Аймгийн Алдарт уяач Ж.Ганцог: Сантай ханд тэнцсэн унага бүхэн хурдалдаг гэдэг ортой шүү
Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Ганцогтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Унаган адуугаараа урамтай наадагч Ганцог Алдарт хэзээнээс уяачийн эрдэмд шамдсан бэ?
-1976 оноос л морь уяж эхэлсэн дээ. Хамгийн анх Дадал сумынхаа баяр наадамд хязаалан үрээ айрагдуулж амжилтынхаа гарааг эхэлж байлаа. Тэгээд дараа жил нь цэрэгт татагдаж, гурван жил завсарласан. Халагдаж ирээд 1980-аад оны эхэн үеэс дахин морь уяж, одоог болтол хусуураа салгаагүй л явна. Адуутай нөхөрлөсөн он жилүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж, 2007 онд Хэнтий аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. Тэгэхдээ өөрийн чинь хэлсэнчлэн унаган адуугаа уралдуулж энэхүү амжилтанд хүрлээ.
-Уяачийн бахархлыг дэврээсэн унаган хүлгүүдийнхээ амжилтаас танилцуулаач?
-2006 оны аймгийн баяр наадамд унаган цавьдар халзан морь түрүүлгэж FORD LAND машинаар шагнуулсан. Халзан морьтой чацуу хурдан зээрд азарга маань бас их сайн давхисан. 2003 онд сумынхаа наадамд түрүүлчихээд аймгийн 80 жилийн ойд очиж, 460 гаруй азарганд долоод давхисан. Түүний дараа жил хоёр сумын ойд дараалан түрүүлж, хоёр мотоциклиор шагнуулж байлаа. Тэгээд манай Норовлингийн Нэргүй гэж яруу найрагч өвгөн зээрд азарганд зориулж дууль бичиж өгч байсан юм. Ер нь нэг үе халзан морь, зээрд азарга хоёр маань намайг их баярлуулсан шүү. Энэ хоёр ч гэлтгүй хоёр ах нь бас их сайн давхиж байсан юм. Сантай ханд тэнцсэн унага бүхэн хурдалдаг гэдэг оргүй ч үг биш л дээ.
-Сантай хан...?
-Тиймээ. Би чинь уг нь Дадал сумын хүн шүү дээ. Сумын зүүн хойно Сантай хан гэж шүтлэгт хайрхан бий. Миний өвөг дээдэс тахин шүтэж ирсэн уул л даа. Би ч ялгаагүй тахин шүтэж, жил бүр очиж бараалхдаг юм. Эрт дээр үеэсээ тэр нутагт төрсөн адуу хурдан хэмээн хэлэлцсээр ирсэн. Тэр бүү хэл, өвгөн ноён Пүрэвжав Сантай ханд адуугаа оторлож хурд гаргаж авдаг байсан юм гэнэ лээ хэмээн намайг багад настайчууд ярьдаг байсан. Миний хуучин нутаг бол яг тэр хайрханы баруун урд. Хуучны Баян сумын төв юм. Халзан морь, зээрд азарга хоёр хоёулаа тэр нутагт тэнцсэн унага.
-Тэгвэл танай дээдчүүл морь уядаг л байж дээ?
-Тэгэлгүй яахав. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулж явлаа. Ер нь тэр үеэс л хурдан моринд хорхойсох болсон байх. Аавын маань хурдан алаг морь Дадал, Биндэр, Батширээт сумдаар их хурдалж байсан юм гэнэ лээ. Би унаж байгаагүй л дээ. Тухайн үед сумдын наадам зэрэг болдог. Энэ жил Дадалд уралдчихвал дараа жил нь Биндэрт ч юм уу, Батширээтэд уралдана. Хавар Майн нэгнээс хойш жилдээ 2-3 түрүүлчихдэг байсан юм гэнэ лээ.
-Уяачийнхаа хувьд оролцсондоо бахдаж явдаг ямар наадам байна?
-Аймгийнхаа 80 жилийн ойд зээрд азаргаа долоод давхиулах л сайхан байлаа.Тэр том наадамд 400 гаруй хурдан хүлэг мордоход долоогоор давхина гэдэг миний хувьд айрагдсанаас дутуугүй сайхан санагдаж байсан. Тэрнээс хойш гурван жилийн дараа халзан морио түрүүлэхэд бас их баярласан. Бас л 300-гаад адуу мордсон байх шүү. Бид аймгийнхаа наадмыг бүсийн уралдаан гээд ойлгочихсон байсан чинь үгүй байсан билээ л дээ. Очсон хойно л мэдсэн.
-Гадагшаа гарч уралдсан адуу бий юу?
-Ойр хавийн сумдаар, найз нөхдөдөө өгсөн адуу сайхан л давхиж байгаа дуулддаг юм. Аймагт түрүүлсэн халзан морийг маань Тод манлай уяач Содномцог аваад явсан ч уралдуулж чадалгүй нааш нь гүйлгэж алдаад хөлд нь сэв суучихсан гэнэ лээ.
-Содномцог Тод манлай энэ хавиас адуу их авдаг юмаа даа?
-Цог ах бид хоёр тэр үеэс л ах дүү болсон. Одоо болтол наана цаанатай л явдаг юм. Түмэнгийн Баатарчулуун гэдэг найз маань надад тойруулга цустай бор үрээ өгөөд энэ хавиар сайн давхиж байсныг “Тавантолгой транс”-ын Дагвадоржийн хүргэн Даяндэмид гэдэг залуу аваад явсан. 2011 онд хавчиг азарга улсын наадамд есөөр давхисан.
-Унаган адуугаар наадна гэдэг бол уяачийн том бахархал. Гэсэн хэдий ч сайжруулж, цус сэлбэж байх ёстой. Энэ тал дээр хэр анхаарал хандуулдаг вэ?
-Адууныхаа удам угшлыг сайжруулахаар найз нөхөдтэйгөө адуу мал солилцож л байна. Тойруулга цусны гүү, Бандгаагийн адууны угшилтай үрээ, байдас ч бий. Дээр нь Тод манлай уяач Бат-Өлзий бид хуурай ах дүү болсон улс. Дугараа дүү маань ноднин өвөл очсон чинь эрлийз хоёр охин, хоёр эр сарваа харуулахаар нь би охиныг нь сонгосон. Будённый Англи азарганы төл гэнэ лээ.
-Товируун байна уу?
-Шүдлэн байдас гэхэд нарийн хавчгардуу болохоос биш өндрөөрөө бүдүүн адуу шиг л харагдана шүү.
-Ер нь таны зарсан адууны наймаа дээд тал нь хэд хүрч байв?
-Халзан морийг Содномцог ахад 2006, 2007 оны үед 10 саяар өгч байсан. Харин бор азаргаа 25 саяар зарсан. Түүнээс дээш үнэтэй адууны наймаа хийж байгаагүй. Ер нь манай Норовлинд тийм өндөр үнэ хүрсэн адуу манай бор азарганаас өөр байхгүй дээ.
-Алдартын удмын залгаж, уяа эвлүүлж буй залуусаа танилцуулаач?
-Би гурван хүүтэй. Бага хүү бид хоёртой байдаг юм. Том хүү моринд дуртай. Тэр маань л адуу малаа багцаална. Норовлин сумын Алдарт уяач. Манайхан танай сэтгүүлийг анх гарсан цагаас нь эхлээд захиалж байгаа. Бүх дугаар нь бий. Танай сэтгүүлээс хэрэгтэй мэдээллээ олж авдаг юм. Сэтгүүлд ярилцлага нь гарсан уяачдыг хараад хэзээ нэгэн цагт ярилцлага өгнө хэмээн бодож байсан нь биеллээ оллоо. Та хэдтэй уулзах сайхан байна.
-Бидэнд ч гэсэн байнгын уншигчтай уулзах таатай байлаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна