Л.Эрдэнэбаатарын хээр хязааланг түрүүлсэнд тооцлоо

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 11 -нд

АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдааны албан ёсны дүн мэдээ гарчээ.  Эхний дөрөвт хурдалсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор, /Өнгөрсөн жил шүдлэндээ улсын баяр наадамд түрүүлж байсан./ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд, / Өнгөрсөн жил говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан/ Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор, /өнгөрсөн жил улсын баяр наадамд айрагдсан /Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, уяач Ц.Батхуягийн борыг үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй хэмээн үзэн хасч, тавд хурдалсан Л.Эрдэнэбаатарын хээрийг түрүүлсэнд тооцож, зургаад хурдалсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Ж.Эрдэнэтөгсийн хүрэнг аман хүзүүнд барьжээ.  Ингээд хязаалангийн уралдааны эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.
1. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаатарын хээр. Уралдаанч 10 настай Ө.Бархасболд
2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Ж.Эрдэнэтөгсийн хүрэн. Уралдаанч 13 настай Г.Энхболд
3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Отгоннасангийн хүрэн. Уралдаанч есөн настай Д.Цэрэнтогтох
4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга. Уралдаанч 12 настай О.Мягмарцэрэн
5. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, уяач Ц.Жадамбын ухаа. Уралдаанч 11 настай П.Буяндалай
6. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, уяач Ч.Махбалын хүрэн. Уралдаанч 10 настай Н.Отгонболд
7. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, уяач Д.Алтангэрэлийн саарал. Уралдаанч 12 настай Б.Банди
8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэбулганы бор. Уралдаанч есөн настай Э.Дөлгөөнтамир
9. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, уяач Отгонлхагвын цэгээн. Уралдаанч 14 настай Х.Дашдооров
10. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Х.Мөнх-Эрдэнийн хул. Уралдаанч 13 настай Д.Өлзийбат
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна