Аймгийн Алдарт уяач Д.Сүрэнхорол: Морь түрүүлж айрагдахад дуслуулж буй тэр нулимс бол эр хүний омогшил, баяр баясал, аз жаргалын нулимс юм
А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 31 -нд
Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Д.Сүрэнхоролтой хийсэн ярилцлагыг уншигт танаа хүргэж байна. Тэрээр 1959 онд Дэрстэй хэмээх газар тэржээ.
-Нутгийнхан таныг Галдан гэх юм. Гэтэл албаны нэр тань Сүрэнхорол юм байна шүү дээ. Яагаад нэрээ өөрчлөх болсон юм бэ?
-Би хавар гурван сард төрсөн хүн. Намайг төрөхөд лам багш Галдансүрэнхорол гэдэг нэрийг хайрласан. Хүмүүс янз бүрээр дуудсаар сүүлдээ Сүрэнхорол нь хаягдаж, Галдан л гэлцдэг болсон. Сургуульд байхад багш нар цөм Галдан л гэнэ. Тэгээд цэргийн зарлан ирсэн Сүрэнхорол болчихсон байсан. Би чинь 1978 оны цэрэг шүү дээ. Түүнээс хойш албаны нэр Сүрэнхорол, амины нэр Галдан болоод байгаа юм. Энэ нутгийнхан бол Галдан нэрээр маань л мэднэ.
-18, 19 нас хүрээд нэр солигдохоор хэсэгтээ эвгүй байсан байх даа?
-Эхэндээ эвгүй л байсан.Сүүлдээ нөгөө Галдан нэрээ мартчихсан. Гурван жилийн дараа халагдаж ирээд Галдан гэж дуудахаар сонин санагдаад байдаг байсан. Одоо харин цэргийн онжавууд уулзаад “Сүрэнхорол” гэхээр сонин санагддаг юм. Хүн ч аливаад амархан дасах юм даа.
-Нэрийн тухайд ийм байж. Таны өвөг, дээдэс морь уяж байв уу? Та хэд дэх үеийн уяач вэ?
-Манай аавыг Дэлгэрийн Далхжав гэдэг. Тэр үеийн зүүн хөдөө буюу одоогийн тавдугаар багийн нутагт амьдарч, хурдан морьдоо уяж сойж байсан хүн. Миний аав 1947 онд 17 настай жаахан хүүхэд байхаасаа эхлээд морь уясан гэдэг. Манай аав их сүрхий сайн уяач байсан шүү.Наадамд уралдах гэж буй морьдыг хараад “тэр төд дээр ирнэ. Энэ айрагдана” гээд шууд хэлнэ. Би тэр авъяасыг нь арай гүйцэхгүй байгаа юмаа. Дээр үеийн улс яаж тэгж сайн хэлдэг байсан юм. Би аавынхаа тэр их эрдэм авьяасаар нь бахархдаг шүү.
-Адуугаа мэдэрнэ гэдэг л тэр байхдаа?
-Хэлгүй адгуустай ярина гэж л тэр байх. Манай аав 1978 оныг хүртэл хурдан морь уясан. Тэгээд “хүү минь миний эрдэм ухааныг авч үлд дээ” гэж байсан юм. Би чинь хүний ганц хүү шүү дээ. Дээрээ нэг эгч, доороо хоёр охин дүүтэй.1978 онд цэрэгт татагдаж Дорнодын Халхголд гурван жилийн алба хаахдаа заставынхаа даргаас нуугаад морь уяж уралдуулж байлаа.Одоо эргээд түүгээрээ бахархдаг юм. Тэр цагаас хойш морины уяанаас холдсонгүй. 30 жил хурдан хүлгийн сүүл боож явна даа.
-Цэрэгт нууцаар уясан морь тань хэдээр давхисан бэ?
-1979 онд шүү дээ. Заставт их насны хар морь байсныг уяж Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Өлзийсайхан гэж жижигхэн биетэй цэргээр унуулна. Заставын дарга унтмагц Өлзийсайхантай хоёулаа гараад хар мориндоо ажил хийнэ. Өлзийсайхнаар унуулаад үсэргэнэ.Тийм байдлаар дөрвөөс таван удаа л үсэргэсэн байх. Морио үсэргэх нэрээр Халхгол сумын төв орж, тамхиа олж ирнэ. Хэд хэдэн удаа үсэргээд хөнгөлчихсөн морь маань ч овоо хурд орж байна. Тэгж байтал наадам ч боллоо. Өглөө нь морио аваад явах гэхээр арга байдаггүй. Заставын даргын өрөөнд яваад орлоо доо. “Заставын даргад илтгэх үү” гэсэн “илтгэ” л гэнэ. “Даргаа би энэ хар морийг уясан юм. Өлзийсайханаар унуулаад наадамд явчихаад ирье” гэсэн “чи өөр газар луу явж болохгүй шүү. Итгэл алдалгүй морио уралдуулчихаад ирээрэй” гэнэ. Баярласан гэж жигтэйхэн. Хар морио авч очоод мордууллаа. Бурхны авралаар хар морь маань дөрөвт ирдэг юм.
-Ангидаа нүүр бардам ирнэ биз...
-Аа, тэгэлгүй яахав. Заставын дарга оройн тоон дээр баяр хүргээд л... /инээв/ Үүндээ урамшаад цэргээс ирсэн даруйдаа уяачийн эрдэм ухаанд ханцуй шамлан дайрсан даа. 30 гаруй жил хурдан морь уяхдаа гурван тэгш ойд азарга түрүүлгэсэн хүн. Үүгээр их бахархдаг. Арван жилийн зайтай гурван тэгш ойд азарга түрүүлгэнэ гэдэг олон давтагдахгүй амжилт байх шүү.
-Хэд хэдэн жилийн ойд вэ?
-Сумынхаа 70,80,90 жилийн ойгоор азаргаа түрүүлгэсэн. Мөн их насны морь аман хүзүүнд хурдлуулж, даага, шүдлэн айрагдаж түрүүлгэлээ. Хурдан тууртын буянаар магнай тэнэгэр л явна.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулж уяачийн эрдэмд сургадаг гэлцдэг. Галдан Алдартыг уяаны эрдэмд сургасан удамт хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Уяач хүн жил ирэх тусам суралцаж байдаг шүү дээ. “Энэ жил үүн дээр алдлаа. Дараа жил тэгэх ёстой юм байна шүү” гэх зэргээр алдаан дээрээсээ суралцаж байдаг. Үүнд мэдээж уяж сойж буй хүлэг ихээхэн чухал.Сайн морь бол эзнээ сайн уяач л болгоно. Цэргээс ирсний дараа аавынхаа өгсөн халтар морио уяж, 1981 оны наадамд наймаар давхиулж байлаа. Түүний дараа нэг хүрэн азарга авч түүгээрээ анхны айргаа хүртэж байсан юм. Намайг алдарт хүргэсэн хурдан хүлэг бол миний халтар азарга. 1994 онд худалдаж авч байсан юм.
-Хаанахын адуу юм бэ?
-Дэлгэр гаралтай адуу. Мэнд гэдэг хүнээс хавчиг соёолон авч, сумынхаа 70 жилийн ойд түрүүлгэж байлаа. Арван жилийн дараа 2004 онд халтар азарга маань 16 настай Бигэр сумын 80 жилийн ойд дахиад түрүүлсэн. Хоёр дахиа түрүүлэхэд нь төл аман хүзүүдэж байлаа.
-Халтар азарга танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байсан юм бэ?
-Даагандаа баян ходоод байсан юм байна лээ. Тэгээд шүдлэндээ арван хэдээр давхиж, хязааландаа түрүүлээд байсан азаргыг би авсан.
-Соёолон жилээ уягдаагүй юмуу?
-Соёолондоо муу давхиад, тэгээд би авахгүй юу.Эзэн нь миний найз дүү байсан юм. Тэр дүү маань “Зарчихмаар байна яахуу” гэхээр нь би таван бодоор өгөөд авч байлаа.Тухайн үедээ өндөр ханш. Зарим нэг хүмүүс “ганц үрээ ийм үнэтэй аваад байхдаа яадаг юм” гэж зэмлэж байсан бол аав маань “эр хүн наймаа хийсэн бол хамаагүй” гэж байсан. Тэгээд л тэр жил халтар азарга маань урамтай сайхан түрүүлсэн дээ.
-Таны аав морь сайн таньдаг. Айрагдах морьдыг нэрлэдэг байсан гэдэг. Халтар азаргыг хараад юу гэсэн бэ?
-“За энэ ч ярихгүй ээ. Чамайг олон жил баярлуулна даа” л гэсэн.Нээрэн ч би халтар азаргаа 17 түрүүлгэсэн. 1996 онд говийн сумдын даншиг наадам Эрдэнэ суманд зохиогдоход түрүүлж байлаа. Ер нь тойргийн хэдэн сумдадаа бүгдэд нь түрүүлсэн дээ. 2000 онд аймгийн 70 жилийн ойгоор очиж айргийн таваар давхиж байлаа.
-Аргагүй сайн азарга байжээ?
-Мундаг мундаг. Би халтар азарга шигээ гүжирмэг мундаг адуутай дахин таараагүй. Нүд их сайхантай. Нүдний билгийн шинж бол онцгой адуу байсан. Яаж давхихаа нүдээрээ л хэлчихдэг. Сүүлдээ нүдийг хараад “за миний халтар азарга өнөөдөр тэгж давхихна дээ” гээд мэддэг болчихсон байсан. Нэг адууг олон жил уяад ирэхээр сүүлдээ хүнтэй ярьж байгаа юм шиг ойлголцдог болдог юм билээ. Ер нь тэгээд хөдөлмөрч хүн л морь уядаг юм шүү дээ.
-Тэр ч тийм шүү?
-Уяач өөрөө хөдөлмөрч байхаас гадна гэрийн хүн дэмждэг байх ёстой. Амжилт гаргаж байгаа уяачдын ард сайн хань, гэргий нар нь бий. Түүнийгээ дурсаж байх хэрэгтэй. Миний хань энэ олон жил намайг ардаа санаа зоволүй морь уях нөхцөлөөр хангаж ар гэрээ сайн авч яваа. Бид олон хүүхэдтэй. Ганцаараа нэгдлийн мал аж ахуйг хариулахын хажуугаар олон хүүхдээ өсгөж бойжуулж өдий зэрэгтэй хүргэсэн хүн. Энэ олон жилийн хугацаанд ганц удаа ч “чи морь уях хэрэггүй” гэж хэлж байгаагүй.
-Хурдан морь хөлөөрөө биш зүрхээрээ уралддаг гэх нь бий. Халтар азаргыг тань тийм адуу байсан болов уу гэж бодлоо?
-Одоо эргээд бодохоор азаргаа ид байх үед би уяач болоогүй байсан юм билээ. Халтар азарга өөрийн сайндаа, аргагүй төрмөл хурдан хүлэг тулдаа эр зоригоороо уралдаж тэр олон түрүүг авч байж. Одоо эргээд бодохоор би уяаны алдаа их гаргадаг байж. Надад бас нэг сайхан хээр морь байсан. Олон түрүүлж айрагдсаан. Халтар азарга тэр хоёр бол их омголон адуунууд. Надад их зүйл сургасан даа.
-Халтар азарганы хамгийн гайхалтай наадмыг дурсаач?
-Анхны юм болгон тод дурсамж үлдээдэг шүү дээ. 1994 онд 70 жилийн ойгоор хавчиг соёолон азарга түрүүлэхэд л хамгийн сайхан байсан даа. Түүний дараа 2004 онд 80 жилийн ойгоор төлтэйгээ уралдаж түрүү, аман хүзүүнд ороход нь самсаа шархирч л байлаа. Төл нь халиун азарга байсан юм. Өөрт чинь ингээд ярихад л түрүү, аман хүзүүнд орж байгаа нь нүдэнд үзэгдэх шиг болж байна.
-Нулимсаа залгиж өссөн Монгол эрчүүдийн сэтгэлээ уудалдаг цөөн агшны нэг нь морь түрүүлж, айрагдах тэр мөч. Таны хувьд тийм үе тохиож байв уу?
-Тохиолгүй яахав. Хүний өөрийн нялх хүүхдээр морь унуулна. Морьд эргэлээ гэж дуулаад дурандахаар хүүхэд нь байвал нэг баярлана. Тэгж байснаа миний морь хэдээр давхиж байна гээд ахина. Айрагт давхиж байвал түрүүлчихээсэй гээд даварна. /инээв/ Тэгээд барианд ороод ирсний дараа цээж рүү нэг юм огшоод л нүдний нулимс цийлэгнээд ирнэ шүү дээ. Морь түрүүлж айрагдахад дуслуулж буй тэр нулимс бол эр хүний омогшил, баяр баясал, аз жаргалын нулимс юм.
-Халтар азарга хэд хүртлээ уралдсан бэ?
-16 нас хүртлээ уралдсан.
- 80 жилд түрүүлээд л зодог тайлсан юм уу?
-Тэгсэн. 2004 онд түрүүлээд ирснийх нь дараа хөгшин азарганыхаа зодгийг тайлж хазаар, тохомыг нь аваад төлд тохож өгсөн. Тэгэхэд зарим улс адуу зодог тайлдаггүй. Дараа нь морь давхидаггүй гэж л байсан. Би тоогоогүй ээ, сумын наадмын асраа гурав тойруулаад наадамчин олондоо хүндэтгэл үзүүлсэн.Тэгээд нутгийн заншлаар хөлийг нь амрааж, хишгийг нь нутгийн олондоо түгээсэн дээ.
-Эцгийн шийрийг хатаах хүлэг төрж байна уу?Төлүүд нь хэр хурдан байна вэ?
-Төл сайтай азарга шүү. Гэм нь төлүүд нь бага насандаа зооны мах нь барьчихаад айрагдаж чаддаггүй юм. Эцгийгээ дагаад хавчиг соёолонгоосоо хойш давхина. Охин төлийнх нь унага ч ялгаагүй шүү, зооны махан бариатай. Үр төлүүд нь ерөнхийдөө хурдан ч эцгийнхээ дайнд хүрэхгүй. Хоёр гурван удаа л айрагдаж байсан. Одоо манайд халтар азарганы гурав дахь үеийн төл уягдаж байна даа.
-Та түрүү хурдан хээр морьтой байсан хэмээн дурдсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Хээр морь манай сумын адуу.Анх эмнэг даага авч түрүүлгээд шүдлэн, хязааланд нь аман хүзүүдүүлж, соёолонд нь дахин түрүүлгэсэн. Нас нийлснээсээ хойш дөрөв түрүүлж, зургаа долоо аман хүзүүдсэн хурдан хүлэг. Айрагдахдаа голдуу аман хүзүүнд хурдална шүү. 18 хүртлээ уралдсан. Хамгийн сүүлд уралдахдаа их хол түрүүлж яваад хөлөө хугалчихсан. Тэгээд дахин уралдаагүй ээ. Дээхэн үед Дэлгэр сумаас сайхан бор морь авч олон удаа айрагдуулсан. Түрүүлгэж чадаагүй.Их сайхан морио. Өдийд таарсан бол хэд хэд түрүүлгэчих л байсан байх. Сүүлийн үед унах хүүхэдгүй болчихоод морь уяж чадахгүй л байна.
-Хүүхдүүд том болцгоосон уу?
-Ах нь дөрвөн хүүтэй. Дөрвөн хүү маань дөрвүүлээ морь уядаг. Том хүү маань өнгөрсөн жил сумын Алдарт уяач боллоо. Нэг үе ах нь хоёр шон татчихаад нэгэнд нь халтар адуунуудаа, нөгөөд нь халиун адуунуудаа уяад наадаж л байлаа.
-80 жилийн ойгоор эцэг, хүү түрүү аман хүзүүнд хурдалж байсан гэсэн. Түүн шиг амжилт арвин наадмууд олон байв уу?
-Байлгүй яахав. Хээр азарганы төл гурван үрээ хоёр, гурав, дөрөв дээр ирж байсан.
-2014 онд сумын 90 жилийн ойгоор түрүүлдэг чинь ямар азарга билээ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын гаралтай бор азарга. Бор азарганы түрүүчийн төл энэ жил шүдлэн болж байна.
-Хурд хуваалцдаг уу?
-Хуваалцалгүй яахав.Олон адуу өгсөн. Одоо миний ач зээ нарт ч бий. Би хүнд голдуу охин адуу өгдөг.
-Сумынхаа анхны аймгийн Алдарт уяачдын нэг гэсэн. Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-1997 онд аймгийн Алдарт уяач болсон. Миний өмнө Пүүжав гуай аваад би хоёрдахийг нь авч байлаа.
-Улсын чанартай наадамд зорьж очиж уралдъя гэж бодож байсан уу?
-Сүүлийн үед л бодогдож байна. Аймгийн төв манай сумаас 100 км зайтай. 2000 онд аймгийнхаа 60 жилийн ойгоор халтар азаргаа хөтөлж очоод уралдуулаад айрагдуулж байлаа. Бас болоогүй ээ Дэлгэр, Бигэрийн наадамд уралдуулчихаад аймагт очиж байгаа юм.
-Та хүүхдүүддээ сайн адуу бэлдэж өгч чадсан гэж боддог уу?
-Чадсан. Миний адуунаас дэндүү давамгай сайхан адуунууд гарна. Би 20-30 жилдээ адууныхаа цусыг айхааргүй болгосон л гэж боддог. Цэвэр монгол цусны адуунуудыг үлдээж байна гэж бодож байна.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Залуустаа хандаж захих зүйл байна уу?
-“Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад залуус дүү нартаа зөвлөхөд хурдан морины цээрлэх ёсыг бодож явах хэрэгтэй. Хамгийн наад зах нь гурван цээрийг сахидаг байх хэрэгтэй. Үүнд нэгд уяаны үеэр бүсгүй хүнээс хол байх. Авгай руу явчихсан хойгуур чинь адуун сүрэг чинь алга болно. Хоёр дахь нь архи дарс амсахгүй байх. Архи уугаад агсам согтуу тавьж байх хооронд түрүүлэх байсан адуу чинь тавд, тавд орох байсан адуу чинь 10,20 болтлоо ухарна. Гурав дахь уяаны үеэр бүсгүй хүнтэй хэл ам хийхгүй байх. Энэ цээрийг зөрчвөл адуу хөл гараа авах, хүүхэд унах бэртэх гэмтэй. Үүнийг л сахиж явахыг захих байна даа.
-Баярлалаа танд. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Тэр ерөөл бат сайхан оршиж, мөнх сайхан тогтох болтугай. Та бүгдийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна