ДАА-ГИЙН ХУЛЫН ДАЛД ТҮҮХЭЭС
А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 29 -нд
Даа тамгын хул гэхээр моринд дуртай хэн бүхэн “Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор түрүүлдэг Алтанбулагийн хул азарга...” гээд яриа эхлэх биз. Ер ч тэгш ойд Төв аймгаас түрүүлсэн бараг цорын ганц азарга болов уу. Түүнээс өмнө Мөнх төрийн мөнгөн магнай л нэг тэгш ойд Нялгаас түрүүлсэн юм болов уу даа. Далан жилээр алдарт хээр, наян жилээр Дарамын алаг, ерэн жилээр Улс халзан түмэн эх болсон шүү дээ. Гучин жилээр Донойн Цэгмидийн алдарт саарал азарга, тавин жилээр түүний үрийн үр ангасай Д.Банзрагчийн саарал түмэн эхийн алтан жолоо өргүүлжээ.
Даа-гийн хул хэмээгч жаатай хурдан адуу хаанаас төрж, Туулын хөвөөнөөс хэрхэн тодорсон талаар дуулж мэдсэнээ дурсъя юу. Энэ хүлэг Алтанбулагийн Даатамгын адуун сүрэгт төрөх л гэж төрсөн унага болой.
ИХ СҮРГИЙН УДАМ
Алтанбулагийн уяач Ж.Цэндбат 90 гарч наслаад тэнгэрт халив. Энэ уяачийн аав Олон нуурын дарга Жамъяан гэж цагтаа алба хэргэмтэй явжээ. Хүрээнд тов хийсэн амьжиргаатай хашаа хороотой, тухайн үеийн ихэс ноёд, өндөр зиндааны лам нартай сүрхий танил ойр. Нааш цааш явдаг хөлтэй бэлтэй эр байв. Ажил албаар одоогийн Архангай чиг рүү явдаг байсан гэж хүүхдүүд нь дурсдаг. Жамъяангийн Цэрэнпунцаг их сүргийн адуунд явдаг хүн байв. Энэ хүн их уяач Доёдын эцэг юм. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр улаан засаг Олон нуурын дарга Жамъяанг барьж хороосон байна. Ц.Доёд уяач өнчин өрөөсөн үлдсэн дүүгийнхээ сэтгэлийг засахаар сүргийн адууны удамтай халзан үрээ өгөв. Энэ хүлэг төрийн наадамд айрагдаж Жамъяангийн Цэндбатын халзан гэж алдаршив. Мал нийгэмчлэл болж хуучны хөрөнгөтэй, удам угсаатай бүхнийг л хялайж байсан цаг. Удамтай малыг ч бас улс төрийн сүүдэр тойроогүй дайрч байсан үе. Адуугаа нийгэмчилж ганц азаргатайгаа үлдсэн хүн арга буюу хүргэн Лувсандоржийн Луузайг ав гэсэн байна. Төрийн алба хашдаг, бас ч гэж морь уях дур, дөртэй залуу хүүд очоосой гэж бодож. Амины хэдэн малаа аргалаад тоолуулаад байна гэж тооцож. Хожмын цуут хул азарганы эзэн Л.Луузай хоёр уяад нутгийн гилжгий хэмээх Жамъяансүрэнд зарсан байна. Жамъяансүрэн гуай хурдан халзанг уях гэж тун ч хүнд гараар үзэж байлаа. Төрийн наадамд уяж ирээд майхнаа орхин хоёр хоног алга болж байсан удаа ч бий гэдэг бөгөөд халзан харин нэг шонгийн азаргануудынхаа өнгөнд уралдаад байдаг байв.
ДАА-ГИЙН УРАН УХААН
Даатамга төрөлхийн овтой сэргэлэн хүн тул Ж.Цэндбатын халзан хэмээгч азарганд санаа байж. 1971 оны намар Жамъяансүрэн гуай анхны шуурганаар адуугаа уруудуулчихаад Даа-гийнд буужээ. Унаа морь эцээд урам муутай явааг нь анзаарч “би чамд унах биш зарах морь нэгийг өгье” хэмээгээд тарган сайн морь барьж өгчээ. Оронд нь юу авах вэ? гэвэл хөгшин халзангаа өгчих гэсэн байна. Арван зургаа хүрч байгаа хөгшин азарга хэмээсэн ч авахаар болжээ. Даатамга гуай авангуутаа Шархайн полины манаач Гүр (Гүрбазар) өвгөнд өгч маллуулсан байна. Хавар болоход Гүр өвгөн “за хөгшин халзан чинь азаргасаад байгаа шүү. Хэрэг бишдэж байна” хэмээв. Даа хөгшин халзанд өөрийн дөрөв, зүүн зүгийн угшилтай Зундуй даргын саарал байдастай хамт хураалгав. Эрдэнэсантын намын даргаар ажиллаж байсан Зундуй Даа-гийн садангийн хүн юм. Зундуй саарал гүүгээ идэшинд авах санаатай байгаагаа дуулгаж сандаргав. Даа сайн үхрийн мах жин тан болгож өгчээ. Адууны махны оронд үхэр авчихаар даргад ч дажгүй наймаа болоо биз. Дараа жил нь өнөөх хэдийг алдаж ганцхан Зундуй даргын саарал байдас эр хул унагатай үлдэж хоцров. Ингэж Богдын их сүргийн адууны эцэгтэй, зүүн зүгийн эхтэй хул унага Туулын хөвөөнөө туурайн мөрөө гаргасан нь хожмын их ойд түрүүлэх, үр удам нь ч үеийн үед хурдлах цуут хүлэг байжээ.
ТАРВАГАЧНЫ УНААГААР ЭХЭЛСЭН ТҮМЭН ЭХ
Хулыг дааганд нь Даатамга гуай сайхан сургаж цагаашруулаад, нутгийн тарвагачинд өгч орхив. Хул даагаар зунжин тарвага зөөв. Намар даагаа ирж авахад тарвагачин нөхөр бөөрийг нь халцартал тарвага ганзагалсан байсан юм гэнэлээ. Шүдлэнд нь уяад олигтой давхил орсонгүй. Хязааландаа Алтанбулаг сумын наадамд ёстой далд гэж хэлэхээр хол түрүүлэв. 1977 онд Улс хувьсгалын түүхт 56 жилийн ойд Луузайн Алтанхуяг унаж дөрөвт хурдлав. Уралдаанч хүү Л.Алтанхуяг тэр жил хулыг тийм ч онцгой сайн хөдөлгөөнтэй биш байсныг дурсдаг. Дараа нь нэг жил улсад арав дотор давхисан мэдээ бий. 1980 оны төрийн наадамд нийлсэн найман настай сайхан хурдан байсан ч зургаалсан юм гэнэлээ. Энэ жил Манлай уяач Чойдогийн хүү Батбадрах мориноос хасагдаж байгаа дахлай хүү унаж зургаалсан юм билээ.
ХУРДАН ХУРЦАА ХУУЗАТ ЦЭВЭЭН-ДООГООР
1981 онд хул азарга есөн настай тун аятайхан уягдаж байв. Хоёр сунгаан нэвтэлчихээд байтал доголов. Даа шууд л Алтанбулагийн адуучин Цэвээндоог зорьж хатгуулах санаатай байгаагаа хэлэв. 1960 оны Улсын наадамд азарга айрагдуулсан адуучин Цэвээндоо шаггүй сайн барилддаг, морь сайхан уядаг, хатгадаг эр байжээ. Алтанбулагийнхан «Хурдан хурцаа хуузат Цэвээндоогоор, хаа хамаагүй унахаа Ханхар Жамбалаар, алж идэхээ арзгай Сандагдоржоор хатгуул (таргалуулах гэсэн санаа бололтой)...» хэмээдэг байжээ. Хамгийн чамин нарийн хатгуурыг хийдэг хүн байсан бололтой. Хүний хурдан хурц адууг хатгахаас мань хүн ч цааргалж. Даа харин тэвдсэн шинжгүй “Айдасаар давуул, аль эсвэл адуугаа гүйцэхгүй болго. Даваа давуул, эсвэл даагаа гүйцэхгүй болго” хэмээжээ. Хул азарга морь их хасдаг, даага шүдлэнгээ хазаад хөөчихдөг азарга байж л дээ. Ийм зоригтой үг сонссон Цэвээндоо гуай ч дориухан хатгаж өгчээ. Хул азарга төв сунгаанд мордсонгүй. Харин их наадамд магнайлав. Цэндбатын халзангийн удмын адуу тарган ирэн дээрээ давхидаг, их эцээхээр хойшлоод байдаг онцлогтой. Нэг сунгаан өнжсөн нь завшаан болов. Заяа заслын зохирол сайхан нийцсэний шинж буюу. Цэвээндоо гуайн хүү Чойнжинхорлоо морь уядаг байсан бол ач хүү Чойжилсүрэн нь өдгөө Төв аймгийн сумын цолтнуудыг магнайлан барилдаж байгаа.
НЯМЖАВЫН ХУЛ
Баян-Өнжүүлийн Нямжав гуай Даа-гаас нэг даага авъя гэдэг байв. Даа эр охин хамаагүй хулын төл даага 1000 төгрөг л гэдэг байлаа. Чанга л үнэ. Нямжав гуай эр хул даага авъя гэхэд “уургын халзан дээрээ мянган төгрөг нэмээд өгчих...” гэсэн байна. Нямжавын халзан хэмээгч нь Алтанбулаг, Эрдэнэсант, Ширээтэд цууд гарсан зартай уургын морь байжээ. Адуучин хүнд сайн уургын морь шиг зэвсэг үгүй шүү дээ. Нямжав гуай арга буюу зөв харж инээж, буруу харан уйлж 1000 төгрөг дээр уургын халзангаа өгч, дээр нь бас хазаарын морь нэмж өгч хулыг өөрийн болгож авав. Ёстой л ханасан үнэ гэдэг энэ байх. Өнжүүлийн Нямжавын хурдан хул азарга Солонго, Ажнай хүрэн хоёрыг ид байх цагт буюу 1987, 1988 онуудад дараалан айрагдаж эзнээ баясгав. Үр төлөөс нь Хэнтийн Галшар руу зарагдаж байсан гэхээр хэр зиндааны адуу байсан нь ойлгогддог. Хэрлэнгийн унага Туул руу гарч ирсэн түүх уншиж байснаас баруун зүгээс зүүн зүг рүү адуу худалдагдсан тохиолдлыг та бид тийм ч олон удаа сонсоогүй болов уу.
НАРААГИЙН ХАЛЗАН
Нямжавын хүү Наранбаатарын халзан гээч цуут азаргыг 90-ээд оны дунд үед Буянт Ухаагийн буурал дэнжид морь үзэж явсан наадамчид андахгүй. Дээрх Нямжавын хулын төл. 1994 онд шүдлэн насандаа төрийн наадамд дөрөвт хурдалсан юм. Нараа гэж хөдөөгийн нэгэн цөлх эр. Энэ халзан азарга 1999 онд долоод, 2000 онд наймд хурдалсан нь морины цуваанд баримтаар үлдэж хоцорсон нь бий. Төрийн наадамд нэг удаа айрагдаж, хоёр удаа арав дотор хурдалсан азаргыг хурдан гэхгүй бол өөр ямар хүлгийг өргөмжлөх билээ. 2002 онд их хурдан байв. ХХ зууны Манлай хүлэгчтэй цуг морьдоо уяж байлаа. Сунгаанд Д.Даваахүү Манлайн хөх цавьдар (Наран хонгорын эцэг), Цэнгэлийн саарал хоёртой ойрхон уралдаад байж. Гэтэл төв сунгаанд Тод манлай азаргануудаа татуулж, Нараагийн халзан хол түрүүлж мултарсан юм гэдэг.
БАЯРСАЙХАНЫ ХУЛ
Даатамгын Баярсайханы хул үрээ шүдлэн улсад аман хүзүүдсэн. Өмнө хэвлэлд энэ үрээг хурдан хулын төл гэж бичигдэж ирсэн. Харин Луузайн Алтанхуяг уяачийн баталж байгаагаар Даатамгын хүрэнгийн төл, хурдан хулын төл эхтэй адуу гэнэ. Даатамга гуай нутгийн заан Цэрэнпил гэдэг хүнээс хүрэн азарга боломжийн өртгөөр авч тавьсан гэх бөгөөд энэ хүрэнгийн төл нь Баярсайханы хул, 1991 онд улсад айрагддаг хурдан хээр морь зэрэг аргамагууд гарсан гэнэ.
ЖАЖИЙН СААРАЛ
Монгол Улсын Алдарт уяач Навааны Даатамга нутгийн “жаж” хэмээгч Дашдоржид толин сартай хул үрээ өгчээ. Жажийн хул хэмээн орон нутагтаа алдаршсан тэр хүлэг сумандаа олон удаа айрагдаж байсан юм. Лааганжавын Дашдоржийн хул азарганы төл саарал морь нас ахисан хойноо 1998 оны Баянцагааны түмэн адууны баяр төвийн бүсийн даншигт айрагджээ. Мөн нутгийн Цэдэнгийн Мөнхөөд саарал үрээ өгч сумандаа хол түрүүлсэн тухай морины олон сайхан ном туурвисан Шарын Ганхуяг дурссан байдаг.
ДУНДГОВЬД ТАРХСАН ТУУЛЫН УНАГА
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын адуучин Цээсүрэнгийн Ноов нэг жил Алтанбулаг руу оторлож гарч ирэв. Шарга байдас нь Даатамгын хулд хураагдав. Нутаг буцах болоход нь улсын Алдарт Ц.Ноовд хандаж “чиний энэ шарга гүүнээс халзан юмуу сартай адуу гарвал хурд болно шүү” гэж захисан байна. Хойтон хавар нь сартай эр халиун унага гарсан нь Дундговийн баруун талд нэрд гарсан Ц.Ноовын цагаан халиун хэмээгч азарга болов. 1992 онд Эрдэнэдалайд түрүүлж олон удаа айрагджээ. Энэ азарганы шууд төл нь 1997 онд Дундговьд болсон Зава Дамдины их даншигт айрагдсан Ноовын Отгонбатын Самсаа зээрд хэмээгч морь юм. Мөн охин төлөөс нь гарсан хурдан хонгор азарга ч бий. Ц.Ноовын унаган халиун үрээ Хулд руу гарч хэд хэдэн хүн дамжаад Ц.Содномбаатарт ирж үр нь хурдан хонгор азарга гарав. Энэ азарга 2008 онд Дундговь аймаг, Дэлгэрхангай, Хулд сумдад гурав дамжин түрүүлж гайхуулж байсан. Түүний үр нь 2012 оны Ардчилал уралдаанд түрүүлж, УАЗ 469 машины түлхүүр гардсан С.Найдандоржийн хул морь билээ.
Эрдэнэдалай сумын уяач онцгой хэмээх Ц.Батдэлгэр (морины комиссын Галбадрах хурандаагийн дүү) Ц.Ноовын унаган шарга гүүг бор халзан азаргандаа өгчээ. Хээлтэй гүү Хулдын Б.Баярсайхан авсан нь Баярын бор халзан гэж цуутай азарга болов. Бандиагийн Баярсайханы бор азарга даншиг хар, хурдан хүрэн хоёрынхоо их цуу алдарт дарагдсан ч үнэнхүү хурдан адуу юм. Энэ азарга говийн хоёр аймгийн завсар олон наадамд түрүү, аман хүзүүнд давхисан даа. Хоймор нутаг Хөвсгөлд хүртэл Ноовын халиуны удам сайхан хурдалж байсан түүх бий.
О.Наранбаатар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
112.72.11.109
Хурдан морины баримтыг үнэн зөв бичих ярвигтай байдаг. Наранбаатар маш сайн эрэл хайгуулын үр дүнд сайн бичжээ. Дүүдээ амжилт хүсье.
Reply