Аймгийн Алдарт уяач Ю.Мижид: Миний бор даага түрүүлэхгүй бол өөр ямар даага түрүүлэхийн гэж аархаж явлаа
Сүрлэг Алтайн уулс шигээ цог золбоо хийморь төгс Засагт ханы хөх харчуултай уулзаж ярилцснаа цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр та бүхэнтэй уулзуулах зочин бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Юндэнгийн Мижид юм. Тахиа жилийн хавар Хөхморьт сумын хүн эмнэлэгт мэндэлсэн тэрээр уяачийнхаа түүхийг ийн хүүрнэлээ.
-Удам судраа даган морь уях нь олонтаа. Таны өвөг дээдэс хурдан морины уяа сойлго тааруулж байв уу?
- Тиймээ, дээдчүүл маань хусуур сойзоор гангарсан уяачид явлаа. Ээжийн аав Авирмэдийн Бадарч гэж мундаг бяр тэнхээтэй, тайж угсаатай өвгөн байлаа. 1949 оны Улсын сайн малчин өвөө маань их ч олон адуу малтай. Түүнийг сайн малчин болоход нь Цэдэнбал даргын нарийн бичгийн дарга тэмдгийг нь гардуулж өгч байсан гэж бахархангуй ярьдагсан. Хүйсийн говиор нутаглан амьдарч байгаад намайг цэргээс ирээд хоёр жил болж байхад бурхан болсон. Тухайн үедээ олон малтай байгаад бүүр хүч хүрэхээ байгаад зээ болох Намнанд адуугаа, Дарьсүрэн гэж хүнд үхрээ төлөвлөгөөгөөр өгч байсан юм билээ. Нийгэмчлэлээр адуу малаасаа өгч байсан л болов уу, мэдэхгүй байна. Ямартаа ч 1959 оны үед малынхаа сүүлчийг өгч, нэгдлийн гишүүн болж байсан гэсэн.
Өвөө бас морь уяна. Ямар ч байсан нэг бор морио Голын овоо гэж тахилга наадмаар уяж очоод хүүхэд олдохгүй болохоор нь айлын авгайгаар унуулаад түрүүлгэж байсан гэж ярьдаг. Ер нь хөгшний нэрийг гаргасан хэд хэдэн хурдан хүлгүүд байсан. Сүүлдээ ч нүд нь муудаад морь мал уяхаа байсан л даа. Залуудаа бол их ч бяртай морь уургалаад ганцхан цаад талынх нь хөлнөөс татаад шидчихдэг байсан гэдэг юм.
- Барилдаж байв уу?
- Тиймээ барилдаж байсан. Сумын заан цолтой гэж ярьдаг. Зодог шуудаг нь гэрт байдаг байсныг бүүр түүрхэн санаж байна. Би чинь энэ айлын галын зээ байгаа юм. Өвөөгийн адуунаас нэг хул үрээ бий. Гэхдээ яг ч өөрийнх нь адуунаас биш л дээ. Нэгдэлд нийгэмчлэгдэж очсон адууных нь цустай юм.
- Таны хувьд уяачийн гараагаа хэзээ эхлүүлж байв?
- Би чинь 1970 онд бага сургуулиа төгсөөд л мал дээр гараад таван жилийн дараа цэрэгт татагдсан. 1975-1980 оны хооронд Улаанбаатар 05 тусгай хороо гэж одоо энэ торгон цэргийн албыг хааж явлаа. Тухайн үедээ цэргийн дарга цолтой байсан. Энэ нь арай ч хүндэт харуул биш юмаа.
- Хаана хаана жижүүрт гарч байв даа?
- Их тэнгэрийн ам, Засгийн газрын бааз, томоохон үйлдвэрүүд, Амгалангийн скалад гээд 10 гаруй объект дээр гарч байлаа. Бүүр Бал даргын байрыг хамгаална. Шөнийн гурав хүртэл унтахгүй шүү дээ. Ингээд таван жилийн дараа халагдаж ирээд ахиад малаа малласан. Ирсэн жилээ нэгдлийн бог мал маллаж байгаад 1981 оноос адуу авч есөн жил хариуллаа.
- Морь уяж эхэлсэн нь хэзээнээс юм бэ?
- Цэрэгт явахаасаа өмнө өвөөгийн унаган адуунаас ганц нэг адуу уядаг байлаа. Тэгэхэд хүүхэд байсан болохоор уяж юу шалихав дээ, хөөрхий. Гэхдээ нэг наадмаас ямар ч байсан айраг авсаан. Ингээд цэрэгт явж түр завсарлаад, 1981 оноос адуу авч дахин морь уяхтайгаа болсон. Анх нэгдлийн адуунаас нэг хондон морь уясан юм. Тэрний эх хар гүүнээс гурван сайхан хондон морь гарч, бүгд сайн давхисан. Эндээс том хондонг соёолонгоос нь эхэлж уяад, сумын наадамд 14 дээр ирээд, дараа нь төлний баяраар тавласан. Тэгээд хавчигт нь өнжөөгөөд нийлсэн жилээ сумын наадамд гуравлаж, их ч урам орсон. Дараа жил нь хоёр уралдаж нэгэнд нь наймаар орж, Хөхморьтын сургуулийн ойд айрагдсан. Өөрийнхөө сумаас гадна Хөхморьт тийшээ тав, зургаа айрагдсан байх шүү. Сумын АХ-ын наадамд бол гурав, дөрвөн ч удаа орсон. Ер нь 13, 14 хүртэл нь л уясан. Даанч дээхнэ чинь медальтай наадам гэж ховор. Сумын тав, 10 жилээр л медаль өгдөг байлаа шүү дээ.
- Том хондонгийн эцэг нь ямар азарга байсан юм бэ?
Хөхморьт гаралтай заль Даваажав гээчийн удамтай маажиг бор азаргыг говийн Бааст гэж хүн аваад азарга тавьсан байгаа юм. Улмаар баз хүргэндээ өгч хондон морь, бор даага хоёр гарсан. Бааст нь баз хүргэнтэйгээ нэгдлийн адуучин улс л даа. Харин би манай голын хүрэн азаргыг тавьж, дунд хондон морь нь гарсан бөгөөд дааганд нь нэг уяж, суманд таваар ирж байлаа. Тэр жил би гурван даага уяж, энэ хондон даагыг манай дүү унаж хурдлуулсан. Дүү давхиж явахдаа ташуураа унагачихаар нь айрагдах ч өнгөрлөө л гэж бодсон. Тэгсэн дугуйрч давхиж очоод ташуураа аваад давхиад тавлуулсан нь тэр. Өнөө хоёроос алаг даага нь их ааштай баригддаггүй. Нөгөө нь бор зүстэй. Залуу байхад их ч бардам байж. Миний бор даага түрүүлэхгүй бол өөр ямар даага түрүүлэхийн гэж аархаж явлаа шүү дээ. Бор даага бүдүүн хондон морьтой үсэргэхэд цуг ирдэг байсан болохоор итгэчихсэн хэрэг. Тэгээд бор даага л гараад ирнэ гээд дурандаад байсан ирдэггүй ээ. Муу алаг даагаа бол санасангүй. Нэлээн харж байтал алаг, хүрэн хоёр адуу гараад ирлээ. Ахиулаад харвал миний уясан алаг даага, түүний араас тав дээр хондон даага нь гарч ирсэн.
- Яагаад бор даага таны бодож байсан шиг амжилтыг гаргаагүй юм болоо?
- Бага шиг хүүхэд унуулчихсан чинь айгаад амыг нь татаад сайн давхиулж чадаагүй. Тэрнээс болоод Шөнхөн гэж хөгшинд бараг л ташуурдуулсан. инээв “Сайхан малаар тоглочихлоо. Сайн хүүхэд унуулсан бол түрүүлэх байсан” гээд бууж гарсан л даа. Ер нь морь уяж, хурдлуулна гэдэг чинь их хүнд тоглоом шүү дээ. Нойргүй хонож, бороо шороонд цохиулна гэдэг юу ч биш.
- Бага хондон нь ямар амжилт гаргаж байв?
- Бага хондонгийн эцэг нь нэг хээр азарга байсан юм. Бага хондон даагандаа Баян-Уулд аман хүзүүдээд, Хөхморьтын ой билүү, төлийн баяр байлуу санадаггүй ээ. Нэлээн л том наадамд айрагдсан. Тэр үедээ бараг бүсийн наадмын дайтай болсон юмдаг. Дөрвөн аймгийн 20 гаруй сумдын морьд цугласан тэр наадамд Хөхморьтын хоёр дааганы ар дээр ирж гуравласан. Харин шүдлэн, хязааланд нь уяж чадаагүй. Дааганд нь манай дүү унаж байгаад хөлийг болохоо байлгачихаад хоёр жил өнжөөсөн. Тэгээд соёолонд нь уяад урд сумын наадамд айрагдуулж байлаа. Хавчигт нь өнжөөгөөд нийлсэн жилээ сумандаа долоолж, Ховдын Чандманьд мөн долоогоор орсон. Дэлгэрийн даншигт очиж 24-өөр ирсэн. Ер нь сайн гүү гэдэг ямар ч азарга тавьсан сайн төл өгдөг юм байна лээ. Өөрөөр хэлбэл сайн эхтэй бол азарга хамаарахгүйгээр төл гаргадаг гүү байлаа.
- Хар гүү ямар удам угшилтай юм бэ?
- Баян-Уул сумын Пүрэвжал гэж хөгшний адууны удамтай. Тууврын адуунд Дашпэлдээг өгч байхад би мориор сольж авсан. Оронд нь өрөөсөн нүд сохор, тарган хүрэн морийг өгсөн. Намайг ингэж авахад том хондон нь гарчихсан. Өөр нэг охин бор даагатай байсныг нь Дашпэлдээд 150 төгрөг өгөөд авсан. Бас л даварч байгаа юм шүү. Эхийг нь мориор сольж авчихаад охин даагыг нь мөнгөөр авчихаж байгаа юм. Даага 80-120 төгрөг байсан гэхээр 150 гэдэг хангалттай үнэ л дээ. Бас тууварт явах гэж байгаа юм байна гээд ногт, чөдөр хоёроо бэлэглэсэн. Ингээд хүрэн азаргандаа хураалгаад дунд хондон гарсан.
Дараа нь би дээд эх Галдан Гаяагийн адууны угшилтай Ноогийн хээр азарганы төл хээр азарганд хураалгасан. Би тэр хээр азаргыг ил далд зургаан адуугаар наймаалцаж авсан юм. Далд гэдэг нь гэдсэндээ унагатай гүү байлаа. Ингэж шүдлэн үрээ аваад хязааланд нь азарга тавьж, найман гүү хураалгаад зургаан эр, хоёр охин төл авсан. Тэрний анхны төл нь бага хондон байгаа юм.
- Гурван хондонгоос өөр ямар адуугаар наадаж байв?
- Хээр азаргаар наадаж байлаа. Хязааландаа наймаар давхиж, соёолондоо азарганд уралдуулсан сумандаа тавлаад, Жаргалангийн 40 жилээр дөрөвлөсөн. Харин хавчиг азарга Хөхморьтын урлаг спортын наадам гэж бүсийн хэмжээний наадамд түрүүлсэн. Цаашаа Ховдын Чандманьд очиж түрүүлж байлаа. Тэгээд нийлсэн жилээс нь жилдээ нэг уячихдаг, мордуулсан наадамдаа айрагдчихдаг болсон. Баян-Уулд сургуулийн 50 жилээр нэг түрүүлсэнээс бусдаар аман хүзүү, айргаар хэд хэд орсон. Тэр үед манай хэдэн аварга азарга өмнө хойноо ороод л давхина. Азарга ч сайтай байлаа. Гаднаас азарга оруулдаггүй мундаг үе байлаа шүү дээ. Хээр азарга 18, 19 хүртлээ уягдаад, 20 настай хөгшин азарга бороонд осгоод үхчихсэн.
- Хээр азарганы төлүүдээс уяж байсан болов уу?
- Хээр даага нь сумын АХ-ын 70 жилээр түрүүлж байхад хээр азарга гурвалж байлаа. Тухайн үедээ төлүүдээс нь давхиж байсаан байсан.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутгийн дээд цол. Энэ цолыг хүртэхэд жин дарж амжилт үзүүлсэн өөр ямар хурдан хүлгүүд байна?
- Уяа сойлго эвлүүлсэн энэ он жилүүдэд нийт 20 гаруй түрүү, 40-өөд айрагтай болжээ. Би чинь нэг хэсэг бас халтруудын удмын нэг халтар мориор наадаж байлаа. Жоохон Гончигийн олон халтар гэгчээс нэг азаргын Жонжидог Маам гэж Ховд аймгийн Дарви сумын хүнээс авч, гарсан унага нь давхиж эхэлсэн байгаа юм. Тэгэхээр нь баян Бадарч нэг халтар үрээ авч азарга тавьжээ. Улмаар баян Бадарч олон халтар гэж нэртэй азаргаа нэгдэлд нийгэмчилж, яваандаа олон халтрын халтар гэж нэг азарга тавигдсан байгаа юм. Тэр бас их үржил сайтай адуу байсан байна лээ. Тэрнээс нэг хээр үрээ хазаад хөөчихсөн, өнөөх нь адуунд нийлээд азарга болж, Шинэ хээр нэртэй болсон гэдэг юм. Улсын аварга малчин Буянбатын хариулганд байгаад дараагаар нь тэмээчин Цэрэндагвын нэртэй хээр азарга олонд яригддаг болсон. Би Цэрэндагвын хээр азарганд гүүгээ хураалгаад халтар унагатай болсон юм. Ер нь Цэрэндагвын хээр азарганы гарсан эр төл болгон нь давхидаг. Нэг жилийнх нь гурван эр төл нь болох манай халтар, Төврагчаа ахын улаан, Цэрэндагвын хээр морь бүгд сайн давхисан. Цаашлаад Найдангийн хээр азарга, Лхагваагийн цагаан азарга, Буянбатын бөгөөн, Засаг дарга Алтангэрэлийн улаан азарга гээд л. Тийм мундаг угшилтай азарганы төл болох халтар морь надад олон айраг түрүү авчирсан. Дааганд нь уяагүй. Сумын баяр наадмаар шүдлэндээ аман хүзүүдээд, хязаалан түрүүлж, соёолон гуравлаад, хавчигтаа өнжөөд, нийлэх жилээ сумын ойд дөрөвлөөд, тэрнээс хойш олон ч давхисан. Хөхморьтод очиж тавлаад, соёолондоо мөн Хөхморьтод долоолоод, Чандманьд очиж дөрөвлөсөн. Тэрэнтэй хамт нэг жижигхэн халтар морь уядаг байлаа. Миний өөрийн адуу л даа. Тэр маань бас Хөхморьтын урлаг спортын наадамд дөрөвлөж байсан удаатай.
- Ид хурдалж байсан үе нь хэдийд байна вэ?
- 1987 оноос л эхэлсэн юм байна. Тэрний дүү халтар азарга ч надад хоёр, гурван айраг авчирсан.
- Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар адуу байна?
- Бага халтар морь бий. Би ч бүдүүрүүлж байгаад хязаалангаас нь хойш уясан л даа. Соёолонд нь хоёр оруулаад Хасбаатар гэж найздаа зарчихсан. Наана нь нэг бор хээр морь уяж байгаад дүүдээ өгчихсөн. Дээд угшил нь Увсын Зүүнговийн угшилтай. Бид 1986 онд азарганд явж, Мөрөн гэж хүнээс хязаалан эмнэг үрээ авч байсан юм. Тэр түрүүлээгүй л болохоос олон айрагдсан, хөөрхий. 12, 13 хүртэл нь уясан байх шүү. Энэчлэн олон сайхан хурдан адууны буянаар хийморь өөдөө л явна даа.
- Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж явах болтугай.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна