Эцгийн шийрийг хатаах эрэмгий саарал

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 13 -нд

Төрийнхөө наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд айргийн тавд хурдалсан Асгат саарал азаргыг моринд хайртай монгол түмэн андахгүй. Нэгэн үеийн цуут хурдан хүлэг Асгат саарал зөвхөн өөрөө хурдан төдийгүй үр төл сайтай гэдгээ батлан өнөө жилийн баяр наадмуудад таван төл нь түрүүлж, айрагдан түмэн олноо цэнгүүлсэн баярт мэдээг дуулгаж буйдаа баяртай байна. Тэдгээр хурдан хүлгүүдийн нэг нь АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд долоод давхин, давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн саарал азарга юм. Эцгийн шийрийг хатаан хурдлах саарал азаргыг уншигч танаа танилцуулъя.

Удам угшил:

Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн унаган адуу.
Эцэг: Асгат саарал азарга
Эх: Жигүүр хулын төл саарал гүү /Д.Ганбаатар ахдаа бэлэг болгон өгч байжээ/

Амжилтын товчоон:

2014 онд шүдлэн:
УБ хотын БЗД-ийн “Гачууртын хурд” МСУХ-ноос зохион байгуулдаг Монгол шүдлэнгийн уралдаанд түрүү

2017 онд хавчиг азарга:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд долоо
Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна