Аймгийн Алдарт уяач Ц.Болдбаатар: 2006 онд хээр мориныхоо амжилтаар АЛдарт болсон
А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 16 -нд
Увс аймгийн Түргэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Болдбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийнхаа төвийн бүсийн уралдаанд наадаад ирсэн гэсэн. Хэдэн насны морьтой очиж, яаж наадсан бэ?
-Сая манай аймгийн төвийн бүсийн уралдаан болж, би ганцхан соёолон морьтой очоод таваар давхиулаад ирлээ.
-Хаанахын удам угшилтай адуу вэ?
-Холбооны тэргүүн Батцэнгэлээс битүү буурал шүдлэн аваад, одоо азарган соёолон болоод байгаа юм. Уг гарал нь Хэнтий аймгийн Баянхутаг сумынх. Энэ маань сумын наадмаас айраг, түрүү таслаагүй. Өнгөрсөн жил Ховд сумын ой, Бөхмөрөн сумын ойд дөрөв, таваар айрагдсан. Энэ хаврын хоёр ч бооцоот уралдаанд аман хүзүүдэж, айрагдсан.
-Авсан адуу аргагүй хурдан байгаа юм байна. Хэдий үеэс хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Би 1993 онд цэрэгт яваад 1994 онд халагдаж ирснээс хойш тасралтгүй морь уяж байгаа. Тэр үед аавынхаа өгсөн унаган хээр мориороо наадаж байлаа. Унаган хээр 2001 онд аймагт аман хүзүүдэж, 2002 онд мөн аймагт тавд давхисан. Бас манай Түргэн сумын 80 жилийн ойгоор дөрөвт давхиж, Сагил суманд бас аман хүзүүдэж, 2002 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Тэжээлийн 60 жилийн ойд очиж түрүүлээд мотоциклиор шагнуулж байсан. Би 1999 онд Ховдын “Алтай унага” наадамд Аймгийн Алдарт уяач Пүрвээ ахтай хамт явж байлаа. Одоо бодоход тэр үед манайд морь бас сайн хөгжөөгүй байж. Эндээс Ховд хүртэл 240 км, зуслангаас бол 300 км явж очсон байх. Тийшээ явах замдаа Пүрвээ ахаас уяаны арга барилаас нь заалгаж явсан шинэхэн уяач. Тэгэхэд их насны морь 600 гаруй уралдсанаас хээр маань 38-д давхисан юм. Ийш тийшээ уралдаанд явна гэдэг чинь газар газрын уяачдын арга барилаас нь суралцдаг давуу талтай байдаг юм билээ.
-Болдбаатар уяачийн алдрыг хамгийн олон удаа дуурсгасан нь унаган хээр морь байх нь ээ. Хээр морь хэд хүртлээ уралдсан бэ?
-Тиймээ. Би 2006 онд хээр мориныхоо амжилтаар л Аймгийн Алдарт уяач болсон. Хээр морь 17 нас хүртэл уралдсан. Дааганаасаа эхэлж уралдаад, найм, есөн наснаасаа бол сумын наадмуудаас айраг тасраагүй. Одоо буурал үрээгээ гайгүй хурдан давхих морь гэж итгэж байгаа.
-Бага насандаа уяа сойлго нь таардаггүй байсан юм болов уу?
-Тийм байх, би ч бас залуу байсан болохоор морь сайн уяж чаддаггүй байсан юм байлгүй. Нутгийн хэдэн ах нараасаа суралцаад арай дөртэй болоод л хээрийгээ давхиулсан байх гэж боддог.
-Танай нутагт олон жил тогтмол амжилттай уралдсан морины уралдааныг отголуулж ямар нэг ёс заншил үйлддэг үү?
-Дархална гэж нэг юм болдог. Сумандаа 10-13 удаа айрагдаж, түрүүлсэн морийг дархан адуу гэж өргөмжлөн асрын өмнүүр хөтлөн явж, түрүүлсэн морины бай шагнал өгдөг юм.
-Таны хээр морь Дархан морь болсон уу?
-Харамсалтай нь хээр морь минь буруу гараар орчихсон юм. 17 настай байхад нь 30 гаруй ижилтэй нь хулгайд алдчихсан. Нэг хэсэг Тува нар хил давж орж ирээд манайхны адууг бараг дуусгасан шүү. Юу ч үлдээхгүй бүгдийг нь хөөгөөд явдаг байлаа. Харуулдаж байдаг шиг байгаа юм, орой нь манаж байгаад орхисон газраас хөөгөөд явчихна. Тухайн үед хилийнхний хариуцлага жоохон сул байсан л даа. Одоо бол харьцангуй гайгүй болоод хилийн хулгай бараг байхгүй болсон.
- Алдсан хүн арван тамтай гэж сүргээр нь алдана гэдэг их л бэрх хэрэг байна даа. Дахиж яаж адуутай болсон бэ?
-Малчин хүнд өөрийнхөө унаган малаа сүрэг, хотоор нь алдчих шиг хэцүү юм байхгүй. Би 2004,2005 оны үед адуугаа алдсан юм. Тэгээд манайхан урагшаа Завханы Сант руу адуунд их явсан. Миний хувьд Завхан аймгийн Сант сумын Аймгийн Алдарт уяач Лувсанжамц гэж хүнээс нэг битүү шүдлэн үрээ авч, түүгээр азарга тавьсан. Түүний үр дажгүй сайн төл гарч аймаг, сумын наадамд гайгүй давхиж байгаа юм бий. Манай аймагт Тэс, Зүүнговийн угшил яригддаг. Надад Тэс угшилтай азарга бий.
-Тухайн үедээ гайгүй үнэ ханшаар адуу авч чадсан уу?
- Адуу гайгүй ханштай байх үед хэдэн адуутай болж чадсан шүү. 2004 оны үед даага 40-60 мянга, унааны морь 70-80 мянга, гайгүй сайн нь 120 мянга гэж байсан. Манайдаа бол 250-300 мянгатай байсан байхгүй юу. Би сүүлд 2010 оны үед Баянхонгор руу адуунд явахад нэлээд үнэтэй болчихсон байсан.
- 2011 онд танай аймагт Баруун бүсийн даншиг наадам болсон. Тэнд хэр амжилттай наадсан бэ?
-Баруун бүсийн даншигт би нэг азаргатай очиж 27-оор давхиулсан.Морь нь түүнээс ч хойгуур орж шальтай давхиагүй. Энэ жил манай аймагт бүсийн даншиг болно, тэрэнд л буурал соёолонгоо давхих байх л гэж горьдож байгаа. Бас манай Түргэн сумын маань 90 жилийн ой болно.
-Нууц биш бол буурал соёолонгоо хэдээр авч байсан бэ?
-Гурван саяар л авсан.
-Ойролцоо баруун аймгуудад болж байгаа бүсийн наадмуудад оролцож амжихгүй байна уу?
-Ер нь оролцоход хэцүү л дээ, хол учраас. Хаа сайгүй адуугаа сайжруулж чанаржуулсан байна. Тэгэхээр хурдан адуутай, үнэхээр амжилтанд найдвартай хүрэх адуутай байж л тэр хол газар зорьж явахгүй бол болохгүй шүү дээ. Ер нь би жилдээ цөөвтөр адуу уядаг. Тэгээд ч багийн засаг даргаар ажилладаг болохоор морь уяж сойх нөхцөл тэр бүр гарахгүй л байна. Ах маань голлож уяад, би ажлынхаа зав зайгаар галынхантайгаа нийлж уяа сойлгоо хийдэг юм.
-Танайхан гал уяатай юмуу?
-Тиймээ. Манай галынхан Ховд сумын ойд очиж саарал морь түрүүлж, Сүхбаатар гэж хүний саарал алаг азарга тавлан, миний буурал бас таваар давхиж, Отгонбаатарын зээрд соёолон таваар хурдалж сайн давхисан шүү. Сүүлийн үед манай галын морьд гайгүй давхиж байгаа. Манайхан адуугаа сайжруулъя гээд Хэнтий, Сүхбаатар чиглэлээс авчирсан азарга тавьж, бас морь ч авч байна.
-Үр дүн нь шууд л мэдрэгдэж байна уу?
-Тийм. Ер нь мэдэгдэж байгаа. Сая манайхан аймгийн бооцоот уралдаанд тав, зургаан морьтой очиход л саарал морь, буурал морь хоёр айрагдлаа. Бас нэг морь маань айрагдах боломж байсан ч буцаж эргэдэг дээр хүүхэд нь эргүүлж чадалгүй цаашаа явчихсан.
-Шинэ цагийн уяаны арга барилд хэр дадаж байна вэ?
-Ер нь дөнгөж л шинээр суралцаж байгаа шүү. Тэжээлийн хувьд би дөрөв, тав дахь жилдээ морь тэжээж байна. Хил ойрхон болохоор хойшоо Хандгайт гаалиар арай хямд овъёос авдаг юм.
-Удахгүй тохиох 90 жилийн ойн баяр наадамдаа одтой сайхан наадаж, сумын наадмын дэвжээгээ хамгаалаарай гэж хүсэн ерөөе.
-За баярлалаа. Хол замд зорин ирж орон нутгийн уяачид бид бүхэнтэй уулзаж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна