Титэм хээр

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 16 -нд

АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн  172 хурдан хүлэг бүртгүүлж, 98 нь гарааны зурхайгаас эргэн 22 километрт шандас шалгасан билээ. Үзэгч олныг өндөлзүүлдэг хурдан азарганы уралдааны наймд Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Тод манлай уяач Лхагвын Цандэлэгийн Титэм хээр азарга хурдалж хурсан олноо цэнгүүлсэн. Ингээд хурдан хээрийн удам, угшил амжилтын товчооныг хүргэе.

Удам угшил:

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат  Аймгийн Алдарт уяач Шагдарсүрэнгийн Цогт-Эрдэнийн унаган адуу.
Эцэг: Бундуут халтар азарга.
Эх: Асгат сумын Чанга хэмээх Рэнцэнгийн адууны угшилтай хүрэгч гүү

Амжилтын товчоон:

Л.Цандэлэг Тод манлай  хавчиг азарга худалдан авчээ.
2013 онд хязаалан:
Халзан сумын баяр наадамд 14
2014 онд соёолон:
Сүхбаатар аймгийн Халзан сумын наадамд түрүү
Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн тав
2016 онд хавчиг:
Баяндэлгэр сумын баяр наадамд айргийн дөрөв
Онгон сумын баяр наадамд айргийн гурав
Сүхбаатар аймгийн Халзан сумын наадамд түрүү
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд 14
2017 онд долоотой:
АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд найм
Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд аман хүзүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна