Аймгийн Алдарт уяач Д.Амармөнх: Ес айрагдсан хээр морио Торгоны замын Гантөмөрт өгсөн
Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Амармөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морины уяа эвлүүлэхэд таны удам судар, аль эсвэл сонирхол нөлөөлөв үү?
-Миний аав Дамдинсүрэн морь уядаг, сумандаа их л олон адуу айрагдуулж байсан хүн л дээ. Тавин хэдэн оны үед Галшарын Балдайн Санжаа гэдэг хүнээс хүрэн азарга авчирч, тэрний үр төлийг хүн амьтан худалдан авч, энэ хавиар их давхисан байдаг.
-Хүрэн азарга хэд түрүүлж, хэд айрагдсан байдаг вэ?
-Сумандаа өвлийн наадамд дөрөв, тав түрүүлж, зуны наадамд гурав, дөрөв аман хүзүүдэж байсан юм гэнэ лээ. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэр хүрэн азарганы төл цагаан морийг 1960 хэдэн онд би унаж оруулж байсан юм. Сүүлд Чойжил гэдэг хүний адууны зээрд азарга авч, тэрний удам бас их давхисан.
-Та хэдий үеэс хурдан морины уяа сойлгыг тааруулж эхэлсэн бэ?
-Би хамгийн сүүлд 1973 онд аймгийн 50 жилд 12 настай морь унаад л, моринд хүнддэж хасагдаад, түүнээс хойш аавыгаа дагаж морь уяж эхэлсэн. Бие дааж уясан гэвэл 1979 оноос хойших үе. 1986 онд хүрэн хязаалан түрүүлгэж, шүдлэн хүрэн үрээ тавласан.
-Хоёулаа таны амжилтын цувааг харж ярилцъя. 1987 оны Мөрөн сумын баяр наадамд их насны хонгор морь айргийн дөрвөөр хурдалсан байна. Энэ хонгор морь ямар удам угшилтай адуу билээ. Бага наснууддаа яаж давхиж байсан бэ?
-Манай л адууны морь. Бага шүдлэндээ Мөрөн сумандаа нэг л айрагдсан, нас нийлсэн хойноо нэг айрагдсан. 1987 оноос хойш нэг хэсэг завсарлаж байгаад 1999 онд аймгийн наадамд хээр алаг шүдлэн айрагдуулсан. Цуваан дээр хээр шүдлэн гээд биччихсэн байдаг, уг нь бол хээр алаг Донир адуу байсан юм. Манай Баянхутаг чиглэлийн Донир адуу.
-Авмал адуу байсан юм уу?
-Авмал биш ээ. Хүний хамар цагаан хээр Донир азарганд манайх халтар гүүгээ тавьж, түүнээс гарсан адуу. Энэ соёолон 2001 онд Идэр суманд очиж түрүүлж байсан. Бас 2001 онд Гурил тэжээлийн үйлдвэрийн 40 жилийн ойд цавьдар даага тавлуулсан. Цавьдар даага манайхны Тунгалаг гэж хүний адууных. Энэ даага дараа нь бас нэг айрагдсан.
-Мөрөн сумын болон Хэнтий аймгийн 80 жилийн ой нэг жил болоход та их насны хээр морь хоёуланд нь айрагдуулсан байна. Энэ хээр мориныхоо талаар ярихгүй юу?
-Наад хээр морь чинь зөндөө орсон. Эхлээд сумын 80 жилд гуравлаад, дараа нь аймгийн 80 жилд очиж гуравлаад, тэр жилээ долдугаар сарын 18-нд Боржигонд очиж дөрөвт хурдалсан. Нэг жил гурав, нийт есөн удаа орсон юм. Бараг энэ хээр мориороо Алдарт уяач болсон хүн дээ. Хээр морь эх тал нь яг манай өөрийн унаган адуу, эцэг нь Далбаа адуу.
-Далбаа гэдэг нь ямар адуу юм бэ?
-Манай гурван сум чиглэлийн Далбаа Цэрэндондог гэж хүний адууны адуу байгаа юм.
-Хээр морь хэдий үеэс уягдаж эхэлсэн юм бэ?
-1999 онд шүдлэн анх суманд уягдсан юм. Анх суманд шүдлэн ороод, соёолон, хязаалан өнжөөд тэгээд долоо наймтай морь аймаг, суманд давхисан. 2003 оноос хойш завсаргүй туж уягдсан. Ес айрагдуулаад тэгээд зарчихсан юм.
-Хаашаа зарагдсан бэ?
-Хот руу Торгоны замын Гантөмөрт зарсан. 2007 онд Чандманий сангийн аж ахуйн 30 жилийн ойд түрүүлээд, тэгээд аймагт гуравласны дараа тэр хүн ирж авсан юм.
-Хээр морийг тань ямархуу үнэ ханшаар авсан бэ?
-10 саяд л авсан. Гантөмөр морь малыг нь уядаг Сонгууль гэж дүүтэйгээ хоёулаа ирж байсан.
-Хээр морийг өмнө нь харсан юм уу, эсвэл сургаар ирж авсан юмуу?
-Сурагаар ирсэн. Наадмын дараа гэдсийг нь суллах гээд хээр морь уяатай байсан. Орой нь ирээд харчихаад л хээр морийг авъя гээд үнэ хэлсэн. Маргааш өглөө нь босч үнэ хөлсөө тохироод л, тэгээд аваад явсан.
-Хотод шинэ эзэндээ очоод яаж давхисан бэ?
-Тэндээ очоод 2007 онд морины шүтээний анхны наадамд очиж түрүүлсэн байх. Хойтон жил нь Дүнжингаравт зургаалчихсан юм. Тэгээд түүнээс хойш дуулдахгүй л байгаа. Бид ч уулзалдаагүй. 2007 онд өгсөн жилээ би Өвөрхангайд Их хурдад авч очиж 40 хэдээр давхиулсан. Түүнээс хойш би ч уяагүй, Сандуйжаваар л уяулж байсан байх.
-Арвин гишүүний зохион байгуулсан наадамд хонгор соёолон оруулсан гэж байна.
-Тийм. Цавьдарыг л хонгор гэж бичсэн байна лээ. Даагандаа аймагт гурил тэжээлийн үйлдвэрийн ойгоор тавласан цавьдар шүү дээ.
-Сүүлийн үед таны нэрийг гаргаж хурдалж байгаа ямар хурдан буянгууд байна вэ?
-Тав айрагдаад байгаа зээрд азарга байна. Зээрд азарга маань Дархан сумын улсын сайн малчин Донойдоо гэж манай найз бэлгэнд өгсөн адуу байгаа юм. 2007 онд шүдлэн үрээ бэлгэнд ирснээс хойш нэг түрүүлж, дөрөв айрагдсан. Голдуу гурвалсан байгаа байх. Мөн зургаан медальтай зээрд халзан соёолон үрээ байна. Даагандаа хоёр, шүдлэндээ нэг айрагдаад, ноднин хязаалан сумынхаа 90 жилд айрагдсан.
-Ер нь та морь уясан цагаасаа аймаг, сумын хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Аймаг, бүсийнхтэйгээ зургаан айрагтай. Өмнөдэлгэрт бүсийн чанартай Их хөвчийн наадам гэж болоход хээр морь дөрөвт айрагдсан. Аймгийн наадамд дөрөв, бүсийн чанартай наадамд хоёр, нийт зургаан айрагтай. Сумынх гэвэл медальгүй баярын бичиг өгдөг байсан, тэр үеийнхээ баярын бичгийг алга хийчихсэн. 1970-аад оных нь байхгүй болчихоод байгаа юм. Медаль бол 30 гаруй бий.
-Хамгийн холдоо хаана, хаана очиж наадав?
-Би 2004, 2007 онд хээр морьтойгоо Их хурдад хоёр очсон. Эхний Их хурдад 24-т, дараагийнхад нь Гантөмөрт очсон хойноо 40 хэдээр орсон юм. Тэгээд Боржигонд явж байсан, түүнээс өөр хол яваагүй ээ.
-Сэтгэлд хадагдсан баяр наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Аймгийн 80 жилд хээр морио гуравлуулчихаад их уйлж байсан даа. Хээр морь туж өнгөлж яваад л тун ойрхон ирээд Сүхбаатарын Төмөр-Очирын буурал морь, Асгатын Чулуунбаатарын зээрд хоёрын дунд шахуу л орсон юм даа.
-Аймгийн 80 жилээр Сүхбаатарынхан танай хамаг айраг түрүүг хамсан гэдэг билүү?
-Тийм, хичнээн ч машиныг нь авлаа.
- Амармөнх ахыг залгамжлан морь уяхаар бэлтгэгдэж байгаа залуучууд, хүүхдүүд хэр олон байна вэ?
-Манайх дөрвөн охин, нэг хүүтэй. Хүү маань энэ жил их сургуульд явчихаад байна, морь малд сонирхолтой. Гурван настай морь унаж сураад л, таван настай хурдан морь унасан. Хээр морь, даалиу үрээг жоохноосоо унасан. Энэ зээрд азарга миний хүүгийн адуу байгаа юм.
-Адуунд дуртай хүүдээ уяж сойх хурдан адуу бэлдээ байлгүй?
-Норовлин чиглэлийн нэг азаргатай. Гүү бол унаган адуу байдаг, азаргаараа л цус сольдог. Манай адуу бол гүү их сайтай. Тиймээс азарга авахаас гадна бас айл амьтны аятайхан гэсэн азарганд гүү тавьдаг. Баянхутагийн Балжирын Гантуяа гэж Улсын сайн малчин, аймгийн Алдарт уяачид унаган хүрэн морио зарсан. Ноднин манай сумын 90 жилд ирж түрүүлсэн. 2008 онд Баянхонгорын Өлзийтийн хүнд нэг үрээ өгсөн юм. Тэр их сайн морь болсон юм байна лээ, Баянхонгорын 70 жилд аман хүзүүдэж, тэр хавийн сумдаар их түрүүлсэн юм гэсэн. Энэ жил эзэн нь ирж уулзаад явсан.
-Тэгэхээр таны адуу бол гологдохооргүй л байна. Ямархуу үнэ ханшаар өгч байсан бэ?
-Өлзийт рүү явсан үрээг бол 200, 300 мянгаар л өгч байсан. Харин хүрэн морийг Балжирын Гантуяа өөрөө 23 сая гэж үнэ хэлээд авсан юм.
-Хүрэн морь танай унаган адуу гэсэн үү?
-Тиймээ, хээр морины дүү гүүнээс гарсан морь. Эх нь ч одоо байна. Яг манай унаган морь. Манай хоёр хүргэн намайг дагаж морь уядаг. Энэ жил нэг нь Буман түмэн адууны баярт үрээ айрагдуулж, Баян-Овоод очиж бас нэг үрээ айрагдуулсан.Түүндээ урамшаад хоёулаа ер нь морь уях сонирхолтой болсон. Түмэн агтны баярт манай зээрд азарга бас гурвалсан.
-Хүүгээс гадна хүргэчүүл таныг залгамжилж байгаа юм байна даа. Бидний урилгыг хүлээн авч энэ хүртэл зорьж ирэн ярилцсанд баярлалаа.
-Намайг морь давхиулсанд хүндэлж байгаад их баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна