Аймгийн Алдарт уяач Д.Бүрэнбаатар: Хүмүүс хурдан морийг маань Баянаа аваргатай зүйрлэдэг байсан
А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 05 -нд
Увс аймгийн Тэс сумын уугуул, Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дашийн Бүрэнбаатар гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Тэс нутгийн хүү удамт уяачдын нэг байж мэдэх юм. Танай удамд хурдан хүлгийн хийморьт сүсэлсэн эрхмүүд олон байв уу?
-Манайхан удмаараа малч улс. Морь, мал ч уяж л байсан. Тэднийгээ залгамжлаад би 1956 оноос эхлэн хурдан морь уяж байна. Хамгийн анх нэг гунан морь уяад Тэс сумынхаа Таван Улиас багийн бага сургуулийн нээлтийн өдөрлөгт айрагдуулж, анхны айргаа хүртэж байлаа. Энэ үрээ маань түүнээс хойш хэд хэдэн удаа айрагдсан.
-Тэс адуу юу?
-Тиймээ. Тэс адуу. 1963 онд цэргээс халагдаж ирээд, 1964 онд нэг хязаалан үрээ уяж нэлээд гайгүй давхиулсаан. Тэр үед медаль гэж байсангүй. Талархлын бичиг л өгдөг байсан.
-Танайх хэдий үеэс түрүүлж, айрагдсан мориндоо медаль өгдөг болсон бэ?
-Сайн мэдэхгүй байна. 1990-ээд оны эхэн үеэр байж мэдэх юм. Манай сумын нэгдлийн 30 жилийн ой 1984 онд болж би их насны морь уяж түрүүлгэсэн юм. Тэгэхэд л лав медаль өгч байгаагүй юмдаг. Нэг баярын бичиг, шүдлэн үрээ хоёроор шагнаж байсан.
-Таныг аймагтаа сайн наадаж байсан уяачдын нэг гэсэн. Олон морь айрагдуулж байв уу?
-Би аймгийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртсэн хүн. Аймагт гурван удаа очиж наадахдаа нэг удаад нь морь айрагдуулж чадаагүй. Хамгийн эхнийх нь 1980 онд байхаа. Тэгж санаж байна. Хязаалан, соёолон хоёртой очоод гурав, дөрвөөр давхиулсан. Тэрний дараа жил дахиж очоод шүдлэн түрүүлгэж, хязаалан айрагдуулсан. Сүүлд аймагт түрүүлсэн хул морьтойгоо очоод 17-д давхиулсан. Түүнээс хойш хүн бүл муутай болохоор ахиж, аймгийн наадамд явж чадаагүй ээ.
-Тэр үеийн аймгийн баяр наадам хэр өтгөн болдог байв?
-Сумын уяачид тэр болгон ирж чадахгүй болохоор цөөн морь уралдана. Одоотой адилхан тойрч уралддаггүй. Нуурын хөвөө хүрч эргэдэг байсан. Зуны халуунд өглөө явсан хүүхэд өдөржин хоол ундгүй байж байгаад орой ирдэг. Халуунд хүн малгүй хатуужиж байсан юм шүү.
Дээр үед морь уяхыг сайшаадаггүй. Уяачийн хөдөлмөрийг үнэлдэггүй байж. Тийм болохоор хүмүүс аймгийн наадамд цөөн ирдэг. Одоо бол аймгийн наадамд амжилт үзүүлж байж алдар цолонд хүрдэг болсон болохоор сум болгоноос шахуу ирж байна даа.
-Аймгийн наадамд түрүүлж, айрагдсан адуунууд унаган хүлгүүд үү?
-Тиймээ, өвөг дээдсийн маань адуу. Түүнийгээ өөрийнхөө хэмжээнд уяж уралдуулаад л тийм амжилт үзүүлж байлаа.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Олоон олон. Сумын наадмаас ер нь айраг түрүү алдаагүй байх шүү. Зарим жил гурав, зарим жил ганц морь уядаг ч айраг алдаггүй шахам байсан даа. Аймагт гурав очсоноос бусад жилүүдэд Тэс сумандаа наадсан. Манай сумын наадам ер нь их чанартай болдог юм.
-Морь хурдан байх үедээ бөөн бөөнөөр түрүүлж, айрагдах нь бий. Алдарт тийнхүү амжилт арвин наадаж байв уу?
-Худлаа хэлээд яахав. Би хүмүүс шиг нэг насанд олноор нь оруулж байгаагүй. Тэгж ч уяж байгаагүй.
-Ингэхэд нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан юм бэ?
- 1969-1991 оныг хүртэл нэгдлийн хонь хариулсан. Засгийн малыг дутаачихалгүй, өгсөн төлөвлөгөө нормыг нь биелүүлж, түүгээрээ бас магтуулж, шагнуулж л явлаа. Хоёр ч жил дараалан Хөдөө аж ахуйн удирдах газар, Засгийн газар, үйлдвэрчний төв зөвлөл, хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны хамтарсан жуух бичгээр шагнуулж байсан шүү.
-Аль насны морийг илүүтэй уяад байх шиг санагддаг вэ?
-Их насны морийг арай илүү уядаг байх гэж боддог. Гарын ая даахаас эхлээд бүдүүн морь арай өөр л дөө. Өвөл нь зөв эдэлчихвэл зуны уяа гэж айхтаргүй. Зун манай сумын тэр халуунд уягдсан адуу өвлийн хүйтэнд илүү тэсвэртэй байх шиг санагддаг юм. Улсын баяраас 20-иод хоногийн урьд барьж аваад, өөрийнхөөрөө уяад мордуулахад түрүүлээд л байдаг байсан. Тэгэхээр болж л байсан юм байлгүй дээ.
-Нутгийнхаа сайн уяачдыг нэрлээч?
- Хурдан хүрэн морьтой Уртцагаан гэж манай авга ах Тэсийн сайн уяачдын нэг. Бас уясан болгон нь хурдалдаг Равжаа гээд сайн уяач байлаа. Мээлэй гэж хурдан хул морьтой мундаг уяач байсан. Цэрэндорж гэж унаж явсан морио уралдуулахад нэг бол түрүүлдэг, үгүй бол айрагдчихдаг элдэвтэй уяач байсан. Мөн МУ-ын Алдарт уяач Ж Баатар гэж сайн адуутай хүн байлаа. Хурдан халиун мориор нь нутгийнхан андахгүй дээ. За тэгээд Нүрзэд гэж сайн уяач байсан. Ингээд яриад байвал олон доо. Манай Тэс чинь эртнээсээ хурдтай газар шүү дээ.
-Алдарт адуу малны наймаа арилжаа хийж байв уу?
-Ёстой үгүй шүү. Хүнээс авч байсангүй. Хүнд өгч ч байсангүй. Өөрт байгаагаа уяад л уралддаг байсан. Ер нь бидний үеийнхэн цөм өөрийнхөө адуугаар уралддаг байсан даа. Одоо л хүмүүс Сүхбаатар, Хэнтий аймгаас адуу мал авчраад байгаа болохоос биш. Тэгэхдээ сайн болоод л авчирдаг байлгүй дээ.
-Хүү тань бас аймгийн Алдарт уяач юм билээ. Цаг үеэ дагаад адуу мал авъя гэхгүй байна уу?
-Миний хүү Батаа Тэс адуугаараа уралдаж байна.
-Алдартын магнайг тэнийлгэж, адуутай нөхөрлөсөн энэ амьдралдаа олзуурхсан баярт наадмын сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Наадам болгон сайхан шүү дээ. Гэхдээ сум, нэгдлийн 30 жилийн ой давхацсан 1984 оны наадам хамгийн сайхан санагддаг юм.
-Их насны морь түрүүлгэсэн үү?
-Тийм. Хээр морио түрүүлгэсэн. Тэр наадамд Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Хяргас, Малчин, Улаангом гээд олон сумын уяачид ирсэн байсан юм. Хээр морио би хязаалангаас нь эхэлж уяад, хязаалан, соёолонд нь суманд аман хүзүүдүүлж, хавчигт нь зургаагаар давхиулсан. Долоотой морь суманд дахин аман хүзүүдээд, намар нь Өндөр ургацын наадамд түрүүлж байсан юм.
-Сумандаа олон жил тогтмол амжилттай нааддаг байжээ дээ?
-Тиймээ, есөн настайгаасаа эхлээд 12 хүртлээ суманд дөрвөн жил дараалан түрүүлсэн морь. Ер нь миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ хээр байгаа юм. Нэг үе сумынхаа баярт тувт түрүүлж, айрагддаг байсан болохоор хүмүүс Баянаа аваргатай зүйрлэж ярьдаг байсан.
-Аргагүй хурдан хүлэг юмаа.
-Ай даа. Ийм сайхан хурдан буянгуудынхаа ачаар 2003 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртлээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Алдартдаа баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Та бүхэнд бас баярлалаа. Үйлс нь бүтэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна