303 их насны морь бүртгүүлжээ

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 11 -нд

АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан  их насны морьд уралдах гэж байна. Энэ удаа дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 303 хурдан хүлэг шандас шалгахаар бүртгүүлжээ. Тэдгээрийн нэлээд нь улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдсан доорх нэр бүхий хүлгүүд байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач З.Батбаярын хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, уяач Ө.Охиноогийн  шарга, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хонгор халзан, зээрд,  Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Т.Гантөмөрийн буурал, Увс аймгийн Сагил сумын уугуул, уяач Б.Цогтсайханы хүрэн, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ч.Ганзоригийн сартай зээрд, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач М.Энхбатын шарга, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, уяач Н.Даваанямын бор, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, уяөч Г.Батболдын буурал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын саарал, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, уяач Б.Махбалын зээрд халзан, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач Л.Батмөнхийн сартай хүрэн, Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, уяач А.Пүрэвсүрэнгийн шодон буурал, Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хүрэн, Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, уяач Х.Доржхоролын саарал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Б.Дарханбаатарын сартай хээр, Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, уяач Ц.Гончигсүрэнгийн хээр, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ч.Ганзоригийн зээрд, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, уяач Ш.Мөнгөншагайн хүрэн, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, уяач Н.Батбаярын бор, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, уяач А.Цэрэнсодномын халтар, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, уяач Л.Заантулгын хонгор халзан, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Ц.Батсайханы сартай зээрд, Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, уяач А.Амарбатын хул, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, уяач Ч.Махбалын халтар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Сэргэлэнгийн хээр, Завхан аймгийн Улиастай сумын МУ-ын Алдарт уяач Л.Цандэлэгийн Гадас, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, уяач М.Даваажаргалын зээрд, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хонгор халзан, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач М.Энхболдын хээр, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Цогтсайханы ухаа халзан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, уяач Ч.Цэрэнбатын хээр, Төв аймгийн Аргалант сумын харьяат, уяач Д.Амгаланбаатарын зээрд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Алтаржаргалын хонгор халзан, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Н.Мөнхбаясгалангийн сартай зээрд, Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, уяач М.Мөнхбаясгалангийн зээрд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Алтанхуягийн саарал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Баяраагийн хүрэн, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат, уяач П.Мэндбаярын хонгор, Ховд аймгийн Дарив сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Мөнхтөрийн хээр, Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Д.Баянбатын сартай зээрд, Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн цавьдар, Архангай аймгийн Хашаат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрбатын Дэгрээ, Ховд аймгийн Булган сумын харьяат, уяач Б.Мөнхтөрийн Торгууд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат С.Бямбасүрэнгийн хээр, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Т.Болор-Эрдэнийн хүрэн, Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шинэ зээрд, бор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, уяач Ш.Лхамсүрэнгийн хүрэн тус тус уралдахаар бүртгүүлжээ. Одоо үүлдэрлэг байдалд хяналт тавьж байна. Бид холбогдох мэдээллийг шуурхай хүргэх болно.
Б.Эрдэнэсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна