдний адуу ер нь их хурдан. Одоо хоёр банди нь морь уядаг. Аймгийн Алдарт уяач цолтой.
-Ах дүү хоёрын морь зэрэг айрагдаад хамт цоллуулсан үе цөөнгүй биз?
-Зөндөө, зөндөө сайхан л байдаг юм. Муу ээж, аавын минь буян даа. Одоо хүүхдүүд маань залгамжлаад морь уяж байна.
-Монгол төрийн наадмыг үе дамжин чимж буй танайханд сайн сайхан бүхнийг хүсье. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Ярилцсанд баярлалаа.
-За та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна