Шүр атаархлаас хамгаалж, зүүд нойр амирлуулах увдистай
Хүн төрөлхтөн шүрийг балар эрт үеэс ашиглаж ирсэн түүхтэй. Монголчууд эртнээс улаан шүрийг зүүлт, маанийн эрхи, хөөрөгний толгой, гоёлын чимэглэлийн зүйлс зэрэгт бэлгэдлийг эрхэмлэн хэрэглэсээр иржээ.
БАЙГАЛИЙН ШҮРЭН ГОЁЛ: БИД БАЙГАЛИЙН ЦЭВЭР ШҮР ГЭДЭГТЭЭ 100 ХУВЬ БАТАЛГАА ӨГДӨГ
Баяр баясгаланг бэлгэдэгч энэхүү эрдэнийн чулууг саран гарагт төрөгсдийн чулуу хэмээдэг байна. Шүр нь далайн хад асганд амьдардаг бутлаг ургамал хэлбэртэй бүлэг наалданги суумал амьтны шохой буюу эвэр хэлхээ яснаас үүсмэл өнгөт чимэглэлийн зүйл юм. Сайн ажиглавал гоёмсог судал хээтэй, өнгө улаан, цагаан, ягаан, улаавтар, цэнхэвтэр ч бий
Дэлхийд 9000 орчим зүйлийн хөндий биетэн судлагдаад байгаагийн нэг нь улаан шүр юм. Далайн ёроолд олон цагаан цэцэгтэй улаан мөчир мэт энэ шүрний цэцэг бүр нь нэг амьтан бөгөөд бүгд нийлж бүлгээр амьдардаг аж.
Эмэнд шүрийг хэрэглэдэг бөгөөд уушгины сүрьеэ, халдварт хижиг мэт хортой, халуун бүхий өвчинд тустай. Мөн шүр зүүж арьсны бүх өвчнөөс хамгаалдаг, шарх болон дотор эрхтний хавдрыг эдгээдэг тул Энэтхэг, Хятад зэрэг оронд эмийн найрлагад хэрэглэдэг байна.
Зөв хэлбэртэй томоохон улаан шүр ховор тул өндөр үнэтэй байдаг . Монголчууд шүрээр хөөрөг, түүний толгой, бугуйвч, бөгж, зүүлтний шигтгээ, хүзүүний жинжүү, эрхи зэрэг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна судрын бичлэг, эмийн найрлагад ашиглаж иржээ.
Мөн монголчууд шүрээр гоёлын хантааз, хүрэм, цамц, дан дээлийн энгэр зах, ханцуйд хээ тавьж, бурханд шигтгээ, зээгт наамалд угалз чимэг хийдэг.
Монголчууд алтаар хайр дурлалыг, ШҮРЭЭР баяр баясгаланг, сувдаар цэвэр ичимтгий ёсыг бэлгэддэг уламжлалтай. Энэхүү уламжлалыг орчин цагт ч бас хадгалж, хэрэглэгчдэдээ таниулсаар яваа цөөхөн хэдэн байгууллагын анхдагч нь “Байгалийн шүрэн гоёл” дэлгүүр юм. Тус дэлгүүрийнхэн энэхүү бизнесийг эхлүүлэхээр зориглосноос хойш хоёр жилийн турш нэлээд саад бэрхшээлийг даван туулжээ. Ийнхүү алдаанаасаа суралцсаар эцэст нь Итали, Тайваниас шүр оруулж ирэх болсноор “Наран молл” их дэлгүүрийн гурван давхарт дэлгүүрээ нээж байжээ. “Байгалийн шүр нь далайн ёроолд 100 гаруй жилийн турш ургаж чулууждаг нэгэн төрлийн ургамал юм. Шүр олборлогчид нь далайн гүнийн ургамлаас нь чулуужсан хэсгийг тасдан авч, гоёл чимэглэлд хэрэглэдэг. Түүнчлэн суудлын ажилтай хүмүүст ихэвчлэн тохиолддог хүзүү хөших, хуян хөөрөх зэрэг зовиурыг шүрэн зүүлт намдаадаг болохыг тус дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид ярьцгааж байсан юм. Гэвч тус дэлгүүрт шүрийг эмчилгээний тунгаар худалдаалдаггүй. Харин үйлчлүүлэгчид нь өөрсдөө шүрний увдис, эмчилгээг харьцангуй мэддэг болчихсон болохоор шүрний өөдөс авч эмчилгээнд хэрэглэдэг аж. Түүгээр ч зогсохгүй арьсанд маш таатай нөлөө үзүүлдэг бөгөөд шүрэн гоёл зүүсэн биеийн хэсгийн арьсыг үрчлээнээс сэргийлдэг байна. Мөн осол аюулаас хамгаалдаг увдистайг нь шүрэн эдлэл хэрэглэдэг улс орны хэрэглэгчид баталдаг аж.
Энд ганцхан жишээ дурдахад, эртний хятадууд далай тэнгис, ус мөрөн гатлахдаа шүр өвөртөлж, аюул ослоос өөрсдийгөө хамгаалдаг байсан талаар домо, шаштирт тэмдэглэн үлдээсэн байдаг. Шүрэн эрдэнийн энэхүү увдис эрдмийг орчин цагийн соёл иргэншилт хүн төрөлхтөн ч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өвөрмонголчууд болон төвөдүүд шүрийг гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэхээс гадна гэр орон, машиндаа хадгалж, болзошгүй бүхнээс хамгаалах нэгэн төрлийн сахиус болгон ашиглацгааж байна.
Тус дэлгүүрт орчин үеийн хамгийн шинэлэг загвар хийц бүхий хараа булаам гоёл чимэглэлүүд байхын зэрэгцээ эрчүүдийн хамгийн нандин гангараа болох хөөрөгний толгой ч олон харагдаж байлаа. Энэ талаар борлуулагч бүсгүйгээс тодруулахад, “Хөөрөгний толгой тойргийнхоо диаметраар яригддаг шүү дээ. Манайд 10-36 мм хүртэл бүх шүрэн толгой бий. Мөн халтар манан хөөрөг, сүүлийн үед монголчуудын сонирхоод байгаа гартаам, орос хаш зэрэгт бид шүрэн толгой суулгаад зах зээлд нийлүүлдэг юм. Магадгүй, гадна талаасаа гоёл чимэглэл мэт харагдавч даралт бууруулдаг, зүүд нойр амирлуулдаг, элдэв хэл амаас сэргийлдэг увдис эрдмийг нь ашиглаж, өөрийгөө хамгаалдаг байсан байж ч мэдэх юм. Энэ ч утгаараа сүүлийн үед бүсгүйчүүд цул шүрэн хөөрөг их сонирхож байна” хэмээсэн юм. “Байгалийн шүрэн гоёл” дэлгүүрийн хамт олны ярианаас хамгийн их анхаарал татсан зүйл бол байгалийн жинхэнэ шүрэндээ баталгаа өгнө, мэдээж гадна гэмтэл бол хариуцахгүй. Шүрэн эрдэнийн чанар эдэлгээ төдийгүй эмчилгээ, хамгаалалтын увдис нь үйлчлүүлэгчдийн амнаас ам дамжин шагшигдсаар байгаа учир “Байгалийн шүрэн гоёл” дэлгүүр ч цаг ямагт хөл хөдөлгөөн ихтэй байдаг бололтой. Урлаг соёлын оддоос эхлээд төрийн түшээд хүртэл эднийхээс гоёл чимэглэлээ авцгаадаг аж. Нэгэн зүйлийг сонирхуулахад, хэл ам, хэрүүл тэмцлээс хамгаалдаг учир сүүлийн үед төрийн албан хаагчид шүр худалдаж авч, биедээ авч явах нь олшроод байгаа гэнэ шүү. Түүнчлэн төрийн түшээд, өндөр дээд тушаалтнууд болон амжилттай яваа бизнесмэнүүд цул шүрэн эрхи захиалж авчруулах нь элбэгшжээ.
Шүрний насжилт нь өнгөөрөө ялгардаг аж. Өөрөөр хэлбэл, залуу шүр ягаан, олон жилийн настай шүр нь улаан өнгөтэй байдаг аж. Шүр нь есөн эрдэнийн зүйлд багтдаг, үнэт чулуу бөгөөд хилийн чанадаас оруулж ирдэг, олдоц ховортой учир үнийн хувьд харьцангуй өндөр. Тиймээс ч зэрэг зиндаагаа илтгэхээс илүү бэлгэдлийн журмаар хэрэглэх сонирхолтой байдаг тул цөөхөн хэдэн ширхэг шүр оруулаад утсан шүрэн бугуйвч, хүүхдийн ээмэг хүртэл боломжийн үнээр худалдаалж байна.
Тус дэлгүүрийнхэн компанийнхаа нэрийг саяхнаас монголчууд төдийгүй гадаадын жуулчид цөөнгүй орж ирж үйлчлүүлдэг тул National Coral Jewelery гэдэг үгийн товчлолоор “NCJ” дэлгүүр гэж нэрлэснээ тайлбарлаж байлаа. Үнийн талаар тодруулахад, “Байгалийн шүр нэлээд өндөр өртөгтэй олддог. Гэвч бид монголчуудынхаа амьдралын түвшинг бодолцоод, аль болох хамгийн боломжит хямд үнээр худалдаалдаг юм. Шүрэн гоёлын үнэ цэнэ нь ямар метал дээр суурилуулснаас шалтгаалж үнийг зөрүү байдаг боловч гол өртөг нь шүрэндээ байдаг. Тухайлбал, монетон дээр суулгасан жижиг ээмэг 250 мянгаас 4.5 сая төгрөгийн үнэтэй. Тэгвэл мөнгөн дээр суулгасан нь харьцангуй хямд буюу 100-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Харин хөөрөгний толгойд харьцангуй том шүр ордог учир 600 мянгаас 30 сая төгрөг хүртэлх үнээр худалдаалагдаж байна” гэж хариуллаа.
Тэрбээр ярианыхаа төгсгөлд “Монголчууд шүр бол үнэт эдлэл, ирээдүйн хөрөнгө гэдгийг маш сайн ойлгодог болсон. Энэ ч утгаараа аялал болон албан ажлаар хилийн дээс алхаж шүрэн эдлэл худалдаж авахдаа дийлэнх нь байгалийн болон хуурамч шүрний ялгааг мэдэхгүйгээсээ болоод таримал хямд шүр үнэтэй аваад байна. Сүүлийн үед гаднаас авсан, жинхэнэ эсэхийг шалгуулахаар ирж байгаа хүмүүсийн ихэнх нь хуурамч шүр өндөр үнээр авсан байдаг нь үнэхээр харамсалтай. Тиймээс шүрийг сайн таньдаг болтлоо гаднаас битгий аваасай гэж боддог. Ер нь аливаа үнэт эдлэлийг буух эзэн, буцах хаягтай, чанарын баталгааг нь өгчихдөг газраас авах нь зүйтэй юм шүү” гэдгийг анхааруулаад хуурамч /зарим нь таримал ч гэж ярьдаг/ шүр болон байгалийн шүрний ялгааг тайлбарлаж өгсөн юм.
Таримал шүрийг гаднаас нь харахад тарвасны хальсны хар шиг хар хүрээ харагддаг аж. Харин жинхэнэ шүрний хээ нь хүний гарын хээ шиг замбараагүй, олон янзын дүрстэй байдаг. Тиймээс ч гэрэлд харахад хар бус, улаан туяа тусдаг байна. Бүр нарийвчилж үзвэл дуугаралт нь ч өөр байдаг бөгөөд шилэн дээр цохиж үзэхэд жингэнэсэн өвөрмөц чимээ сонсогддог байна. Харин таримал шүрнүүд хуван эдлэл шиг дуугардаг гэнэ шүү.
Байгалийн шүрэн гоёл дэлгүүрийн хаяг: Сөүлийн гудамж, "Наран молл"-ын 3 давхарт
Фэйсбүүк: Шүрний дэлгүүр/NCJ shop
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
139.5.216.193
хөөрөг
Reply66.181.161.121
Ү
Reply