Ц.Чинбатын Гарьд хээр эрлийз дээд ангилалд түрүү магнай хүртлээ

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз  дээд ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст  81 хүлэг бүртгүүлснээс 73 нь гарааны зурхайгаас эргэж Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, уяач Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, айргийн гуравт Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар,  айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн сартай зээрд, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын МУ-ын Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар  тус тус хурдалжээ.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна