Айдасын даваа /домог/

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 26 -нд

Одоогийн Төв аймаг орох зам Нисэхийн өмнөх аманд байдаг овоо тахилгатай даваа юм. Бээжин ороход давдаг, Бээжингээс хүрээнд ирэхэд дайрдаг гол даваа байж. Энэ даваагаар аянчин жинчин, төрийн өндөр хэргэм цолтой түшээд хүрээнд ирэхэд нь угтдаг, үддэг байж. Тэр түшмэд ирж буцахдаа бууж тоос шороогоо гөвч, овоо тойрч хүслээ шивнэн даатгаж, хүндэтгэн өнгөрдөг. Тэр үеийн Манж Чин улсын түшмэд ихэмсэг дээрэнгүй, ямаан омогтой, олон бараа бологч дагуулан ирдэг байж. Угтаж байгаа хүрээний түшмэд нь өөрөөс нь дэв зиндаа доогуур байвал бүр ч их ширүүн дүр эсгэдэг ба энэ занг нь мэддэг түшмэд худал айсан, их хүндэтгэсэн дүр үзүүлж хоорондоо “Өнөөх айдас хүйдэс чинь ирлээ” шоолон угтдаг байснаас Айдасын даваа хэмээх болсон гэдэг.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.