Эрлийз дээд насанд 90 хүлэг морджээ

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 13 -нд

Шинэ цагийн адууны шандсыг шалгадаг эрлийз дээд насны морьдын уралдаанд өнөө жил 100 хурдан хүлэг бүртгүүлснээс 90 нь гарааны зурхай руу хөдөлжээ. АХ-ын 97 жилийн ойд тоосоо өргөж, шандас шалгахаар бүртгүүлсэн төрийн довтой хүлгүүдийг танилцуулбал: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн халтар, Төв аймгийн Батсүмбэр уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар,  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Сэргэлэнгийн хээр, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уяч Б.Нямжавын буурал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Манлай уяач Ө.Пүрэвбаатарын загал, бор халзан, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Манлай уяач П.Одонбаатарын хүрэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, уяач Б.Мөнхбатын халтар, Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Тод манлай уяач Л.Цандэлэгийн халтар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Лхамсүрэнгийн загал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Ганболдын хар алаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач Х.Гарьдмагнайн шарга халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Гантөмөрийн хээр, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, уяач Ц.Эрдэнэсүрэнгийн халтар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Манлай уяач Л.Батмөнхийн хүрэн халзан,  Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач Ц.Эрдэнэбаярын хүрэн халзан, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн зээрд, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Л.Отгонбаатарын хүрэн, Төв аймгийн Аргалант сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Алтансүхийн хул, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, улсын Алдарт уяач Ч.Цэрэнбатын хул, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, уяач Ч.Бүргэдэйн бор, Баян-Өндөр сумын уугуул, улсын Алдарт уяач М.Мөнхбатын бор халзан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул аймгийн  Алдарт уяач Г.Батболдын хул нарын олон хурдан буянгууд багтжээ.

Эрлийз дээд насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн бөгөөд одоогоор Хүйн долоон худагт хөл хөдөлгөөн багатай нам жим байна.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна