Ш.Мөнгөншагай: Жудаг гэгч эр хүнийг харж, ивээж явдаг юм байна
- Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмууд үндсэндээ шувтарч байна. Энэ жилийн хувьд таны хүрэн морь Зүүн бүсийн наадамд түрүүлж, их насны морь тань Хангайн бүсийн наадамд айрагдсан. Одтой сайхан наадаж, Монгол түмнээ баясгаж байгаад уншигчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэн, баяр хүргэе?
-Баярлалаа, уяа эвлэг, морьд хурдан, сэтгэл санаа өөдрөг сайхан наадлаа. Миний хувьд улсын баяр наадамд их насны хоёр, соёолон, хязаалан гээд нийт дөрвөн морь уяж уралдуулсанаас соёолон маань хасагдаж, хязаалан 12-оор давхиж, хүрэн морь зургааллаа. Ногоон морь маань замаасаа гараад явчихсан. Угаасаа хадуурдаг зантай юм. Тэгээд ногоон морио Өвөрхангай руу авааччихлаа. Харин Зүүн бүсийн наадам руу Буянтоо хязаалан авч яваад, 20-иодоор давхиулсан байна.
- Таны оролцсон Хангайн бүсийн уралдаан зохион байгуулалтын хувьд хэр байв. Уяачдад хүртээлтэй наадам болж чадав уу?
-Би бага насны морь уядаггүй болохоор хэрүүл маргаанаас нь холуур өнгөрлөө. Их насны ганц морьтой л очсон. Зохион байгуулалтын хувьд “тавиач явуулахгүй, наадам будилуулна” гэсэн нэг сонин зүйл яригдаж байна лээ. Уг нь уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодвол тавиач явуулсан нь л зүйтэй санагдах юм. Дээхнэ үед дутуу эргүүлэхээс сэргийлж том хүүхэд явуулдаг байсан. Үнэнийг хэлэхэд одоо бол төхөөрөмжний араас эсэн мэнд гаргах гэж л явуулдаг болчихоод байна шүү дээ.
- Хүүхдийн төлөө байгууллага ч бас “тавиач явуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан юм шиг байна лээ?
-Би учрыг нь сайн олохгүй л байна. Уг нь зохион байгуулагчид өөрсдөө сайн ажиллаж чадвал тавиач наадам будилуулах боломжгүй л санагдах юм.
- Тавиач торыг нь сийчиж гаргаад, азарганы уралдаан будилаантуулсан сураг дуулдсан. Энэ мэт зүйлээс л урьдчилан сэргийлж байгаа юм байна гэж ойлгоод байгаа?
-Эргэлзээтэй л юм. Уралдаанд янз бүрийн л морь оролцож байгаа шүү дээ. Тиймээс тэр болгон дээр анхаарах хүн хэрэгтэй л санагдаж байна. Нөгөөтэйгүүр, хүүхэдгүй морь ирвэл таван байр ухрааж барих журамтай болсон. Энэ ч утгаараа хүүхэдгүй морь явуулахыг хүсэх хүн байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах гэж л тавиач явуулахаас биш наадам будилаантуулах гэж явуулж байгаа хүн байхгүй л болов уу гэж бодож байна. Ноднин жилийн Хаврын бүсийн уралдаанд л гэхэд хичнээн уралдаанч хүүхэд төхөөрөмж дээр ойчсон билээ дээ. Бид хүний хүүхдээр морио унуулж байгаа учраас амь насыг нь ч бас давхар хариуцаж байгаа. Эцсийн эцэст бид морь явахгүй байх нь хамаагүй, хүүхэд маань л эсэн мэнд ирээсэй гэж хүсдэг. Хичнээн хурдан шандаст хүлэг байлаа ч хүний аминаас илүү үнэд хүрнэ гэж үгүй шүү дээ. Энэ утгаараа би үүнтэй яах аргагүй санал зөрөлдөөд байдаг юм.
- Өвөрхангай аймагт болсон Хангайн бүсийн уралдаан таныхаар хэр чанаржуу болов. Бүсийн уралдаан өмнө нь дөрөв байсан, тэгээд тав, одоо зургаа болчихлоо. Бүсийн уралдааныг ингэж хуваах тусам чанаржиж байна уу, эсвэл зохион байгуулагчдын хүч тарамдаад, чанаргүй болж байна уу гэдгийг уяач хүний амнаас сонсмоор байна?
-Ёстой дампуу юм болсон. Бараг 300 айраг, түрүү хүртээчихэв үү дээ. Уг нь төв, баруун, зүүн гээд гурван бүсийн л уралдаан зохион байгуулчих ёстой юм. Гэтэл бүсийн уралдаанаа зургаа хуваачихаад нэг адуу л гэхэд тав, зургаа уралдаж байна. Эрлийз адуу бол бараг 10, 20 уралдчихаж байгаа бололтой. Ингэхээр зэрэг цол нь замбараагүй болчихож байх жишээний. Үүнийг дагаад уяачдын цол, нэр хүнд ч үнэгүйдэж эхэллээ.
- Та Өвөрхангай аймагт хэд дэх жилдээ очиж наадаж байна вэ. Энэ нутгийн дэвжээ танд хэр ээлтэй байдаг вэ?
-Өвөрхангайн дэвжээ надад их ээлтэй шүү. Би өмнө Өвөрхангай аймгийн төв дээр гурван удаа очсон юм. Гурван их насны нэг, нэг морьтой л очсон. Гурвуулаа айрагдаж байлаа. Хүрэн морь маань анхны айргаа өнгөрсөн жил Өвөрхангайгаас авсан. Одоогоос дөрөв, таван жилийн Өвөрхангай аймгийн уяачдын холбооны ойн наадам болсон юм. Тэр наадамд би халтар морьтойгоо очоод, аман хүзүүдүүлж байлаа. Энэ жил ч бас аман хүзүүдүүллээ.
- Ажиглаад байх нь ээ, уяачдын дунд нэг насны морьдоор дагнан нааддаг жишиг тогтоод байгаа бололтой. Жишээлбэл, “Ажнай гал” уяаныхан л гэхэд азаргаар голдуухан наадаж, азарганыхаа уяа сойлгод гол анхаарлаа хандуулдаг. Та гэхэд их насны морьдоор голчлон наадаж байна?
-Миний хувьд улсын баяр наадамд бага адуу айрагдуулах боломж их байсан. Гэхдээ эхний удаа би өөрөө мордуулаагүй, дараагийнх дээр нь мордуулсан боловч уралдааны замаас гараад явчихсан. Нөгөөтэйгүүр, одоо бага насны адуу уяхаар бусдынх нь мордчихоод, минийх мордож чадахгүй хоцорчих гээд байдаг талтай болчихлоо. Айрагдчихлаа гэж бодоход бас тийм ч бахархалтай биш.
- Эрлийзэд уралдуулбал яадаг юм?
-Бүгдээрээ л монгол адуу уралдуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, уяачид бүгд л Төв цэнгэлдэх хүрээлэнд орж, цоллуулахыг хүсч байна. Нөгөө талаараа бид эрлийзэд барахгүй адуунуудаа монголд тавьж байгаа шүү дээ. Сайнууд нь бол эрлийз дотроо уралдчихаж байна. Бодит байдал ийм л байна, үүнийг олноос нуугаад яахав дээ.
- Та их насны олон морьтой юу?
-Олон морь бий. Би ч бүтэлтэй, бүтэлгүй наймаа их хийж, олон морь авсан хүн шүү дээ. Одоо хоёр нь л уягдаж байна.
- Хэдэн оноос морины уяа эвлүүлж эхэлсэн бэ?
-2010 оноос эхэлсэн юм. Миний хувьд өнгөрсөн долоон жилийн хугацаанд үүнээс илүү амжилт гаргах ёстой байсан юм шиг санагддаг. Гэвч буянт хүлгүүдийнхээ өгөөжөөр авсан айраг, түрүүгээ голж болохгүй л дээ.
- Долоон жилийн хугацаанд их насны хэдэн морь уясан бэ?
-Долоо, найман морь бий. Анхны нь Говийн бүсийн уралдаанд түрүүлсэн буурал морь байна. Сүхбаатараас түрүүлж, аман хүзүүдэж байсан морь авч байлаа, бүтэлтэй юм болоогүй. Содном гуайгаас Зүүн бүсийн уралдаанд айрагдаж байсан ногоон морь ч авсан. Их сайн буурал морь байсан ч, миний буруугаас болоод бүтээгүй. Явж, явж энэ хүрэн морь л сайн давхиж байна даа.
- Буурал морь хаанахын угшилтай адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын угшилтай адуу. С.Чулуунбаатарын будан морь гэж Сүхбаатар аймагтаа алдартай хүлэг байсан даа. Хүмүүс авах гэж их очдог ч зардаггүй байсан юм. Би хотод эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзсан. Яагаад ч юм, надад өгчихсөн.
- Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хамгийн том амжилт нь Эрдэнэцагаан сумын Егүзэр хутагтын наадмын аман хүзүү байсан. Аймагт бол түрүүлж айрагдаж байгаагүй, сумандаа бол айрагдаагүй наадам байхгүй л гэдэг юм.
- Их насны морьдоор та одоо хэдэн айраг, түрүү хүртээд байна?
-Би айраг, түрүүгээ огт тоолдоггүй юм. Улс, бүсийн уралдааных бол түрүү голдуу л байгаа байх. Түүний дийлэнх нь ногоон морины амжилт. 2011 онд нэг шүдлэн үрээ “Тамирын хурд”-д бас айрагдаж байсан.
- Ногоон морь ямар угшилтай вэ?
-Төв аймгийн Баян сумын Даваасүрэн гэдэг хүний адуу. Даваасүрэн гуай эцэг эхийг нь Сүхбаатараас авсан юм байна лээ. Эх нь Түвшинширээ, эцэг нь Уулбаянгийнх. Буянтаар уяулах зорилготой л авч ирсэн гэдэг юм. Одоо долоотой морь бий.
- Ногоон морины амжилтын товчооноос сонирхуулаач?
-Жижиг наадмуудад айрагдсан морийг би соёолонд нь авч байлаа. Тэр жилдээ их хурдан байсан. Би ч улсын баяр наадамд айрагдчих болов уу гэсэн горьдлого тээж байсан. Гэвч Цанын баазын тэрүүгээр хөтөлж гарч ирээд, урагшаа айлууд руу гараад явчихсан. Уг нь их хурдтай адуу л даа. Даанч хадуураад байдаг юм.
- Ноднин хэрхэн давхисан бэ?
-Хавчиг морь өнжөөчихсөн юм.
- Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Уяачид бол сайн адуугаараа овоглодог. Таны нэрийг олонд дуурсгаж яваа хүрэн морьтойгоо учирсан түүх манай уншигчдад сонин байх болов уу?
-2015 оны намар л даа. Одгэрэл бид хоёр их ойрхон байдаг юм. Өдөрт хэд хэдэн удаа л утсаар ярина. Би ч наадмын маргаашнаас адуу хайгаад давхичихдаг хүн л дээ. Тэгээд Одгэрэлтэйгээ буу халж байтал “мөнгөтэй хүн л авах нэг морь нэг байна даа” гэдэг юм байна. “Хаана, ямар морь байна” гэсэн чинь “Улсын наадмыг өнгөлж яваад суугаад, дараа нь Хакухогийн наадамд бас хол түрүүлж яваад сүүлдээ унжаад гуравлачихсан нэг сайн морь байна” гэж байна. Сураглаад үзсэн чинь, Бандгаагийн хүргэн ахынх нь морь болж таарлаа. Эрдэнэтийн залуу юм билээ л дээ. Хүн амьтнаас лавшруулаад асуусан зарж магадгүй бололтой дуулдлаа. Тэгээд би Эрдэнэтийн уяач Батжаргал гэдэг найзаараа зуучлуулж авсан юм. Эзэн нь Эрдэнэт рүү л зарагдчихлаа гэж бодсон байх.
- Хүрэн морийг их олон хүн сонирхож байсан гэж дуулдсан?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Өмнөговийн Хүрлээ л жаахан сонирхож байсан дуулдсан. Бандгаа болохоор хөл нь жаахан асуудалтай юм гээд хүнд өгдөггүй байсан юм гэнэ лээ. Дорноддоо бол “улаан галзуу” л байсан юм гэдэг.
- 2015 онд хэдтэй морь байсан юм?
-11-тэй морь бараг л өвлөөр авсан. Тэгээд 2016 оны хавар нь Өвөрхангайд очоод айрагдчихсан.
- Тэгээд хөл нь зүгээр үү?
-Дээгүүрээ жаахан хөндүүртэй, жийж зогсдог юм. Би Америкаас хөл гарны эм, тариа зэргийг олж ирж эмчилгээ хийсэн.
- Хүрэн морь тухайн үедээ ямархуу үнэ ханштай ирж байсан бэ. Одоо бол үнэ ярихад жаахан бэрх болчихлоо л доо?
-Тийм. Хүрэн морийг 50 сая гээд би 35 хавьцаа авч байсан юм. Харин зарагдсаных нь дараа хүмүүс “зарах байсан бол би авах байсан юм” гэх мэтийн яриа гаргасан л байна лээ.
- Хүрэн морийг авч ирээд хэнд өгсөн юм?
-Буянтоод өгсөн.
- Буянтоо та хоёр ямар учрал тохиолоор холбогдсон бэ?
-Би анх Гэрлээ ах дээр морьдоо уяулдаг байсан. Тэгээд морьд нь олшроод ирэхээр нь цөөхөн морьтой хүнээр уяулъя гэж шийдээд, Буянтоо дээр очсон юм. Тэгэхэд Лхамаа ганцаараа байсан.
- Анх “Дүнжингаравын хурд”-д уралдсан билүү?
-Тийм. Хурдан байж байгаад “Дүнжингаравын хурд”-д жаахан дутчихсан юм. Арав гаргаад л орсон санагдаж байна. Тэгээд хавар нь Өвөрхангайд очиж дөрөвлөсөн. Зун нь ч бас их хурдан байсан. Гэтэл манай тэр хавийнхан хол сунгацгаагаад, олон сайн морьд хөндүүр авчихсан юм. Тэгэхэд би Цогтсайханы халзан морийг улсын баяр наадамд түрүүлэх болов уу гэж бодож байсан. Зоригтын хул, миний хүрэн, халзан хоёр сунгаанаар эвдэрчихсэн. Харин хул морийг улсад уралдуулахаар авч үлдсэн байсан. Тэгээд Эрдэнэтэд түрүүлсэн юм.
- “Их хурд” бол гурван жилд нэг удаа болдог чансаа өндөр наадам. Тэр наадмаас их насны морины түрүү хүртэнэ хүссэн аавын хүү олддоггүй их буян хишиг дээ?
-Тэгэлгүй яахав. Би морь уяж эхлээд удаагүй байхдаа л их насны мориор наадахгүй бол болохгүй гээд, дандаа их насны морьд авчихсан юм.
- Их насны морь өм нээдэг. Их насны морины түрүү өм нээж, ажил үйлс бүтээж байгаа мэдрэмж танд төрж байв уу?
-Би ч чадлынхаа хэрээр олсон хэдийгээ моринд л өгчихдөг юм. Эргээд ороод л ирдэг юм. Хэдэн сайхан хүлгийн минь л буян заяа тэр байх даа.
- “Их хурд”-д очихдоо хэр итгэлтэй байсан бэ?
-Морь уяж эхлээд удаагүй байсан болохоор их юм бодоогүй ээ. Харин энэ жилээс л өөрийгөө арай дээрдэж байгаа юм болов уу гэсэн мэдрэмж төрж байна.
- Хүрэн морь хурдлах жилээ ямаршуухан төрх байдал үзүүлдэг вэ?
-Би энэ жилээс л хүрэн морио сайн анзаардаг болчихоод байгаа юм. Ноднин ч бас өнгө нь гоё ганган болоод, аятайхан л байсан. Хамгийн гол нь яг дөрвөн хөл дээрээ зогсоод байсан. Би ч хөлийг нь л хараад байснаас нүдийг нь огт анзаараагүй. Буянтоо болохоор нүдийг нь л хараад байдаг юм. Хавар нь Буянтоогийн машин жаахан засварт орохоор нь би тоглоом шоглоомоор “хоёулаа наад машиныг чинь намар шинэчилчихнэ ээ” гэж ярьж байсан. Яг л тэр дагуу болсон доо.
- Хүрэн мориндоо нэр хайрласан уу?
-Би тийм юманд жаахан сүжиг муутай хүн. Морь малдаа нэр ус өгөөд байдаггүй. Уг нь Бандгаа дээр байхдаа Хас тамгат гэсэн нэртэй байсан юм байна лээ. Би ч ирсэнээс нь хойш ямар нэгэн нэр ус өгьe гэж бодсонгүй дээ.
- “Агт Эрдэнэ” галынхан долоон удаагийн “Их хурд”-аас хоёр түрүү авчихлаа. Аятайхан байхаар нь л “дахиад нэг уралдуулчихъя” гэсэн шийдвэр гаргаад Зүүн бүсийн уралдааныг зорьжээ дээ?
-Тийм. “Чи өөрөө толгойгоо мэдээд яв” гэсэн. Зарим хүмүүс “их идсэний дараа нэг өнж гэдэг юм. Чи боль” гэж л байсан. Тэгээд Буянтоо руу утасдаад “болмооргүй бол больчих” гэсэн чинь “аятайхан байна аа, мордуулъя” гэсэн. Би ч яг уралдахад нь очсон л доо.
- Чансаа өндөртэй хоёр уралдаанд хэдхэн хоногийн зайтай түрүүлчихээр сэтгэл тань их огшсон уу?
-Хоёр дахиа түрүүлчихээр догдолж, огшихгүй л болчихдог юм билээ. Бараг худлаа ярьдаг хүнд “болдог юм болдогоороо л боллоо” гэх янзтай байсан шүү.
- Хүн бүр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг өөрийн гэсэн илэрхийлэмжүүдтэй. Би таныг “Их хурд” дээр хараад “их л тогтуун зантай хүн юм даа” гэж бодож байлаа?
-Уяач маань хөөрөөд байвал би ч бас дагаад хөөрчих л байлгүй. Харин энэ маань их тогтуун хүн болохоор би нэг их сагсалзаад байж чаддаггүй юм.
- Бөх түрүүлэхэд нутаг усныхан нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, найр наадам зохион байгуулаад сүйд болдог. Их насны морь түрүүлэхээр танай нутгийнхан хэрхэн хүлээж авч байх юм?
-Манай ээж Архангайнх. Аав болохоор Төв аймгийн Дэлгэрхааных. Хамаатан садан цөөтэй хүн л дээ. Би ээжийнхээ аав, ээж хоёр дээр өссөн юм. Тэр ч утгаараа Дэлгэрхааныхныг сайн танихгүй л дээ.
- Уяаны эрдмийг та өв залгамжилж авсан уу, эсвэл өөрийн сонирхлоороо юу?
-Миний өвөг дээдэс морь уяж байгаагүй ээ. Гэхдээ манай аав моринд дуртай хүн байсан.
- Сүүлийн үeд уяачийн ёс жудагийн талаар ихэд хөндөн ярих болжээ. Таныхаар уяач хүний ёс жудаг гэж чухам юуг хэлэх вэ?
-Зөв хүмүүжилтэй, зөв бодолтой хүний ажил үйлс аяндаа л бүтээд байх шиг санагддаг. Нөгөөтэйгүүр, жудаг гэдэг чинь өөрөө цаанаасаа бүхнийг харж, ивээж байдаг юм байна л даа. Онгирч сагсуураад байвал хариуг нь хатуухан барьчихдаг. Савандаа тогтуухан байгаад, аливаа магтаал, зэмлэлийг тэнцүүхэн даагаад явбал зохих хэмжээгээр шагначихдаг. Мөн хамт олонч, нийтэч сэтгэлгээ их чухал. Энэ ч утгаараа би мэддэг зүйлсээ бусдадаа харамгүй хэлж өгдөг юм. Бусдын алдаа оноог ч хэлээд өгчихнө, зааж зөвлөхөө ч хэлчихнэ. Ажиглаад байх нь ээ, жаахан дутуу бодолтой хүмүүсийн морьд тухайн үедээ давхидаг, өндөр амжилт үзүүлдэг. Гэвч амжилт нь тогтмол байж чаддаггүй юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, уналтын үетэй. Хувь заяа гэдэг зүйл өөрөө л цаанаас нь зохицуулаад байдаг юм шиг санагддаг.
- Сайхан дурсамж хүнийг дотроос нь гэрэлтүүлж байдаг. Энэ ч утгаараа таны хамгийн сайхан дурсамжтай наадмын талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Хүрэн морио “Их хурд”-д түрүүлэхийг харах л хамгийн сайхан байсан даа.
- Тийм үeд нулимс гарах, самсаа шархирах гэх мэт мэдрэмж төрдөг үү?
-Би баярлаж, догдлохоороо тамхи л их татдаг юм. Зүрхнийхээ дэлсэлтийг дарах гэж хичээж байгаа нэг арга юм болов уу даа.
- Д.Даваахүү гуай “Нас ахиад ирэхээр туршлага суугаад өөр болдог ч хэт уян болоод морио хайрлаад уяж ч чадахаа больчихдог юм байна” гэж ярьж байсан. Танд иймэрхүү мэдрэмжүүд төрж байна уу?
-Би амьтныг хайрлах ёстой гэж боддог хүн. Тэр ч утгаараа “Болмооргүй бол больчихоорой” л гэдэг юм. Даанч энэ маань хүний чихэнд бэлгэгүй сонсогддог юм шиг байна лээ. Морь гэдэг эзнээ өөрөө таньдаг амьтан. Энэ ч утгаараа нэг хүнд их насны сайн морь олноороо заяадаггүй юм гэнэ лээ. Аз болоход надад харьцангуй олон их насны сайн морь заяалаа. Би тэднийгээ хайрлаж, гамнаж л явна. Мориныхоо төлөө гар татахгүй, мөнгө хайрлахгүй байхыг боддог юм.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан хийморилог залуу уяачийн цаашдын зам дардан байг. Ярилцсанд баярлалаа.
Тод магнай сэтгүүл 88 дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна