Магнай халиун хоёр дахь удаагаа түрүүллээ

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 11 -нд

АХ-ын 96 жилийн ойн баяр наадмын хурдан азарганууд хэдхэн мөчийн өмнө барианд орлоо.
1.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Болдбаатарын халиун. Уралдаанч 13 настай Б.Гантөгс
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр. Уралдаанч 12 настай Г.Отгонбаяр
3. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн Бүлтэн хөх. Уралдаанч 14 настай О.Чулуунбаяр
4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч есөн настай Г.Түвшинбаяр
5. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Энхболдын хул. Уралдаанч 10 настай Б.Рагчаа хүү унаж тус тус айраг, түрүүнд хурдалжээ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна