Т.Батхааны шарга шүдлэн түрүүллээ

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдаж хэдхэн хоромын өмнө барианд орлоо.
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга. Уралдаанч есөн настай Д.Энхболд.
2. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр. Уралдаанч есөн настай Б.Бат-Эрдэнэ
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан. Уралдаанч есөн настай Т.Гарам-Очир
4. Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын халтар. Уралдаанч 12 настай Б.Жавхлантөгс
5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа тус тус хурдалжээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна