Н.Баярхүүгийн хүрэн даага түрүүллээ

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 12 -нд

Монгол морьдын уралдаан даагаар өндөрлөдөг уламжлалтай. Өхөөрдөм хөөрхөн
дааганы уралдаанд газар газрын шандаст 261 хурдан буян бүртгүүлж, 112  нь уралдсанаас:

  • Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Нэргүйн Баярхүүгийн хүрэн. Уралдаанч 911 дугаартай, 11 настай Энхбаатарын Төгссайхан
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуу Төмөрхүрээгийн Төрмөнхийн хүрэн. Уралдаанч 886 дугаартай, 12 настай Батжаргалын Гантөгс
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Пэлжээгийн Батбаярын хээр. Уралдаанч 164 дугаартай, долоон настай Оюуны Тэмүүжин
  • Ховд аймгийн Мянгад сумын уугуул Батсуурийн Энхбаярын халтар. Уралдаанч 228 дугаартай, 10 настай Цэрэндоржийн Эрдэнэбаяр
  • Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан. Уралдаанч 188 дугаартай, долоон настай Адъяахүүгийн Ганхүү
  • Булган аймгийн Хутаг-өндөр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын зээрд. Уралдаанч 636 дугаартай, 12 настай Мөнхбатын Дэлгэрдалай
  • Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Дашхүүгийн Цогтоогийн хонгор. Уралдаанч 189 дугаартай, 13  настай Батбаатарын Балдан
  • Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын хул. Уралдаанч 717 дугаартай, 14 настай Энх-Амарын Наранчимэг
  • Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул Лхагважавын Алтанхуягийн халтар. Уралдаанч 684 дугаартай, 11  настай Хашчулууны Чинбат
  • Улаанбаатар хот. ТЭЦ4. Лхамын Дэмбэрэлнямын шарга. Уралдаанч 478 дугаартай, 11 настай Батболдын Төгөлдөр нар унаж эхний 10-т хурдлууллаа.

Баян ходоод: Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул Даваажавын Дэмбэрэлдоржийн хүрэн. Уралдаанч 685 дугаартай, 14 настай Нямдаваагийн Тулга
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна