Аймгийн Алдарт уяач З.Баярсайхан: Наадмын өдөр би төрж, аав маань хатирч морио түрүүлгэж байсан
Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Баярсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны анкетаас харахад төрийн наадмын өдөр, долдугаар сарын 11-нд төрсөн юм байна. Бэлгэшээлтэй сайхан өдөр төржээ.
- Манай аав уяач хүн байсан юм. Ээж намайг төрүүлэх гээд 10-наас эхэлж өвдөөд, тэр шөнөө нутгийн лам өвгөнөөс асууж рашаан залаад, 11-ний үүрээр төрсөн гэдэг. Тэр өдөр нь аав хатирдаг халтар морио унаад түрүүлгэж байсан. Их олон түрүүлсэн алдартай морь.
-Уяач хүнд наадмын өдөр хүү төрж, бас хурдан ажнайгаа түрүүлгэх нь ихэд бэлгэшээлтэй байсан байлгүй?
-Тэгэлгүй яахав. Уг нь манай ах нарт ламаас нэр залж байсан юм билээ. Харин надад өөрөө баярын өдөр мэндэлсэн гээд Баярсайхан гэдэг нэр өгсөн. Манай аавын дүү бас уяач, Аймгийн Алдарт уяач цолтой хүн байдаг. Мөн миний төрсөн ах Төмөрбаатар гэж Аймгийн Алдарт уяач Дарханд бий. Том ах Жавцанхорлоо Ховд аймагт бас морь уяж байна. Аав маань бас хурдан морь шинждэг. Ахад нэг даага зааж, хурдан адуу гэсэн чинь ах “Наадахын чинь хурдан гэж хаашаа харсан юм байхав” гээд толгой сэгсэрсэн. Тэгтэл аав “Тэгвэл аав нь уячихъя” гээд дараа жил нь шүдлэн үрээ уяж түрүүлгээд ахад өгч байсан юм. Тэрнээс хойш аавын уя гэснийг уядаг болсон. Тэр хээр морь том ахад маань олон айраг, түрүү авчирсан.
-Аав, ах нар уяач юм чинь хурдан морь унадаг байсан байлгүй?
-Тиймээ. 1990 он хүртэл хурдан морь унаад, зургаадугаар ангиасаа хичээлээсээ гарч малчин болсон. Түүнээс хойш аавыгаа дагаад уяаных нь ажилд тусалсаар, 2000 оноос эхлээд бие дааж уяач болсон. Манай аавд Мянгад нутгаас худалдаж авсан харлаг морь байлаа. Тэр үед мотоцикль 6000 төгрөгний үнэтэй байхад 3000 төгрөгөөр худалдаж авч уяж байсан юм. Харлаг морийг би унаж олон айраг, түрүү авсан, ер нь аймгийн наадмуудад айраг алддаггүй л байлаа.
-2000 оноос эхэлж бие дааж морь уяж эхлээд анхны айраг түрүүгээ хэдэн оны, ямар наадмаас авах уу?
-Анхны наадам гэвэл 2001 онд Өмнөговь сумын багийн өдөрлөг дээр хүрэн шүдлэн үрээ түрүүлгэсэн дээ. Тэрнээс хойш тасралтгүй морь айраг, түрүү авсан.
-Таны нэрийг гаргасан хамгийн хурдан хүлэг?
-Надад хамгийн олон айраг амжилт авчирсан нь дааган цагаасаа уягдсан 18 медальтай хээр морь байна. Хээр морь одоо 13-тай, миний том охин 22 настай. Дааганд нь охиндоо өмчилж өгсөн юм. Тэр жил Мянгад сумын 80 жилийн ойд даага авч явж уралдаад 74-т ирж 500 төгрөгний цулбуурын шагнал авч байсан. Ерөнхийлөгчийн зарлигаар анх удаа болсон Алтанхөхийн тахилгын наадамд шүдлэндээ есөд ирж, сумынхаа наадамд айрагдсан. Хязааландаа мөн сумандаа айрагдаж, соёолондоо түрүүлсэн. Соёолон жилээ тав, зургаан баярт орж тав, зургаан айраг, түрүү авсан. Бүдүүн морь болоод тувт айраг авч байгаа.
-Хурдан адууны удам угшлыг асуухгүй өнгөрч болохгүй. Хээр морь ямар удам угшилтай адуу вэ?
-Хээр морь маань яг энэ нутгийн унаган морь. Эх нь Баянгол багийн гаралтай, эцэг нь ч гэсэн Баянголын нэгдэл шар хээр азарга байсан юм. Хээр морины дүү хээр морь одоо бас хурдалж байна. Дүү хээр дааган цагаасаа хойш айраг авч байгаа бөгөөд Өлгий, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Алтанцөгц сум, Алтай сум, Тариалан сумын наадмаас одоогийн байдлаар тав, зургаан айраг авчихаад байна.
-Ах дүү хээр мориноос өөр ямар хурдаар наадаж байна вэ?
-Хээр морины урд талд хүрэн морь уяж түрүүлгэж байлаа. Хүрэн морь хадам ахад зарагдаад бас олон жил айраг авсан. Сүүлийн үед Өмнөговийн Даваа гэдэг хүний хээр морь уяж байна. Даваагийн хээр морь багадаа айрагдаад, бүдүүрч ирээд айргаар орохгүй л байна.
-Багад нь олон уралдуулчихсан юм уу? Нэг жил олон уралдуулахаар тамиргүй болчихдог учраас өнжөөгөөд уралдуулах хэрэгтэй гэдэг юм билээ.
-Тийм, багад нь олон уралдуулчихсан. Одоо бол арав дотор л ирээд байгаа юм. Манай найз Аймгийн Алдарт уяач Батаа бид хоёр Буянжаргал, Батбаяр, Батсайхан гэсэн залуучуудтай нийлж гал болж уяж байгаа. Дээр үед манай нутагт Намирын хүрээ хийд байсныг бэлгэдээд Намир гал уяа гэж нэрлэсэн.
-Намир гал уяаныхан хэр амжилттай наадаж байна?
-Манай гал байгуулагдаад гурав дөрвөн жил болж байгаа бөгөөд сүүлийн үед сайн наадаж байгаа. Олон уяачид санаа бодлоо хэлэлцэж, чиний морины хөлс нь дутуу байна, хүүхэд чинь болохгүй байна гэх зэргээр уяаныхаа алдаа дутагдлыг ярьж засдаг юм. Урьд нь бид ганц ганцаараа морьдоо хөтлөөд явдаг, уяа нь орсон, ороогүйг нь ч мэдэхгүй байсан бол сүүлийн үед морины уяа яаж орж байна, хэдэн хөлс авах уу, яаж тарлах уу, хоол нь болохгүй байна гэсэн ийм яриа өрнүүлж, бие биендээ сэтгэл харамгүй ярьж зөвлөдөг.
-Гал уяатай болоод хол гарч наадаж байна уу?
-Хамгийн холдоо аймгийн төв рүүгээ даншгаар л нэг орсон. Даншгийн үеэр бид хүмүүсийг харж, туршлага судлаад л галаа байгуулсан. Одоо гал өөрийн гэртэй болж байгаа. Энэ жил бүсийн наадамтай. Өнгөрсөн жил сумынхаа 90 жилийн ойгоор уяа дутуу байгаад айраг цагаатай наадаж чадаагүй. Би Ховд сумын 90 жилийн ойд очиж, их насны морь долоогоор оруулж, Мянгадын 90 жилд 11-ээр, жижиг гурав дөрвөн наадамд айраг авч, нийт есөн наадамд ороод таван айраг авсан.
-Энэ хавийн нутаг адуугаар наадаж байна уу? Эсвэл гаднаас адуу авч наадаж байна уу?
-Манай суманд өөр газрын адуу цөөхөн, бараг нь нутгийн унаган адуугаар наадаж байна. Миний хувьд ч ялгаагүй. Манай адууны гүүний удам угшил Мянгад гаралтай, азарга тал нь Өмнөговь сумын нэгдлийн адууных. Гэхдээ зүүн талын адууны хөлийн хурд арай илүү. Бид нар сүүлийн үед нутгийн адуугаа тэжээж байгаа ч урд газрын адууг хөлийн хурдаар арай л гүйцэхгүй байна. Ер нь урдаас ирсэн таван адууг уяхад бараг тавуулаа л орчих алдаад байна.
-Ингээд ялгараад ирэхээр цус холдуулахаас аргагүй болж байгаа биз дээ?
-Тийм бодол бид нарт байнаа. Зургаан сар гаргаад бид нар Сүхбаатар, Хэнтий явах бодолтой байгаа. Зэргэлдээ Өлгий, Ховд, Мянгад сумд бүгд урд газрын адуу цуглуулчихлаа.
-Аав чинь хатирч буюу жороо морьтой байсан гэсэн. Танд жороо адуу байна уу?
-Надад хатирч жороо морь байхгүй. Манай суманд хатираа, жороо гэдэг явах нь бас ховордсон.
-Энэ чинь морио унахаа больсны л илэрхийлэл байх даа? Энэ тал дээр уяачид маань үлгэрлэж байх ёстой улс гэж би боддог юм.
-Яг үнэн. Сүүлийн үед мотоцикль гэдэг юм замбараагаа алдчихлаа. Ноднингоос хойш манай уяачид морьтой наадам хийе, морио уная, мал хазаараа янзалъя гэсэн санал онол гаргасан. Нэг үе хятад мотоцикль унаад, эмээл хазаар нь гадаа хэвтдэг байсан нь эрс багасаж, ноднингоос хойш хөдөөний малчин айл болгоны гадаа эмээлтэй морь харагддаг болсон.
-Ер нь уяач хүн морио унаж эдэлж байж энэ ямархан адуу вэ гэдгийг мэднэ биз дээ?
-Тийм, морио унаж байж холын тэнхээтэй юм уу, ойрын тэнхээтэй юм уу, ер нь ямар морь вэ гэдгийг мэдэрч, мориныхоо нүүдлийг хийнэ шүү дээ. Тэрнээс хараад уядаг нь алдартай том уяачдын л чадвар байх.
-Хамгийн сайхан баяр бахдалтай наадмаа эргээд дурсахгүй юу?
-2005 оны соёолон морь түрүүлгэсэн наадам хамгийн сайхан нь. Их хээр маань соёолон түрүүлээд, намар нь миний хоёр дахь хүү төрсөн юм. Тэгээд их бэлгэшээсэн. Тэр хүү маань ноднингоос хойш хурдан морь унаж, унасан болгоноо айрагдуулж байгаа. Манай хадам ах, найз Буянжаргал нарын морийг бас унана. Ноднин морь унаж сураад энэ хоёр жилийн дотор нас насны морь унаж, хүний өөрийн нийлсэн нэлээн олон медаль авсан. Хүү маань морь уяна л гэж бодож байна. Нэг ойтой дүүтэй.
-Тэгвэл та гурав дахь үеийн уяачдаа бэлтгэж л байгаа юм байна. Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд хэдэн насны хэдэн морьтой очихоор төлөвлөж байгаа вэ?
-Их хээр морио авч очно. Их хээр мориндоо арай илүү итгэлтэй, илүү хайртай. Бага хээр морийг унадаг хүүхэд бас ховор байнаа. Их хээр морины дүүгээс гарсан бор даагыг хөтөлж очно.
-Уяач хүний хувьд хамгийн сайхан бахдал юу байдаг юм бэ?
-Хүүхэд, морь эсэн мэнд ирэх нь гол байдаг юм уу даа. Морь түрүүлгээд өндөр шагнал авах ч бас сайхан. Манай энд бай шагнал өндөр биш, шальдаггүй юм аа. Хамгийн дээд тал нь өнгөрсөн жил тэгш ойгоор түрүү моринд гурван сая төгрөг өгсөн. Түүнээс доошоо, дунджаар таван зуун мянгыг л өгдөг юм.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-Өнгөрсөн жил сумынхаа 90 жилийн ойн баяр наадмаар авсан. Өмнөговь, Өлгий, Тариалан, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц гэсэн сумдын баяр наадмын 28 айраг, түрүүгээр энэ цолыг хүртлээ. Манайхан Баян-Өлгий рүү их нааддаг. Энэ хавар Науризийн баярт очоод айргийн гурав аваад ирсэн. Уржигдар бас тэнд баярт очоод морь маань есөөр ирлээ.
-Хаврын ид ажлын үеэр бидний урилгаар хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг, хамт олныг өнө мөнхөд ивээж явах болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Танд бас ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна